antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 4, 2017 20 comments

4 дүгээр сараас хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулна

нийтлэсэн Admin

Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд 6-7 төрлийн татварыг нэмэхээр болж буй. Тодруулбал:

-Шатахууны онцгой албан татварын өмнөх бууруулалтыг буцаах

-Хувь хүний орлогын албан татварыг шатлалтайгаар нэмэгдүүлэх,

-НДШ, ЭМДын шимтгэлийг  2018 оноос  тус бүр нэг хувиар нэмэгдүүлэх

-Автомашины насжилтаас хамаараад татварыг нь  3-15 хувиар нэмэгдүүлэх

-Архи, тамхи, согтууруулах ундааны татварыг нэмэгдүүлэх

-Хадгаламжийн хүүгийн орлогод татвар тооцох /2017.04.01-нээс/

-Импортын тамхинд 30 хувийн татвар ногдуулна

-Татварын орлогын менежментийг сайжруулах зэрэг алхмуудыг хийхээр болж буй.

Тэгвэл эдгээрээс бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ноогдуулах шийдвэр ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юм байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • irgen (March 04, 2017 12:46:29 pm )

    Zuv shiidver gargasan baina.uls mungun hurimtlaltai baix estoi.manaihkaas busad uls .tatvariin undur % tuldug.ene jishig ali ch ulsd baix estoi togtoltsoo.bayr hurgye.

    • irgen (March 04, 2017 6:55:04 pm )

      chi bitgii hudlaa medemhiir busad orond hadgalamjaas tegj ondor tatvar avdagiig medehgui um baina,,,,mongoo byy hadgaluul !!!!

      • irgen (March 04, 2017 6:56:19 pm )

        harich hyy osoj baidag, osgoh gej l hadgaluuldag !!!!

  • Zoshin (March 04, 2017 5:13:04 pm )

    Новшумаа

  • Иргэн (March 04, 2017 11:14:19 pm )

    Зарим орон ялангуяа европын орнууд өндөр татвар төлдөг ч гэсэн иргэд нь түүнийхээ үр шимийг боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт үр шимийг нь бүрэн хүртдэг. Мөн татвар төлснийхээ хариуд эрүүл хүнс, эрүүл орчин, цэвэр агаар, түгжрэлгүй зам гээд бүгдийг хүртдэг. Америкт орлогоосоо хамаарсан шаталсан татвар төлдөг. Ядуу болон дундаж иргэд манайхаас ч бага татвар төлдөг ч хамаагүй өндөр цалин авдаг. Ингээд бодохоор манайд татварын үр шимээ хүртэж чадахгүй, улс төрчдийн буруу бодлогоос тавьсан өрийг иргэд татвараар төлж байна.

  • Anonymous (March 05, 2017 9:48:18 am )

    Зөв шүү дээ, гадныхан бас ийм л ингэж л бдаг. Хадгаламжаас авах хэрэгтэй. Хий дэмий хадгалж байснаас үр бүтээлтэй мөнгөө өсгөж ухаалаг юм хийгээчээ хүмүүсээ. Чадваргүй хүн банкинд мөнгөө хийчээд хүүгээр нь амьдардаг гдг дээ. Толгойгоо ажиллуул хөдөлмөрлө

  • Зочинзочинзочин (March 05, 2017 5:01:32 pm )

    Төлсөн татварынхаа үр шимийг Монголчууд бид хүртэх тавилангүй юм байнаа.Ийм арчаагүй өдөр хоногоо аргаацаасан удирдлагатай улсууд арга байжуу.Удирдагчид мөнгө босгож,зам харагуу,эмнэлэг,сургууль,цэцэрлэг барих үүрэгтэй биздээ.

  • Зочин (March 05, 2017 5:06:49 pm )

    Энэ нөхдүүд хэдхэн сарын өмнө ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАР НЭМЭХГҮЙ ГЭСЭН амлалтаасаа бултлаадаа,ядаж авсаныхаа хэрээр иргэдэдэээ үйлчлээсэй.Өнөөдөр нэг хэлнэ маргааш амлалтаасаа ухрах барьцгүй засгийн газар байна.Муу нягтлан олж чаддаггүй,зарж чаддаггүй гэж үнэн бололтой.

  • монгол (March 05, 2017 6:05:15 pm )

    татвар нэмээд яах юм бэ энэ хэдэн хулгайч луйварчингууд идээд л дуусгана шүү дээ ард түмэнээ боддоггүй гөлөгүүд шүү

  • зочинзочин (March 06, 2017 8:48:56 am )

    Хадгаламжийн хүүгээс хэдэн хувийн хүү тооцож авах гээд байна. Таван зуугаас дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэдээс л татвар авах нь зүйтэй. Түүнээс цөөхөн хэдэн хадгаламжаас авбал зохисгүй. Эсэргүүцэх болно. Эсвэл Мөнгөн дүнгээс хамааруулан интервал тогтоож хадгаламжид татвар ногдуулах нь зүйтэй.

  • zochin (March 06, 2017 9:28:18 am )

    Монголд хадгаламжтай хүн цөөхөн байгаа ихэнх нь зээлтэй ,тиймээс санаа зовоод байх зүйлгүй байхаа

  • иргэн (March 06, 2017 9:30:15 am )

    гадныхан тэгдэг ингэдэг гэж хуцаад байх юм, тэд нарын яах нь ямар хамаатай юм бээ, монгол чинь 2 гүрний дунд байдаг энэ тэр юм дуурайх боломжгүй, энэ 2 тэгүүлэх ч үгүй, энэ хадгаламжийн ихэнх нь юу байдаг юм бол доо, 2017 оны 1 сарын 1-ээс өмнө хийсэн хүүхдийн, настай хүмүүсийн хадгаламжийг энэ татвараас чөлөөлөх ёстой. эцэг эхчүүд арай гэж илүүчлэн байж үр хүүхдүүддээ ирээдүйд нь хадгалуулсан мөнгөнөөс хулгайлах дээрээ тулсан юм бол бүх хүн хадгаламжаа татаад банкуудыг хоосол

  • иргэн (March 06, 2017 9:31:40 am )

    хадгаламжийн төрлийг судлаачээ
    хүүхдийн хадгаламж хэд байна, 50, 60-аас дээш насны хүмүүсийн хадгаламж хэд байна гэдгийг гарга хүүхдүүдийн ирээдүйд хийсэн хадгаламжийг татварт хамруулж болохгүй

  • Зочин (March 06, 2017 10:30:01 am )

    100 саяас дээш хадгаламжаас уу, эсвэл хязгаар тогтоогоогүй бүх хадгаламжаас татвар авах юм уу.

  • зочин (March 06, 2017 10:52:01 am )

    хадгаламжийн хүүгээс татвар авах нь зөв юу ч хийхгүй хадгалчихаад мөнгө авдаг мөнгө хүүлэгч нар татвар өх ёстой ямар нь эрсдэл үүрээд улсдаа татвар төлж нийгэмдээ тусалж байх юм

  • Anonymous (March 06, 2017 3:12:46 pm )

    hadlamjind mungotei humuus zuvhun luivarchid baigaa baih oo. tiim bolohoor sanaa zovoh hereggui

  • Zob (March 06, 2017 11:06:10 pm )

    Bankind bgaa momgoo tataj abahaas huuhdiin hadgalamjaa ablaa chuu

  • zochin (March 07, 2017 11:44:02 am )

    Ene nam arai heterch bna aa. Tsalin baga deer ni bas huuhdiin hadgalamjaas mungu abna gej hutsaad bh yum. Ter idej uusan humuuseesee abaach ee.

  • zochin (March 07, 2017 11:44:26 am )

    Songoson biah gai boloh nee.

  • zochin (March 07, 2017 11:47:30 am )

    Deedchuul ni idej uugaad. zugeer bgaa ard irged unmuus ni mungiig tulj hohirliig ni baragduulah yum uu arai ch dendene ee.

antalya rent a car