antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 6, 2017 8 comments

С.Батболд: Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ

нийтлэсэн Admin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр захирамж гаргаж, Баянзүрх дүүргийн Засаг даргаар Э.Бат-Амгаланг томилсон. Уг шийдвэрийнхээ талаар болон шүүхийн шийдвэрийн талаартэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Хотын дарга хэлэхдээ “Өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулийн үр дүнгээр нийслэлийн дүүргүүдийн ИТХ байгуулагдаж, Засаг дарга нар томилогдсон. Би нийслэлийн 8 дүүрэгт болсон ИТХ-ын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч, 8 дүүргийн Засаг даргыг батламжилсан. Үүнээс 6 дүүрэгт нь МАН олонх болж, МАН-аас нэр дэвшигч Засаг даргаар томилогдсон. 2 дүүрэгт нь Ардчилсан намаас нэр дэвшигч Засаг дарга болсон. Баянзүрх дүүргийн хувьд 41 тойргийн 35 дээр нь сонгууль маргаангүй явагдаж, 35 төлөөлөгчийн эрхийг сонгуулийн хороо баталгаажуулсан  шийдвэрийг хотын даргад ирүүлсэн.Маргаантай 6 тойргийн  асуудлаар шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл 5 сарын хугацаанд  Нийслэлийн Засаг даргын хувьд хүлээцтэй хандсан.  Харин энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн сонгуулийн хороо шийдвэрээ гаргасан. Баянзүрх дүүргийн 6 тойрог дээр дахин сонгууль явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байсан.

Миний бие энэ шийдвэрийг үндэслэн захирамж гаргаж,  Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд хуулийн дагуу мандатаа  авч, бүрэн эрх нь баталгаажсан  төлөөлөгчидийн олонхи нь хуралдаад, засаг даргад нэр дэвшүүлж,албан ёсоор баталгаажуулж ирсэн Э.Бат-Амгаланг Засаг даргаар  томилох  шийдвэр гаргасан юм. Өөрөөр хэлбэл  өнөөдөр тус дүүрэгт  сонгуулийн тойргийн хорооноос мандатаа авч бүрэн эрх нь баталгаажсан  35 төлөөлөгчийн 19 нь МАН, 16 нь АН ын төлөөлөгч байна.  Засаг даргын захирамжаа пүрэв гарагийн орой Баянзүрх дүүрэг дээр очиж  Нийслэлийн засаг даргын тамгын газрынхан  тус дүүргийн  орлогч дарга, тамгын газрын дарга  болон албаны хүмүүст   сонсгосон.  Харин дүүргийн  засаг дарга Д. Пүрэвдаваа байгаагүй учраас баасан гарагийн өглөө дахин очиж танилцуулсан. Үүнийг Баянзүрх дүүргийн ИТХ-д Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч  болон тус намын гишүүд эсэргүүцсэн.

Өнөө өглөө Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилсон шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлж байна” гэсэн шийдвэрийг надад өглөө. Шүүх шийдвэрээ гаргасан учраас миний гаргасан захирамжийн  үйлчлэл түдгэлзэж байна. Би шийдвэрээ хууль зүйн үндэстэй гаргасан. Өөрийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг шүүхийн өмнө нотолж, тайлбарлах болно. Гэхдээ би Монгол Улсын шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна.  Нийслэлийн засаг даргын хувьд  хуулийн дагуу захирамж гаргасан бөгөөд улс төржсөн шийдвэр гаргаагүй гэдгээ хэлье.“ хэмээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • ЗОЧИН (March 06, 2017 4:31:18 pm )

    коммунистууд хэзээ хууль дээдэлж байсныг мэдэхгүй л юм байна

  • zochin (March 06, 2017 5:41:24 pm )

    Eniig odoo uter turgen zailuul Turiin hutguur novshoor hotin darga hiilgene gej yu bsan yum

  • зочин (March 06, 2017 5:49:09 pm )

    биелүүлэхгүй гээд яах юм бэ, өөр арга, сонголт байхгүй юм чинь, шийдвэрээ зөв гарга

  • Зочин (March 06, 2017 6:00:10 pm )

    Ардын нам төрд гарахаараа Цагдаа г ард түмний эсрэг турхирдаг гашуун туршлагатай билээ.

  • Bar (March 06, 2017 8:13:54 pm )

    Batbold darga min onigoo bolloo do, naad yum medehgui peediisen heden darga durd todorson bachaanudaa zailuulaachee

  • Н ЗООТЕХНИКЧ ХҮҮ. Ю (March 06, 2017 10:20:09 pm )

    Коммунистууд гэв үү харин жинхэнэ хэлсэн ээ биелүүлэхийн төлөө тэмцэж хийж чаддаг хүмүүс чинь тэд л байсан юм шүү дээ . Харин одоо бол тийм коммунист нэг ч байхгүй одоо та нарын нэрлээд байгаа тэр Коммунистууд гэдэг чинь тийм нэр бичсэн шүхэр толгой дээрээ барьсан ардчилагчид байхгүй юу даа. Өөрөөр хэлбэл АН-ХАНААС ялгарахгүй адилхан л эрх мэдэл албан тушаалаа ашиглаж тушаалд ДЭВШСЭН гишүүн болсон, хэт баяжсан амьтад шүү дээ. Харин бид төөрч будлан хоёр тал болж маргах хэрэггүй дээ. ТАМИНЬ ЭЭ!!!

  • иргэн (March 06, 2017 10:50:08 pm )

    коммунистууд биднийг тайван байлгах байхдаа гэж бодогдох юм дааааааааааааааа Хий хоосон хэрэлдэх хэрэггүй дээ .Ялгааг хар хар. МАН ийхан доодчуудад хүрсэн ЭЗ-ИЙН дорвитой ажил хий хиййййййййййййййййййййййййййййййй.

  • Zob (March 06, 2017 11:10:32 pm )

    Batboldiigiig ogcruulai

antalya rent a car