УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг Олон улсын дүрэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэх, түүнд иргэд, аж ахуй нэгжийн оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд хэрхэх талаар харилцааг нарийвчлан зохицуулсан агуулга бүхий хуулийн төслийг санаачлан хэлэлцүүлэхийг даалгах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлсэнтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
Тэрээр “Монгол Улсын Их Хурал хаврын ээлжит бус чуулган зарлаж, хуралдуулах гэж байна. Энэ ээлжит бус чуулганаар эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг, тодруулбал ОУВС-гийн хөтөлбөрийг хэлэлцэх юм. Монгол Улсын эдийн засагт хүндрэл учруулсан гол шалтгаан бол төрийн өндөр албан тушаалтнууд төрийн болон ард иргэдийн хөрөнгийг зувшуулан оффшор бүсийн дансанд байршуулсан явдал. Энэхүү тогтоолын төслийг 2 зүйлтэйгээр өргөн барьж байгаа. Нэгдүгээрт, Монгол Улсын иргэдийн оффшор бүсийн банкин дахь хадгаламжтай холбоотой мэдээллийг авах хүсэлтийг олон улсын дүргэм журмын дагуу холбогдох байгууллагад гаргах, хадгаламжийн эх үүсвэр нь Монгол Улсын хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгаж олон нийтэд мэдээллэхийг Засгийн газарт даалгахыг хүссэн. Хоёрдугаарт, Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгж оффшор бүсийн банкинд байршуулсан хөрөнгө хууль бус болох нь нотлогдсон тохиолдолд уг этгээдтэй ашиг сонирхол нэгтэй, ураг төрлийн холбоотой иргэнийг төрийн албан наймаас доошгүй жилээр ажиллахыг хориглох, одоо төрд алба хашиж байгаа тохиолдолд төрийн албан тушаалаас нь чөлөөлөх, эгүүлэн татах агуулга бүхий хуулийн төсөл санаачлан УИХ-д өргөн барихыг Засгийн газарт даалгах тухай хүссэн байгаа” гэв.
Мөн тэрээр “Өнөөдөр энэ тогтоолын төслийг өргөн барьсан бас нэгэн шалтгаан нь Эрдэнэтийн 51 хувь. Тухайн үеийн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд асан С.Баярын найз Жаст ХХК-ны захирал Ш.Батхүү Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 ам.сая долларын барьцаанд Эрдэнэт үйлдвэрийг тавьсан. Өнөөдөр Монгол Улсад мөнгө угаалтын эсрэг хууль хэрэгжиж байгаа. Энэ хуулиар 20,000 ам.доллараас дээш гүйлгээг бүрэн хянадаг болсон. Гэтэл энэнээс 5500 дахин их буюу 109 ам.сая доллар Монгол Улсад орж ирэлгүй, хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Тэгэхээр Стандарт банкнаас зээлсэн 109 ам.сая доллар оффшор бүсийн банкинд хөрөнгө болж байршиж байж магадгүй гэж үзэж байгаа. Тиймээс энэ хөрөнгийг шалгах зорилгоор өргөн баригдаж байгаа” хэмээн онцолж хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус тогтоолын төслийн талаар мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас зүгээс оффшор бүстэй холбоотой хуулийн төсөл өргөн барьсан байгаа шүү дээ?
Хууль зүйн, дотоод хэргийн яамнаас өргөн барьж байгаа оффшор бүстэй холбоотой хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй хэдэн сар болж байна. Хэлэлцэгдсэн ч гэсэн оффшор бүсэд хөрөнгө хадгалдаг хүмүүсийн нөлөөлөл орж байгаа гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, өмнө нь хууль бусаар олж авсан хөрөнгөө оффшор бүсэд хадгалсан хүмүүсийг хэрхэх талаар энэ хуулийн төсөлд нь тусгаагүй. УИХ дахь АН-ын бүлэг энэ хуулийн төслийг хатуу нөхцөлтэйгээр урагшлуулахыг хүсч байгаа. Гэтэл энэ хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй удаад байгаа шалтгаан бол МАН дахь оффшор бүсэд хөрөнгө эзэмшдэг хүмүүсийн нөлөөлөл байна. Тиймээс үүнд маш хариуцлагатай хандах хэрэгтэй.
Холбогдуулж өөр хуулиудад өөрчлөлт оруулах шаардлага үүсэх үү?
Мэдээж Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжид өөрчлөлт орно.
Холбоотой мэдээ
-
irgen (February 25, 2017 3:14:49 pm )
MAN-iig er ni bol oofshore-iig yanzlah baih gej songoson shdee ard tymen,,,,ene asuudliig gazaaj hoishluulj sunjruulaad baival ted nar hen gedgee haruulj baiga gesen yg, daraagiin songuuliar gordoltgui !!!
-
bi mongol hvn (March 06, 2017 2:21:19 am )
тэр мөнгө нь үнэхээр байгаа нь баталгаатай бол хууль хяналтын байгууллагууд нөгөө айхтар авилгалтай тэмцэх газар яаралтай цаг алдалгүй ажлаа хийгээч пүрэвдоржоо чи ч бас итгэлгүй нөхөр шүү авилгалгүй бүс гэчихээд л гадаадын иргэн харьяат дээр авилгал шантаажыг ч цэцэглүүлсэн шүү улс орныхоо төлөө улс төржилгүй унтах нойроо хасаад жаахан зөв зүтгээд үздээ үнэн үр дүн нь сайн байвал ард олон ойлгоно дүгнэн өөр олон юмаар оролдоод яах вэ ? наад мөнгөө л олоод ир худлаа юмаар тогловол эвгүй юм болно доо чи ч амаа мэдэхгүй даага шиг шүү
-
-
ИРГЭН (February 25, 2017 8:58:33 pm )
МАН АН ГЭЛТГҮЙ МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ХЭНЧ БАЙСАН ОФФШОРТ МӨНГӨ НУУСАН Л БОЛ ШАЛГУУЛАХ НЬ ЗӨВ.БИ ЭХ ОРОНЧ ГЭЭД БУСДЫГ УРИАЛААД ТӨРД МӨНГӨ ЦУГЛУУЛЖ ӨР ДАРАХ ГЭЭД БАЙГАА НӨХДҮҮД ОФФШОРЧИД ОДОО Л ЭХ ОРОНЧ ЭСЭХЭЭ ХАРУУЛАХ ЦАГ НЬ ИРЛЭЭ ШҮҮ. ЗӨВ БУРУУ ЭНЭ ТЭР ГЭЛТГҮЙ ЭХ ОРОНЧ ГЭДГЭЭ Л БОДООРОЙ.
-
зочин (February 25, 2017 9:01:46 pm )
Энэ бол зөв асуудал. Үүнийг зориг гарган барьж авч байгаа нь сайн хэрэг. Аль ч намын шуналын бэрд болсон хүн дүрнээс цаашгүй чоно болсон амьтадтай хатуухан тэмцэл хэрэгтэй байна.
-
2016 (February 25, 2017 9:34:14 pm )
өнгөрсөн 4 жилд хулгай дээрэм хийж бхаар наад асуудлаа шалгахгүй яагаав,,, ан-ы луйварчид аа, 26 жил засгийн эрх авахын тулд худал хэлж үймүүлж өдий хүрсэн.
-
ттг (February 25, 2017 10:06:35 pm )
2016 оффшорчин юм байна шүү таминээ
-
Anonymous (February 25, 2017 10:48:55 pm )
баталгаа гаргасан хүн нь цэвэр яваад байгааг хуулийнхан хаацаалаад байна уу
-
иргэн (February 26, 2017 9:36:42 am )
засгийн эрхэнд байх үедээ ажлаа муу хийсэн байна
-
Anonymous (February 26, 2017 10:49:10 am )
Хулгайч хулгайчийг бариарай гэдэг л болж байна. Харах царайны хулгайч еерт тэр офшор нь байхгуй болохоор шоудаж бусдыгаа дайрч байх шив. Негеедуул нь еерийнх нь хулгайг гаргаж ирэх байлгуй. Бас хеен хэлэлцэх хугацаа нь дуусчихсан байх вийдээ
-
zochin (February 28, 2017 12:51:29 pm )
S Bayariig shalgaachee! Shaardaj baina!!! 7 house ANUd avaa bizdee
-
-
gana (February 26, 2017 12:39:15 pm )
MAN uuniig hiij chadahgui chatsga tsaraitnuud shu de uursdiinh buun humuus garch irne,ner surd ni muu yum bolno geed kom-st zanga gargaj bga ni oilgomjtoi
-
зочин (February 26, 2017 5:08:54 pm )
(109 ам.сая доллар)
АМ гэж мөнгөний нэгжтэй болоо юү? -
Anonymous (February 27, 2017 10:20:18 am )
Элбэгдоржийн Сингапурт байгаа дансанд байгаа даа.
-
мн (February 27, 2017 6:01:52 pm )
С БАЯР БАТХҮҮ ГЭЖ ХОЕР ХУЛГАИЧ ХУЛГАНА ИДЧИХЭН
-
чимх (February 28, 2017 9:00:18 am )
төрийн хулгайчдыг яана даа
-
ЗОЧИН (February 28, 2017 9:28:37 am )
МАНгарууд хусчихсан
-
Anonymous (February 28, 2017 1:55:22 pm )
Хэзээний 109 вэ өчнөөн жил өнгөрч байхад одоо сөхөгдөж яригдаж байгаамуу хэхэ ёстой яст мэлхийнээс удаан үйлчлэлтэй засаглалтай айн. тэгсэн мөртлөө энхбаярын хөлийг аймаар хурдан гозойлгосон тэгсэн тэр нь юу ч идээгүй наасн ха ха.
-
Сануулагч (February 28, 2017 3:01:04 pm )
Энэ банкинд Улаанбаатар томор замын дарга асан МАН Очирхуу 70 сая ам.долларын баталгаа гаргасан. Одоо Сухбаатар дуургийн шуух дээр бий.
-
-
Сануулагч (February 28, 2017 2:59:41 pm )
Энэ банкинд Улаанбаатар томор замын дарга асан МАН Очирхуу 70 сая ам.долларын баталгаа гаргасан. Одоо Сухбаатар дуургийн шуух дээр бий.
-
иргэн хүн (March 01, 2017 9:32:38 pm )
Ямар ядаргаатай. шуналууд бэ? Ерөнхийлөгчөөр хатуу самар Нямдоржийг сонгоцгооё? Монголчуудаа. Нам намын цөөхөн луиварчидаас салцгаая Монголчуудаа……….. салцгаая
-
Anonymous (March 02, 2017 12:19:54 pm )
Баяр, Баярцогт, Батхүү нарыг хэзээ шалгаж эхлэх гэж байна аа Хууль зүйн сайдаа бүх хөрөнгийг хурааж төрд ажиллах эрхийг нь хасах хэрэгтэй
-
Цэвэлээ (March 02, 2017 3:55:36 pm )
Хулгайлсан л бол бүгдийг нь ялгалгүй хурааж аваг. Хулгайч л. Хулгайчийг бариарай гэж чанга хашгирав гэдэг болоод байна уу. Хэний хатгаасны нөхөр шоудаад байнаа. Наадхийг чинь хүн бүр мэдээд шаардаад байна. Хууль шүүхийг атгасан . Ерөнхийлөгчдээ чадвал хэл дээ
-
мн (March 04, 2017 12:08:37 pm )
MAНЫ ӨР OT, TT, ЧАЛКО, МGS, ЭРДЭНЭТ 51 САМУРАИ ЧИНГЭС БОНД ОДОО ТАВИХ ӨР НИИЛЭЭД 29 S ТЭРБУМ ДОЛЛАР МАНГАРУУД AA ЭНЭ ӨР МОНГОЛ ЭНЭ ДЭЛХИИД БАИХГҮИ БОЛСООН ГЭСЭН ҮГ
-
Bayar (March 04, 2017 7:15:56 pm )
demjij bna ene ircheerei yvna shuu
-
зочин (March 05, 2017 7:58:56 pm )
Хувь хүний хадгаламжийн хүүгээс татвар авна гэж ТВ-ээр ярьж байхийн идэх өмсөхөө хасан байж бага жаахан мөнгөнөөс нь ингэж хүү авч болохгүй биз дээ түүний оронд энэ офшортон сая доллараа гадаадын банкинд мартдаг нөхдөөсөө аваач ээ
-
зочин (March 05, 2017 8:02:39 pm )
Тэтгэвэрийн насыг нэмнэ гээд яриад байх юм ингэж болохгүй шүү дээ. Монгол хүний дундаж наслалт 60-66 гэж тв-ээр ярьж байна лээ. Хүүхэд шуухдаа өсгөөд одоо л нэг яс амрах нь гэтэл юуу вэ. Нөгөө талаас залуучуудаа бодооч ээ өчнөөн сайхан боловсролтой залуучуудад ажил олдохгүй байхад салбар бүрийн тэтгэвэрийн насанд хүрсэн хүмүүс нь тэтгэвэртээ гарч залгамж халаа залуучууддаа ажлын байраа тавьж өгвөл хэн хэндээ тустай биш үү үүнийг сайн хэлж өгөөрэй түшээд минь
-
11 (March 06, 2017 9:13:00 am )
санжийн баяр шоронд үхэх нигууртай
-
Зочин (March 06, 2017 9:32:18 am )
Энэ нөхөр ч дээ унаж яваа морио үерхэж яваа найзаа ч мэддэггүй нөхөр. Өөрийн намаас мөн ч олон нөхөр байгаа зайлуулж өөрөө ноён суух гэсэн юм болов уу. Мөнгөөр Ховдын АН-ыг эргүүлж байсан хүн дээ.
-
Туяа (March 06, 2017 10:20:04 am )
Энэ хүн үнэнярьж бгаа бол шалгаж мухарлах, Элбэгдоржийн аргаар хошгируулж бгаа бол ХУЦ БААСАА
-
Зочин (March 06, 2017 4:23:12 pm )
Энэ махан толгой дан худлаа ярьдагым
-
Иргэн (March 06, 2017 11:29:41 pm )
САНДУЙГИИН ДҮҮ. ХОРИГДСОН ЮУ БОЛЖ БАЙНА АЖИЛ ХИИГЭЭГҮЙ ГАЗАР ЗАРСАН МӨНГӨ ГЭЖ БОДДОО ОФШОРУУДЫГ ТАТАЖ ОРУУЛБАЛ БОЛОО ЮМ БАЙНА Ш ДЭЭ 400 ТЭРБУМ ГЭЭ БИЗДЭЭ САНДУЙГ ОГЦРУУЛ ШОРНОД ХИИХ БИШ ОФШОРУУДЫГ НЬ УЛС АВААЧ АТГ-ХЭЭН АТГ АН-Д ХАРШИЛТАЙ БАЙНА ШҮҮ АДИЛ ҮЙЛЧЛЭЭРЭЙ
31 Comments