antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 24, 2017 4 comments

Д.Тэрбишдагва: Татвар нэмэгдэхээр ард иргэдийн нуруун дээр ачаа үүрэгдэхгүй гэж байхгүй

нийтлэсэн Admin

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх сарын 6-нд хуралдахаар болоод байна. Засгийн газар, ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 8 төрлийн татвар нэмэхээр  болоод буй.  Татварын нэмэгдэл гэдэг ард иргэдийн нуруун дээр буух ачаа улам нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс өөр арга зам байхгүй юу гэдэг асуулт зайлшгүй тавигдаж буй. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хэлэхдээ “ОУВС Монгол Улсын Засгийн газартай ажиллаад “Extended Fund Facility” хөтөлбөрөө захирлуудын зөвлөлөөр оруулахаар болсон тухай мэдээлэл авсан. Ээлжит бус чуулган хийхээр энэ талын мэдээлэл нэлээд тодорхой болно.Татвар нэмэгдэхээр ард иргэдийн нуруун дээр ачаа үүрэгдэхгүй гэж байхгүй. Ямар нэг хэмжээгээр ачаа үүрүүлнэ, ойлгомжтой. Засгийн газар өнгөрсөн оны намар УИХ-аар Монгол Улсын 2017 оны төсвийг хэлэлцүүлж байхдаа зарчмын саналаасаа буцсан. Тухайн үед би “Архи, тамхи, алтны татвараа нэмэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж байсан. Гэтэл Засгийн газар саналаа татаад авсан Уг нь төсөв хэлэлцүүлэхээсээ өмнө ОУВС-тай бүх зүйлээ тохироод ороод ирсэн бол  “Стэнд бай” хөтөлбөрт ч хамрагдах боломж байсан байхыг үгүйсгэх аргагүй. Би энэнд  шүүмжлэлтэй хандаж байгаа. Эдийн засаг амаргүй байгааг бүгд мэдэж байгаа. Өнөөдөр эдийн засаг ийм байгаа нөхцөлд дэмжлэг авахаас аргагүй. Гэхдээ ОУВС-гийн энэ хөтөлбөр бол 1990-ээд оноос хойш долоо дахь нь. Гуравхан сая иргэнтэй, газар доогуураа зэс, нүүрс, алтны арвин эрдэс баялагтай, 60 сая толгой малтай, газар тариалангийн үүргээ хангаж байгаа орон ингэж явж байгаа нь харамсалтай. Энэ хөтөлбөр дээр монгол хүн болгон бодож, анхаарах ёстой. Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ “Маршал төлөвлөгөө” нэртэйгээр Европын 16 оронд 14 тэрбум ам.долларын тусламж олгосон. Үүнээс хамгийн ихийг Грек, хамгийн багийг нь Герман улс авсан байдаг. Тухайн үед Герман зөв бодлого хэрэгжүүлсний дүнд  20 хэдэн жилийн дараа Европын тэргүүлэх орнуудын нэг болсон.Гэтэл Грек хамгийн их зээл авсан байтлаа одоог хүртэл авсаар л байна. Эндээс тусламжийг үр ашигтай зөв ашиглах нь чухал гэдгийг харж болно. Бид мөнхийн тусламж авдаг орон байж болохгүй.  Энэ удаагийн тусламж сүүлийнх байгаасай гэж хүсэж байна. Эндээс гарах боломж бидэнд бий. Сахилга хариуцлага, дэг журмыг өөрсдөөсөө эхлүүлэх ёстой. 2010-2016 оны хооронд статистик судалгаа гаргахад төрийн албан хаагчийн тоо 46 мянгаар нэмэгдсэн байгаа.Засгийн газар гарч ирэх бүрийдээ 20.000-25.000 иргэнийг өргөдлийг нь өгүүлээд гаргадаг. Тэр хүмүүстээ зургаан сарын тэтгэмж өгдөг. Энэ мэт хариуцлагагүй зүйлээсээ салах ёстой. Хэрвээ бид дээд шатандаа зогсоо зайгүй ажиллах юм бол зургаан сарын дотор цэгцтэй улс болж болно. Хоёр жилийн дотор Монгол Улсыг хөгжүүлж болно, нөөц байгаа.” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • зочин (February 24, 2017 11:58:13 am )

    Бид өр шир тавиагүй учир төлөхгүй тавьсанаараа та нар төл

  • zochin (February 25, 2017 12:09:48 am )

    odoo duugui suudag tsag ongorson alaltsama shuu aih yum alga hultsengui baigaad baihaar ailgana gej bodoj baival huts yaj helj yrij chadaj bna davarch bna teneg bishee ard tumen hodolno shuu ymar tuvshind amidruulj bgaagaa haraach ta nar man an adilhan buu davar

  • zochin (February 25, 2017 12:17:18 am )

    achaa uuruulne ch geh shig erhem gishuun ugendee dasgah gej yrij bgaa bol enduursen yum shig bna heden uedee hiij chadaagui bj 2 jiliin dotor bolno chgehshig hugatsaa sonin bish ta nar setgelgui berdiin setgeleer handaad baigaad gol ni bna ta ch gesen huviin sonirholtoi hun shuu dee

  • зочин (February 25, 2017 10:05:45 am )

    Энэ их зөв ярьдаг хүн бна

antalya rent a car