antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2017 2 comments

“АТГ-т  Эрдэнэт, Тавантолгой, Оюутолгойн луйврын талаар зөндөө баримт хэлсэн ч шалгадаггүй юм билээ”

нийтлэсэн Admin

Н.Алтанхуягт холбогдох хэргийг прокурорын байгууллагад шилжүүлэхээр болжээ. Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл 263.2-т зааснаар Төрийн албан хаагч албан тушаал эрх мэдлээ урвуулан ашигласан, мөн хуулийн 270 дугаар зүйл 270.1-д зааснаар хууль бусаар хөрөнгөжсөн гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн байцааснаас гадна Хөгжлийн банкны  асуудалтай холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авчээ. Н.Алтанхуяг хэлэхдээ “Яагаад ингэж ноцоод ноолоод байдаг юм гэхээр бүлэглэлийнхэн Н.Алтанхуягийг ямар нэгэн байдлаар мөнгө төгрөгтэй холбох юмсан гэсэн бодлого төлөвлөгөөт ажлын үндсэн дээр зургаа, долоон жил ноцолдож байгаа. Угаасаа асуудал гарахгүй болохоор хамаатан, садан ойр хавийнх нь хүмүүсийг шоронд хийгээд Н.Алтанхуяг юу хийсэн, түүнийг хэл гэдэг муухай юм байдаг.Надад идэж уусан юм байхгүй. Гурав дахь нь сая Эрдэнэтийг улайм цайм луйвардаад авчихаж байгаа. Нэг зүйлд санаа зовж байгаа. 1990 оны ардчилсан хувьсгалыг бид хийхдээ цөөхөн хүн баяжаад олонх нь ядуурдаг нийгмийн төлөө яваагүй. Би их сургуулийн багшийн ажлыг орхиод улс төрд орж байхдаа монголчууд бүгдээр сайхан, эрх чөлөөтэй амьдрах нийгмийн төлөө явсан. Одоо Эрдэнэтийг хулгай дээрмээр аваад бөөн юм болж байна. Тавантолгой, Оюутолгой дээр зөндөө юм хийгдсэн. Энэ талаар АТГ-т зөндөө юм хэлсэн. Яг одоо Монголыг болохгүй болгоод байгаа булхай луйвар их байна. Түүнийг та нар шалгаач, би бодитой баримт хэлье гээд зөндөө баримт хэлсэн. Шалгадаггүй юм билээ” гэж байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 24, 2017 11:44:46 am )

    ldz 2m62um

  • irgen (February 25, 2017 3:28:43 pm )

    shalgahgui baigaa shaltgaanaa ATG ard tymend tailbarlaach !!!!

antalya rent a car