antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 25, 2017 51 comments

Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарыг  хорих хугацааг 2 сараар сунгах уу?

нийтлэсэн Admin

Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарыг цагдан хориод буй билээ. Тэднийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид саатуулаад байгаа. Хуулийн дагуу сэжигтнээр тооцон цагдан хорьсон тохиолдолд 14 хоног баривчлах заалттай байдаг.  Тэгвэл энэ заалтын дагуу бол тэднийг  гуравдугаар сарын 6-ны өдөр суллах уу, эсвэл хорих хугацааг сунгах уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Түүнчлэн хэрэг шалгах явцад яллагдагчаар татвал хорих хугацааг сунгаж хоёр сар хорих хуулийн үндэслэлтэй юм байна.

 “Фортуна” Н.Батбаярын тухайд  өмнө нь хоригдож шалгагдаж байсан ч, зүрхний өвчтэй гэсэн үндэслэлээр батлан даалтад гарч, гадуур шалгагдаж байсан юм. Сануулахад, Б.Гарамгайбаатарын үүсгэн байгуулсан “Монроуд” компанитай холбоотойгоор эхэлж хуулийн байгууллагад шалгагдаж эхэлсэн Н.Мөнхбат нарын асуудалд  Н.Батбаяр, Н.Алтанхуяг гээд нэр бүхий олон хүн холбогдож ирсэн. Тэгвэл Н.Алтанхуягийн тухайд Хөгжлийн банкны асуудал дээр гэрчийн хувьд дуудагдсан гэх мэдээлэл бий.

 “Чингис”, “Самурай” бондыг Шинэчлэлийн Засгийн газар буюу Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хамтарч гаргасан  гэдгийг бүгд нүдээрээ харж байсан. Түүнчлэн үр ашиггүй зарцуулж, шамшигдуулсан асуудал дээр тэд огт хариуцлага хүлээх ёстой гэгдэж ирсэн юм.

Түүнчлэн  Хөгжлийн банктай холбоотой асуудлаар зайлшгүй шалгагдаж, эцэслэгдэх ёстой хүмүүс болох захирал асан  Н.Мөнхбат,  Хөгжлийн банкны ТУЗ-ийн болон ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Шинэбаатар нарын нөхдүүд байгаа юм.Н.Мөнхбатын тухайд өмнө нь баривчлагдаад, 14 хоног суугаад суллагдсан байдаг. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатыгаа эрх чөлөөтэй яваа гэдгийг хэвлэлээр дамжуулан хэлж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

51 Comments

  • иргэдugahbggjgg (February 25, 2017 11:34:05 am )

    сунгалгүй яахав

  • АН-ын ахмад гишүүн (February 25, 2017 1:40:16 pm )

    Эднийг сунгаад ч асуудал цааш явахгүй тэгэсхийгээд хүмүүсийн анхаарал суларсан үед хэрэгсэхгүй болно Аягүй бол хөөн хэлэлцэх хугацаа ч дуусч мэднэ Энд нарийн тооцоологдсон маш олон хүн тэр тусмаа өндөр тушаалтан хуулийнхан холбогдчихсон байгаа

  • Казак (February 25, 2017 1:51:40 pm )

    Нэгэнт хориж шалгаж байгаа бол үрэгжилүүлэн сайн шалгах хэрэгтэй үндсэндээ мөрдөнбайцаагч, прокурор хоёр хэрэг үйлдсэн гэх хүмүүс уралдаад хэн түрүүлэх бэ гэдийг бариа дээр шүүгч нар шүүнэ.Тийм болохоор хүн бүр эд нар шиг хууль зөрчих албан тушаалаа ашиглах, авилга авдаг биш л байхгүй юу.

  • ЮЛИУС ПУЧИК (February 25, 2017 2:09:39 pm )

    Үгүй энэ 2-ыг хорихгүй бол Монголд шорон бас хууль гээд байхын хэрэг юу байна аа Аль хэдийн дээрэмдсэн юмаараа бараг үзэсгэлэн гаргаж бага хэмжээний хөгжимт бүжгийн дуурь тавьж гол дүрд нь алт мөнгө хоргой дурдамд умбасан шигээ амилж байсан Батбаяр, ардчилал гэж айхтар Мангасаар түр барьж мөнгө дээрэмдэж байсан ггарамгай хулгайч нар шүү дэ цаана нь өт хорхой шиг язганасан хулгайч нар өчнөөн бий шүү Ард түмээн сонор сэрэмжтэй байгтун

  • Тулга (February 25, 2017 2:15:55 pm )

    Аав ямар хатуу гэдгийг мэдрэг сунгаад бай, тэгээд ардаасаа дуудах нөхдүүдээ хурдан чирж авчир

  • Цезарь (February 25, 2017 2:23:39 pm )

    Ичидгүй улайдгүй ардчилагчид нэртэй дээрэмчид Монголд л байдгийн зөвхөн 2 томоохон төлөөлөгч нар нь шүү дэ.Монголчууд ийм их тэсвэртэй хүлээцтэй юу гэхээр тийм биш хэн хэндээ л байна да Улаан гэрлэн дээр удаан зогсож чаддаггүй уур уцаар нь хүрч ухаангүй аваарь хийдэг монголчууд ардчиллын анхнаасаа буруу ойлгож одоо бүүр төөрөлдөөд хүн алж байсан ч хүрээ талж байсан ч эсэргүүцнэ тэмцэнэ гэж байхгүй болж дэ энэ юуны муу ёр вэ

  • Хурц (February 25, 2017 2:24:02 pm )

    Эднийг барьсан нь тун зөв. Араас нь Сайханбилэг, Баярцогт нарыг хулгай хийсэн мөнгөө өөр газар хийж нуухаас нь өмнө нэн яаралтай барь. Эд нар бол далд хийж нууж барахгүй мөнгөтэй хүмүүс ямартаа л нэг банкинд хадгалуулсан сая доллараа мартаж байхав. Тэр авгай хүүхдийг нь яаралтай барих хэрэгтэй. Тэгэд араас нь бусад хулгайч нарыг цөмийг нь барь. Ард миний санал ийм л байна даа.

  • Хурц (February 25, 2017 2:25:48 pm )

    Хулгайч нарыг сайн хорь. Энэ сайт хүний үнэн үгийг цааш нь олонд хүргэдэггүй юм биш үү. Хань хамсаатан нь юм уу. бичсэн зүйл цаашаа явахгүй байна шүү дээ

  • Салхич шувуу (February 25, 2017 2:31:22 pm )

    Эдийн засгийн хөгжлийн сайд асан Батбаяр туйлын хариуцлагагүй ажилласан. Энэ хүнийг шоронд хориход багадана. Монгол улсын хэгжлийг хэдэн арван жилээр хойш татаж хэдэн арван жилээр зүгээр хэвийн явж байсан ард түмний амьдралыг доройтуулав. Эд хариуцлага хүлээхгүй юм бол өөр хэн хариуцлага хүлээх юм бэ?

  • irgen (February 25, 2017 3:10:06 pm )

    Sunga, araas ni holbogdoh byh hyniig bari,,,,luivarchid garaad zugtaah vii, hiliin gazaruudad anhaaaruulah heregtei shdee,,,,neg medehed l garaad yavchihsan baidag ulsuud bizdee !!!

  • д.аса аварга (February 25, 2017 4:13:55 pm )

    нэгэнт л завшсан хулгайлсан нь үнэн шүү дээ. ард түмний ядуурал энэ хэдэн хулгайч нартай салшгүй холбоотой шүү. одоо сайханбилэг баярцогт батүүл с.эрдэнэ лу.болд гэх супер хулгайч нар ээлжээ хүлээж байна.

    • h (February 26, 2017 12:55:23 am )

      yostoi unen.

  • д.аса аварга (February 25, 2017 4:14:50 pm )

    алтанхуяг тэмүүжин нар ч мөн адил

  • ЗОЧИН (February 25, 2017 5:12:35 pm )

    НЭЭРЭЭ Л Д . аса аваргын хэлдгээр одоо БАЯРЦОГТ ,БАТҮҮЛ ,С .ЭРДЭНЭ , Лу .БОЛД мэтийн хулгайчууд шил шилээ даган хүлээж байна …

  • ЗОЧИН (February 25, 2017 5:16:08 pm )

    НЭЭРЭЭ Л Д . аса аваргын хэлдгээр одоо БАЯРЦОГТ ,БАТҮҮЛ ,С .ЭРДЭНЭ , Лу .БОЛД мэтийн хулгайчууд шил шилээ даган хүлээж байна …Иймд хойшлуулаад байх шаардлагагүй .Түмний нэхэл , хууль хатуу , шударга байх ёстой ..,

  • ЗОЧИН (February 25, 2017 5:16:54 pm )

    НЭЭРЭЭ Л БАЯРЦОГТ ,БАТҮҮЛ ,С .ЭРДЭНЭ , Лу .БОЛД мэтийн хулгайчууд шил шилээ даган хүлээж байна …Иймд хойшлуулаад байх шаардлагагүй .Түмний нэхэл , хууль хатуу , шударга байх ёстой ..,

  • Anonymous (February 25, 2017 6:01:21 pm )

    Хүний мууг үзэгсэд шийдвэр гараагүй байхад хөгийн юм бичих юм. Идсэн уусан гэвэл АН,МАН адилхан

  • иргэн (February 25, 2017 7:54:52 pm )

    Medleg myy irgediin tolgoi ygasj.jinxen xylgaichud n odoo tur barj baihaa 64 gushvvn shvv.yu ch medexgvi baij myy ym demjij ym buchuxee bol drag nyydaa.MAH vneneer byryy shorongoos uur ym medexgvi.uursduu terbymtangyyd geed baigaa buz dee.yls orondoroityylj bn.

  • Anonymous (February 25, 2017 9:47:07 pm )

    Ардачлалынхан буухаараа шорон,МАН-ынхан буухаараа гадаад

  • ЭӨШ (February 25, 2017 10:02:26 pm )

    АН буухаараа шоронд МАН буухаараа гадаадад

  • zochin9 (February 25, 2017 10:53:59 pm )

    mash zob ene uls odoo huuli durem gj bdag bol odoo heregjuuleh bolloo ene ulsad huuliig bieluuldeg jiriin irged l bna naad oligarhi ulsiin omchiig unguiduulj sorchilj hubidaa zabshsan ulsaa dampuuruulsan nohdod hariutslagiig ni changhan uuruuleh bson dendlee tor zasgaa doromjildog ed nar hen wm zugeer l hulgaich luibarchid

  • шудрага иргэн (February 26, 2017 12:06:44 am )

    энэ мэтийн дарга сайд нарийн зохицуулсан овшоррдсон өрийн дарамт иргэд бидэнд дааж давашгүй татвар болж ирлээ зарим нь аргаа барахдаа алтан бөгжөө өгч ч өгч байх юм энэ томчуулд ичих бодох ухаарах өчүүхэн ч сэтгэл байдаг болоосой ард түмэн агуу тэвчээртэй удаан тэсэх болвуу да

  • нараа (February 26, 2017 12:29:03 am )

    2 сар биш 20 жилээр сунгасугай

  • зочин (February 26, 2017 7:01:23 am )

    Хулгай хийсэн олон хүн бий.Би үүнийг хариуцлага тооцож байгаа эхлэл гэж бодож байна.Цагаан сарын дараа юм юм болох байх.Хулгайч авилгачид сайн идэж аваарай шоронд өлсөх байх шүү.түрүүч нь өлсөөд эхэлсэн байгаа Битгий хулгайчийг намаараа өмөөрөөд бай.Манай нам хулгай өмөөрөх гэж байгуулагдаагүй.

  • Баабар (February 26, 2017 8:04:06 am )

    за харин ч зөв эхлэл тавигдлаа. ард түмэн итгэж байгаа шүү. хулгай хийсэн нь үнэн л байна. өөр намынхан ингэсэн бол АН-хан яаж орилж чарлаж барь хорь ал дүүжил гээд дэвхцэх бол доо. ялангуяа батүүл с.эрдэнэ лу.болд нар өөрсдөө хулгайч биш юм шиг.

  • Anonymous (February 26, 2017 8:54:33 am )

    Huwchiruud bga shurmusii ni taslaad ug

  • зосин (February 26, 2017 9:50:24 am )

    Сунгаж сайн шалгаж ул ундэсийг олох тэр Шинэбаатар гэж мундаг хун ГОК зунаас хойш хутгаж дууслаа туруучийн банкны болон бондын одоогийн Эрдэнэтийн асуудлуудаар хорьж шалгах болсон

  • лхагва (February 26, 2017 10:38:01 am )

    Super хулгаач нар гэдэг нэр үнэхээр зөв өгсөн нэр байна

  • шалгахад гэмгүй (February 26, 2017 10:43:06 am )

    Гарамгайбаатар УЦИХ-ын суудлыг мөнхийн юм шиг эндүүрч мөн ч их даналзаж, ханхалзаж байсан даа. Бурууг хйивэл түмний нүд хараанаас мултарч чададнүйг л харуулж байна. Хэнч ялгаагүй жаахан даруу байж, элдэв асуудалд хүлээцтэй хандвал дээр байдгийг энэ хүнээс сургамж аваарай.

  • Anonymous (February 26, 2017 10:54:03 am )

    Ясыг нь цайтал хорь. Нугэл нь нудээрээ гартал

  • Mөнхөө (February 26, 2017 1:35:39 pm )

    Гарамгайбаатар гуай та одоо шалгуулах цаг чинь болжээ. Хэнтийд та дэндүү том даналзан, ханхалзаж УИХ-ын гишүүны суудалдаа мөнх юм шиг андуурч ,тойрогтоо юу хийсэн билээ,ард түмний амьдрал ямар байгааг харсан уу та… Ичихгүй дахин нэр дэвшээд,ард түмнээс гуйгаад л… Одоо та хууль их ярьдаг хүн өөрөө хуулийнхаа хариуцлагыг хүлээх л болж…

  • хүчитбаатар (February 26, 2017 3:47:07 pm )

    бас тэр засаг дарга байсан ж.шинэбаатар гэх этгээдийг барьж шалгах ёстой. хэнтийн мөнгөөр ёстой тоглосон шүү. зураач ганзориг гэх хотын чөрийсөн нөхөртэй нийлж төсвийн мөнгийг ёстой хуссан даа.

  • hbhhm (February 26, 2017 11:35:23 pm )

    MAN -NII TAVISAN SUURIN DEER AVILGA TSETSGLEN XOGJIJ BN DAA

  • Баабар (February 27, 2017 6:08:37 pm )

    ардчилсан ам 27 жилийн 20 жилд нь засаг барьж барилцаж иржээ. хамаг бузар нүгэл АН-аас үүсэлтэй. казиногийн хэрэг зоригийн аллага алт дилерийн хэрэг з.энхболдын үеийн өмч хувьчлалийн хэргүүд одоо энэ эрдэнэтийн 49 хувийн хэрэг дубайн гэрээ алтанхуягийн гэр бүлийн хэрэг гарамгайбаатар нарын хэрэг с.эрдэнийн нийгмийн даатгалын хэрэг гээд цуварч өгнө дөө.

  • ЗОЧИН (February 27, 2017 10:39:08 pm )

    МАН – ын БАЯЧУУД ЦАЛИНГААРАА БАЯЖСАН УУ ! ! ! ХЭМЖЭЭЛШГҮЙ ОЛОН БАЯЧУУДАА ЯАЖ БАЯЖСАНЫГ НЬ МЭДЭХ ҮҮ ! НЭГ Л ГЭМГҮЙ ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ШИГ ГЭМГҮЙ ЦАРАЙЛААД НЭГ ИХ ХОЛ ЯВАХГҮЙ ДЭЭ ! НҮГЭЛ НҮДЭЭРЭЭ ГАРАХ ӨДӨР НЭГ ИРНЭ ЭЭ ! ГАГЦХҮҮ ЦАГ ХУГАЦААНЫ АСУУДАЛ ! ДАНДАА 65 ГИШҮҮНТЭЙ БАЙХ ЮМ ШИГ УЛС ТӨР ХИЙЖ , АЛИВААГ УЛС ТӨРЖҮҮЛЭЭД ХОЛ ЯВНА ГЭЖ БОДОЖ БАЙГАА БОЛ ТОМ ЭНДҮҮРЭЛ ШҮҮ ! ! ! КОММУНИСТ ДАРАНГУЙЛАГЧ , ХЭЛМЭГДҮҮЛЭГЧ ДЭЭ ! ! !

  • dorjbadam (February 28, 2017 10:21:04 am )

    ардчиллыг шалны алчуур болгосон, ичих булчирхайгүй болгосон ерөнхийлөгчөөс эхлээд Баярцогт, Эрдэнэ, Сайханбилэг, Бат Үүл, Батбаяр, Гарамгайбаатар, Алтанхуяг, Арвин, тендерийн луйварчин Пүрэвдорж нарыг хөлөө гозолзуулаад ачигдах өдөр айсуй

  • luibarchidad (February 28, 2017 1:45:29 pm )

    bugd ylaa edleed buh hurunguu huraalgah tsag irj bna daa ATGiin zaluusaa sain ajillaad toroos torson luibarchidiig nus nulimastain hutgaad alia salbadai bolgood busdad nsurgamj og ta nar l eh ornoo hulgaich luibarchdaas salgaj chadna shuu amjilt

  • хүчитбаатар (February 28, 2017 3:04:38 pm )

    ард түмэн одоо л АТГ-ыг дэмжиж эхэллээ. хулгайч нарыг үлдээлгүй барьж шалгаарай

  • Tuuri (February 28, 2017 5:14:11 pm )

    Bayr Badamjunai su Batbold Sugar Tsogtbaatar 40 garan hun bna Ardiin Namaas ed nariig yahab.SHAGNAHU!!!!!!???

  • Anonymous (February 28, 2017 5:50:18 pm )

    CONGOKHGUI ZA YU

  • АРД ТҮМЭН (February 28, 2017 10:37:52 pm )

    5 ямаа хулгайлсан хүнийг бол 2 жил 5 жил хүртэл хорьдог.Гэтэл бүхэл бүтэн монгол улсыг дампууруулах хэмжээний мөнгөнд холбогдсон нөхөд 14 хоног хоригдсон болж гараад хэрэг завааруулдаг ажилд ордог. хоривол хоьсон шигээ хорьж шалгасан шигээ шалгах хэрэгтэй шүү дээ

  • zochin (March 01, 2017 9:11:03 am )

    sain shalgah heregtei gishuun baihdaa hamgiin ih burdag baisandaa odoo sain shalgah heregtei 3 say tugrug hund belegleed ih bsan daa

  • АН-аас гарсан гишүүн асан (March 01, 2017 1:12:07 pm )

    Боломж л гарвал хусахаа бодох юм энэ Ардчилсан Намынхан. Одоо л шалгаж шүүж зохих ялыг нь өгөхгүй бол улс орон хэзээ ч цэгцэрч өөдлөхгүй нь. ард түмэн шүүх прокурорыг хэр шударга ажиллахыг анхааралтай харж байгаа шүү. Үүнд МАН эсвэл хэн нэгэн хамаагүй байх аа. Элбэгдорж ерөнхийлөгчийн шударга бай л даа гэж хэлсэндээ хүрэх сүүлийн боломж АН намыг хулгайч нараас цэвэрлэх байхаа. АМЖИЛТ ХҮСЬЕ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ?

  • Anonymous (March 01, 2017 4:50:52 pm )

    sungaad sain shalga. huulin baiguulga yaj ajillach yostoive gedgiig chauul.

  • Zochin (March 02, 2017 10:14:19 am )

    Khorison hun ni zuragtaar garaad baij baidag genee. Bituunii nevtruulegt oroltsoj bsan shde. haha. Yu boloson gej hereg hiisen hun tend suuj bdg bna aa.

  • Жагай (March 02, 2017 11:43:58 am )

    МАН одоо төрд байгаа хүмүүсч идэж уусан бүгдийг шударгаар шийдвэрлэх хэрэгтэй

  • tenger (March 02, 2017 1:12:10 pm )

    баяр хүргэе АТГ сайн ажлаарай

  • бат (March 02, 2017 9:05:23 pm )

    энэ 2-ын араас нь явах хүмүүс тодорхой учир ардчилсан нам мэдэгдэл хийж сүржигнээд байгаа юм

  • s (March 03, 2017 10:12:04 am )

    turuus tuuval barigdana daa gartsaagui barigdana daa

  • зочинөө (March 03, 2017 11:56:35 am )

    МАН-ынхаан өнөө өрийн удирдлагын хууль,өрийн таазны хэтрэлтийн хууль яасан бэ? Өнөө шудрага Ц.Нямдорж хаачсан бэ?Хэлэмгий хүн сурамгай гэж энэ л байхдаа.Сөрөг хүчин байхдаа хэрэглэж байсан МУНАА хаана нуусан бэ?ХЭЗЭЭ гаргах вэ?

  • Anonymous (March 03, 2017 4:13:58 pm )

    ЗОЧИН 2017-03-04 АНам маш дэнсдэж байсан юм. одоо цаган болсон шүү дээ,

antalya rent a car