Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж өгнө үү гэсэн хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт өмгөөлөгч нар нь нийслэлийн Прокурорын газарт хандан тавиад буй юм. Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 21-ний өдөр тэднээс байцаалт авч байгаад цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг. Тэгвэл энэ заалтын дагуу бол тэднийг гуравдугаар сарын 6-ны өдөр буюу өнөөдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй юм байна.
“Фортуна” Н.Батбаярын тухайд өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан юм. Сануулахад, Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбоотойгоор эхэлж хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн Н.Мөнхбат нарын асуудалд Н.Батбаяр, Н.Алтанхуяг гээд нэр бүхий олон хүн холбогдож ирсэн. Тэгвэл Н.Алтанхуягийн тухайд Хөгжлийн банкны асуудал дээр гэрчийн хувьд дуудагдсан гэх мэдээлэл бий.
“Чингис”, “Самурай” бондыг Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч гаргасан гэдгийг бүгд нүдээрээ харж байсан. Түүнчлэн үр ашиггүй зарцуулж, шамшигдуулсан асуудал дээр тэд огт хариуцлага хүлээх ёстой гэгдэж ирсэн юм.
Түүнчлэн Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс болох захирал асан Н.Мөнхбат, Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд байгаа юм.Н.Мөнхбатын тухайд өмнө нь баривчлагдаад, 14 хоног суугаад суллагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлж байсан юм.
Б.Гарамгайбаатарын тухайд өлсгөлөн зарлаад байгаа гэх мэдээлэл бий. Ер нь тэрбээр өөртөө хир халдаадаггүй. Гэхдээ АТГ-аас зөвхөн түүнийг биш хүү Г.Тэнгисийг нь бас “Монроуд” компанийнх нь нягтлан бодогч төрсөн дүү Б.Оюунцэцэг нарыг нь шалгаж эхэлжээ. Хүү нь тус компанийн захирлаар ажилладаг аж. Тэгвэл Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компани Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн замын ажилтай холбоотойгоор шалгагдаад нэлээд хугацаа өнгөрч буй юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (March 06, 2017 9:21:05 am )
Bitgii sulla,dotor baihad ni sain shalga
-
-
Anonymous (March 06, 2017 9:35:31 am )
sunga sda
-
зочин (March 06, 2017 9:48:31 am )
ихэнх дээ, Сунгадаг даа, АН-ын үед сунгаад л байдаг байсан шүү дээ, яахнав харж л байя, идэж уухдаа Эрүүл мэнд нь тэв тэнхлүүн, эргээд хариуцлага хүлээх болохоор Эрүүл бие эрхтэнгүй болчихдог ,
-
Туяа (March 06, 2017 10:17:08 am )
Номыг нь үзэж хуулийг нь уншсан болохоор үргэлжлүүлэн хорьж шалгах, Монгол төрөөс хулгай, луйвар, авилгын хэлбэрээр авсан мөнгийг төлүүлэх нь үнэнд нийцнэ шүү
-
Энхээ (March 06, 2017 11:27:22 am )
Батлан даалтад гаргах нь юу нь буруудах вэ дээ.
-
Эрх зүйчЗочин (March 06, 2017 11:37:53 am )
Улсыг луйвардсан мөнгийг л эргүүлж төлүүлбэл санхүүгийн хүндрэлээс дорхноо л гарна да. Наад цаддаггүй луйварчид торны ард суусан суугаагүй л хувь заяа нь өөрсдийг нь шийтгэх нь дамжиггүй юм. Ер цадахгүй юм да хэд наслах гэж бусдын буяныг хулгайлж өөртөө гай тарни вэ. Нэг гулууз алт ч аваад үхэж барахгүй биз дэ.
-
2016 (March 06, 2017 11:49:25 am )
сунгаад л бай. битгий нар харуул.
-
АРД ТҮМНИЙ ХӨРӨНГИЙГ БУЦААЖ АВТЛАА Л СУНГА (March 06, 2017 12:08:20 pm )
СУНГА СУНГА АСУУДЛЫГ ШИЙДЭТЛЭЭ Л СУНГА НААДУУЛ ЧИНЬ ХӨРӨНГӨ ИХ ӨЛСӨХ БОЛООГҮЙ ШҮҮ.
-
Batnaa (March 06, 2017 12:11:50 pm )
Sunga,busdyg ni ch suulga.
-
Би (March 06, 2017 12:15:29 pm )
Сунгачихаа юухэв
-
dulmaa (March 06, 2017 1:34:59 pm )
turuus tursun ter bumtanguug barivchilj ulsiig hohirolgui bolgoochee nuhduud ee. ard mumnii 5 gurwanhadgalamjiin mungund bitgii gar dur ih mungumtei luivarchdaas hadgalabjaas tatwar avah heregtei
-
dorj (March 06, 2017 1:37:20 pm )
zuw shuu yag unen
-
dolgor (March 06, 2017 1:37:51 pm )
yag zuv
-
zochin (March 06, 2017 2:04:48 pm )
sain sungaad saitar shalgaad zov buruug ni olohgui bol edgeer humuus uls toriin shaltgaanaar barigdlaa gedeg jijuuriin ugtei bolloo shuu iimees uneheer tiim bgaa bol uchriig oltol sain shalga buu sulal
-
Зочин (March 06, 2017 2:56:30 pm )
Үнэн худлыг нь мэдэхгүй, ялгахгүй байж манайхан хэтэрхий хүний мууд дурлах юмаа. Маргааш чамд юу тохиолдож чиний амьдрал хэрхэн болохыг урдаас хардаг ч болоосой. Хүнийг хэлсэн хүн гэж үг байдгийг санаж явахад илүүдэхгүй шүү.
-
s (March 06, 2017 3:39:23 pm )
baingiin horoonii hural deer Garamgaibaatar shuuhiin shiidwer guitsetgeliin ter neg nuhur gej ireel ih tomorch bsan daa Tuulhvvgiin talaar. Odoo Tuulhvvgiinhee hariutsdag 461-d morilj dee.
-
Zochin (March 06, 2017 4:31:58 pm )
Gemgui um hiisen humuusyg helmegduulehee bolioch. MANyn
avilgachid jinheneesee shalgagdah yostoi -
zochin (March 06, 2017 5:59:00 pm )
muruuruu yavaa huniig yugii ni horidog yum Hurdan sullaach Hunii muud durtai yumnuud yaj uils ni uudtei bdag yum boldoo Udahgui uuriinh ni tolgoig orooh yum irnee gaigui
-
ЗОЧИН (March 06, 2017 9:53:51 pm )
ХОНГОРХОН ГОМО МӨНХӨӨ МИНЬ ЧИ ӨӨРӨӨ ИЧИХГҮЙ БОЛ ЧАМД ДОРОМЖЛУУЛЖ ЧАМААР ОРОЛДУУЛСАН ЗАЛУУС БИД ИЧИХГҮЙ ЭЭ ЗА
-
Иргэн (March 06, 2017 11:05:47 pm )
БАТЛАН ДААЛТ ЯАГААД БОЛОХГҮЙ ГЭЖ. ЗЭЭЛТЭЙ КОМПАНИУДЫГ БҮГДЫГ НЬ ШАЛГААД ТӨЛҮҮЛЭХ НЬ ЗӨВ ХОРЬЖ ЦАГДАЖ ЗЭЭЛ ТӨЛӨГДӨХ ҮҮ МАК ЭНЕРЖ РЕСУРС ПОЛИМЕЛИТ ГЭХ МЭТ ӨӨР УЧИР ЖАНЦАН БАЙГАА БОЛООД Л БАЙНА ДАА
-
Оогий (March 08, 2017 5:18:03 pm )
Шалгуулах болохоор л үхлээ хатлаа эрүүл мэнд доройтлоо гэж гоншгоноцгоох юм. Ууж идсэн шигээ бай л даа арчаагүй новшнууд минь.
22 Comments