Монгол Улсын хэмжээнд төрхийн эмч нарын ёс зүйн асуудал үнэхээр гамшгийн хэмжээнд хүрчихсэн. Дан ялангуяа төрөхийн эмч нар хүний гар харж төрөх гэж зовж байгаа нэгнээ болоогүй байна гэж орилуулан хэвтүүлж мөнгө өгөхөөс нааш ямар нэгэн зүйл хийхээ байчихаж. Саяхан Эх нялхасд жирэмсэн болоод үр хөндөлт хийлгэхээр ирсэн нэгэн бүсгүйн хүүхдийг нь биш савыг нь авчихсан гэсэн гомдол ирсэн байсан юм. Ар гэрийхэн нь эмч нарт гомдоллож цагдаа сэргийлэх болж байсан. Энэ мэтчилэн эмчийн хариуцлагагүй байдал алдагдсаар байна. Саяхан манай нэг хамаатны эгч Эх Нялхаст төрөхөөр болж төрөхийн өмнөх шинжилгээ, үзлэгүүдээр асуудалгүй төрөхөөр болсон юм. Гэтэл төрлөө гэснээс хойш дөрвөн цагийн турш сураггүй болчихлоо. Төрөхөөсөө өмнө холбоотой байсан бөгөөд төрснөөсөө хойш сураг алдраад ар гэрийхэн нь санаа зовоод сувилагч нараас нь асуухаар тодорхой хариулт өгөхгүй байв. Гэтэл эрүүл саруул төрөөд эмчийн хариуцлагагүй байдлаас болж дутуу оёсон оёдолоос нь цус шүүрч их хэмжээгээр цус алдсан байгаа юм. Гэрийхэндээ залгаад хэлчихье санаа нь зовж байгаа гэхээр утсийг нь хол цонхны тавцан дээр аваачиж тавиад яриулахгүй байсан нь маш аймшигтай санагдсан юм. Хэрэв ямар нэгэн осол эндэгдэл гарсан бол эмчийн буруу байхгүй гэх байсан ч байж болзошгүй. Эмч хүн хүний амь нас эрүүл энхийн төлөө тангараг өргөдөг гэлтэй. Гэтэл сувилагч нарынх нь ааш араншин, харилцааны байдал гэж авах зүйлгүй. Гар харж мөнгө өгсөн нэгнийг нь төрүүлж, мөнгө өгөхгүй бол үхэж эндэгдэх нь хамаагүй мэт болчихсон. Эрүүл Мэндийн Яам энэ асуудлууд дээр анхаарал хандуулах хэрэгтэй байна. Улсын ажлыг хийж буй хэрнээ ард иргэдээс татаас авах сэтгэлгээг халж хаях нь зүйтэй.
Холбоотой мэдээ
-
Иргэн (February 20, 2017 3:01:56 pm )
Төрөхийн эмч эх баригч нар гар харж авлига авч тухайн хүнийг төрүүлдэг нь яг үнэн юм билээ. Ус нь гарчихаад байхад бүтэн 10 цаг өвдүүлээд ямар ч арга хэмжээ авдаггүй юм байна лээ. Аргаа бараад шаардлага тавьж хэлэхээр танай ээж , танай аав чинь хэл ам хэрүүл хийгээд байна гэж ирээд л төрөх гэж ядаж байгаа хүнийг давхар загнаад дарамтлаад байдаг гэсэн. Хэрэв мөнгө өгчих юм бол ёстой л “хайлсан тугалга шиг” байдаг гэнэлээ. Ийм хөгийн эмч нэртэй өчүүхэн амьтадаа эрүүл мэндийн байгууллага сайд дарга нар нь мэддэг ююм болов уу. Ийм л хогийн байдаг болохоор бараг гэртээ төрсөн нь дээр гэж хэлмээр санагддаг юм.
-
zochin (February 20, 2017 3:33:59 pm )
emnelgiin darga gj amisgaa,
-
Anonymous (February 20, 2017 4:46:25 pm )
Шоронд нь хийгээч ээ
-
Зочин (February 20, 2017 5:23:01 pm )
Үнэн энэ асуудал хөдөө ч байгаа
-
Anonymous (February 21, 2017 9:31:40 am )
Эмч сувилагч асрагчид хөөрхий хүнд нөхцөлд хүнд ажилтай ачаалал ихтэй агуу хүмүүс бдаг нь үнэн. Тэдний дунд зарим нэгэн мөнгө харагсад их ч бн. Эмч нарыг магтахаас өөр аргагүй сайхан чадвартай эмч шиг гайхамшиг үгүй билээ
-
иРГЭН НООЛУУР (February 21, 2017 10:55:02 am )
Төрөх, мэс заслын эмч нараар үйлчлүүлсэн хүмүүсийн яриаг сонсож байхад хэцүүхэн л юм ярьж байх юм даа. Яах ёстой юм бол доо мэдэхгүй юм. Мөнгө бол эрүүл явахад олдноо , мөнгөө өгөөд ч болтгугай амь насаа л хамгаалах хэрэгтэй л дээ.Эмч нар минь хүн чанар сайхан сэтгэлээ алдаж болохгүй шүү, Амьдралд мөнгөнөөс илүү үнэ цэнтэй зүйлүүд их шүү дээ. Мөнгийг сэтгэл байвал олоход амархааан
-
Иргэн (February 21, 2017 5:44:45 pm )
Сайн эмч эмнэлгийн эмч, саар эмч эрлэгийн элч
-
О.Туул (March 10, 2017 5:16:48 pm )
Энэ төрөхийн ажилчид эмч нарынхаа нэр барьж ар гэрийнхнээс мөнгө авдаг бас эргэлт оруулж өгөх нэрээр нярай үрсийн минь пампарсийг хулгайлж авдаг муухай улс байдаг юм билээ.эмнэлгийн даргын хариуцлага үнэхээр бхгүй газар да
8 Comments