antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 22, 2017 4 comments

Лавров сайд “хоёр орны харилцаанд хамааралгүй юм байна, ашгүй дээ” гэсэн

нийтлэсэн Admin

Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилыг ОХУ-д айлчлал хийж байх  үеэр “Ростех”-ийн удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан ч татгалзсан хариулт авсан гэх мэдээлэл гараад байсан. Тэгвэл тэрбээр өнөөдөр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ энэ талаар хэлэхдээ “Энэ худлаа мэдээлэл байсан. Бид айлчлалын үеэр ямар нэг хувийн компанитай уулзаагүй. Хувийн компанийн зүгээс ч бидэнтэй уулзах ямар нэг асуудал яригдаагүй. Албаны яриа хэлэлцээрийн үеэр “Эрдэнэт”-ийн асуудал огт яригдаагүй. ОХУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгөх үеэр ч энэ асуудлыг тодруулж асуугаагүй. Харин албан бусаар зоог барьж байхад С.Лавров сайд “Танайд “Эрдэнэт”, Монросцветметтэй холбоотой асуудал гараад байгаа юм уу. Манайхтай асуудал байна уу” гэж тодруулж байна. Би хариуд нь, “ОХУ-ын хувьд ямар ч асуудал байхгүй. Хоёр улсын засгийн газар болон хувийн хэвшлийн хооронд асуудал байхгүй. Бидэнд зөвхөн дотоодын асуудал байгаа” гэж хариулсан. Лавров сайд “За за, тэгвэл хоёр орны харилцаанд хамааралгүй юм байна. Ашгүй дээ” гэсэн. Ийм л яриа болсон. “ хэмээн хэллээ.

Эх сурвал


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 22, 2017 7:13:26 pm )

    Дотоодын луйвартаа гадныхныг татаж оруулах гэсэн атгаг санаа нь бутсэнгуй луйварчидаа мэдрэмж гэж юм алга уу. Шунал еерсдийг чинь л ална даа

  • Anonymous (February 22, 2017 9:57:55 pm )

    ter uurhain aguulamjiig onoj togtoodoggui taamaglaj togtoodog n unen bolj taarch baina

  • Zorig (February 23, 2017 8:50:26 am )

    Хун шиг хариулсан байна ! Монх оргил биш байхаа

  • ИРГЭН (February 23, 2017 10:05:16 am )

    Энэ чинь одоо юу гэсэн үг вэ. Ростех чинь Оросын засгийн газрын мэдлийн улсын өмчийн корпораци биз дээ. Оросын нөгөө алдартай зэвсэг техникийг хүртэл үйлдвэрлэдэг. Энэ Мөнх-оргил гэж нэг холионы эзэн байна аа.

antalya rent a car