Нэг. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ : “Намайг Германд явж байхад оффшор бүсийн талаар судалгаа хийдэг доктор В.Зенели танай улсад орсон гадаадын хөрөнгө оруулалтыг нэг хүнд хувааж тооцвол 5444 ам.доллар болж байна. ДНБ-ий нэг хүнд ногдох орлого 3770 ам.доллар юм байна. Тэгэхээр зөрүү 2000 шахам ам.доллар нь оффшор бүсэд танай улстөрчдийн дансанд байх магадлалтай” гэх ноцтой дүгнэлт хэлсэн.Өөрөөр хэлбэл, улс төрчдийн гэмт хэргээс олсон орлого (2000$*3 сая монголчууд=) 6 000 000 000 (зургаан тэрбум) америк доллар Монголоос оффшор дансанд орсон байж болзошгүй гэсэн үг юм.
Хоёр. Оффшор банк гэж юу вэ ?
Оффшор банк нь хамгийн бага татвартай буюу “О” татвартай, дансаа удирдах, захиран зарцуулах маш хөнгөн шуурхай, амар хялбар нөхцөлтэй, данс эзэмшигчийн нэр хаяг нууцлагдмал, дансаар орж, гарч байгаа мөнгөний гарал үүсэл, зориулалт зэрэгт хяналт тавьдаггүй хуурамч бичиг баримтаар бизнес эрхэлж болдог онцлогтой. Авлига болон гэмт хэргээс олсон орлогоо нууцлах (татвар төлөхөөс зайлсхийх, зугтаалгах, мөнгө, хөрөнгөө дайжуулах гм), бохир мөнгөний жинхэнэ эзэн болон гэмт хэргийн орлогоо хяналтаас ангид байлгах, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхэд оффшор дансыг ашигладаг.
Гурав. Оффшор дансанд хэн мөнгөө байршуулж, хадгалдаг вэ ?
1. Санхүүгийн гэмт хэрэг хийдэг санхүүгийн луйварчид, дилерүүд
2. Авлигачид, авлигач улстөрчид,
3. Албан тушаалын эрх нөлөөгөө урвуулан ашиглагчид,
4. Төрийн өмч хөрөнгийг шамшигдуулагчид,
5. Татвар төлөхөөс зайлсхийгчид,
6. Хулгайч, дээрэмчид,
7. Алан хядагч, галт зэвсгийн наймаачид,
8. Хар тамхины болон хүний наймаачид гэмт хэргээс олсон орлогоо оффшор дансанд байршуулдаг.
Дөрөвт, Авлига, мөнгө угаах, эдийн засгийн (санхүүгийн) болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн хор хөнөөл нь яаж илэрч гарч байна вэ ?
1. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагарт (2016 оны 5-р сард) : “ нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2% буюу 1.5-2 триллион америк долларыг дэлхийн эдийн засаг авлигад алдаж байна “ гэжээ.
2. “Авлигын эсрэг“ НҮБ-ын конвецийн 6-р хуралдаан (2015 оны) дээр ОХУ-ын хуульзүйн сайд Александр Коновалов : “нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 10-20%-ийг ОХУ авлигад алдаж байна “ гэжээ.
3. БНХАУ-ын дарга Си Жинпин : “ нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнхээ 13-17%-ийг, улсаас санхүүжүүлж буй төсөл, хөтөлбөрийнхээ 20%-ийг нийт 86 тэрбум америк долларыг БНХАУ авлигад алдаж байна “ гэжээ.
4. Гани улсын засгийн газрын мэдээлэлд (2015 он) : ” нэг жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 25% буюу 148 тэрбум америк долларыг Африк тив авлигад алдаж байна” гэжээ.
5. Дэлхийн банк (2016 он) : “ авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлснээр төсвийн орлого (урт хугацаанд) 4 дахин нэмэгдэх, бизнесийн ашиг 3%-иар өсөх, хүүхдийн нас баралт 75%-иар буурах боломжтой “ гэжээ.
6. Монгол улс ?
Тав, “Мөнгө угаахын эсрэг санхүүгийн аргаар тэмцэх олон улсын байгууллага-FAFT”-аас :
1. “Эрүүгийн хууль”-ийн мөнгө угаах зүйлийн хуулийн этгээдэд хариуцлага тооцох заалтыг нэмж оруулахдаа FAFT-ын саналыг тусгах,
2. Улс төр, бизнесийн бүлэглэл мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байгааг,
3. Төрийн өмчит компаний хөрөнгийг завших гэмт хэрэг их байгааг,
4. Монгол улсаас эх үүсвэртэй асар их хэмжээний мөнгө гадаадын банкууд, оффшор бүсийн банкаар угаагдаж байгааг,
5. Төр, засгийн зарим удирдах албан тушаалтан нийтийн өмч, хөрөнгийг албан тушаалаа урвуулан үлэмж их хөрөнгө, мөнгө завшиж байгааг,
6. Мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн этгээдийг хаацайлан хамгаалж байгааг,
7. “Мөнгө угаах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үүрэгтэй хууль сахиулах байгууллагын ажилтнуудын оролцоо бүхий бүлэглэл” байгааг,
Энэ бүлэглэл их хэмжээний хууль бус орлого олж, гадаад, дотоодын банкинд байршуулж байгааг анхаарч, тэдэнд хуулийн хатуу чанга хариуцлага хүлээлгэх хэрэгтэй байгааг,
8. Мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ногдуулах ял, шийтгэлийг чангатгах хэрэгтэй байгааг Монгол улсад анхааруулсан байна.
6 000 000 000 (ЗУРГААН ТЭРБУМ )ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН МӨНГӨ УГААХ ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЖ, МОНГОЛ УЛСДАА АВЧИРАХ ХУУЛЬ, ЭРХЗҮЙН ҮНДЭС :
1. “АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦ” БОЛОН ” АВЛИГЫН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ”-ИЙН 14, 23, 46, 58, 63-65-Р ЗҮЙЛ,
2. “ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦ” БОЛОН “ҮНДЭСТЭН ДАМНАСАН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ГЭМТ ХЭРГИЙН ЭСРЭГ НҮБ-ЫН КОНВЕНЦИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ”-ИЙН 6, 18, 28, 31, 34-Р ЗҮЙЛ,
3. 1989 ОНД ИХ ДОЛООГИЙН УУЛЗАЛТААР БАТАЛСАН “МӨНГӨ УГААХЫН ЭСРЭГ САНХҮҮГИЙН АРГААР ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН 40 ЗӨВЛӨМЖ, 9 ТУСГАЙ ЗӨВЛӨМЖ ” БУЮУ FATF НЭРТЭЙ ОЛОН УЛСЫН ЭРХЗҮЙН БАРИМТ БИЧИГ (https://www.mongolbank.mn/documents/cma/cma10.pdf-аас үзнэ үү)
6 ТЭРБУМ АМЕРИК ДОЛЛАРЫН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛЭХ, МОНГОЛ УЛСДАА АВЧИРАХ АРГА ЗАМ :
МӨНГӨ УГААХЫН ЭСРЭГ САНХҮҮГИЙН АРГААР ТЭМЦЭХ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА-FAFT-Д ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР (мөнгө угаах гэмт хэргийг шалган тогтоох үүрэгтэй) ХАНДАЖ, ХҮСЭЛТ ГАРГАВАЛ 6 000 000 000 (ЗУРГААН ТЭРБУМ ) АМЕРИК ДОЛЛАРЫГ МОНГОЛ УЛСДАА АВЧИРАХ ХУУЛЬ ЭРХЗҮЙН БОЛОМЖ БАЙНА.
Холбоотой мэдээ
-
зөв ажил (February 20, 2017 2:47:31 pm )
Нийтээрээ авлигачдын нуусан мөнгөний эрэлд гарах уу? Өөр арга зам байхгүй бол эрэлд гарсан нь дээр шүү
-
Anonymous (February 20, 2017 10:09:18 pm )
Зөв санаа байна, болохгуй юм гэж хорвоод байхгуй
-
Ардаа (February 20, 2017 10:10:50 pm )
Зөв санаа байна, болохгуй юм гэж хорвоод байхгуй
-
-
иргэн (February 20, 2017 3:47:04 pm )
Хамгийн түрүүнд офшор Баярцогтын офшорт нуусан 9 сая доллар буюу 30-аад тэрбум төгрөгийг хурааж хандивын дансан хийе
-
naruto (February 21, 2017 9:25:17 am )
Баярцогтын мөнгөнөөс эхлээд харьд байгаа мөнгийг эх орондооо авчирч өрнөөсөө салцгаая. тэдний мөнгө лав биш,
-
-
Тулга (February 20, 2017 4:26:22 pm )
Үнэн байх магадлалтай шүү
-
irgen (February 20, 2017 4:32:29 pm )
Busad ornuud ali hediin garaad eh orondoo mongoo oruulaad irsenee yrgelj gadnii tv, hevleleer bichij gargaj baigaa,,,,,manaih toriinhoo luivarchidiin gargasan umiig olj irehiig hysehgui baigaa ,,,,
-
мн (February 20, 2017 5:27:11 pm )
HAIRAN CN EH ORON MINI
-
бат (February 21, 2017 4:43:56 pm )
Монголын 50 орчим улс төрч оффшортой тэдний ихэнх нь МАНы буюу одоо ИХ Хуралд сууж байхад байхад манай мэдээллийн хэрэгсэлүүд ганцхан Баярцогтыг л бичиж байх юм Энэ бол МАНыхны хийж буй ажил байж таарлаа
-
nyangar (February 21, 2017 9:49:33 pm )
ene balai hulgaaichuudiin idej uusan mungiig yahaaraa ard tvmnii munguur ur darah bolood bgaag eruusuu oigohgvi yumaa,ard tvmen bosoj chadval,negdej chadval ed nariin hurungiig shuud huraaj ter ih uriig darah heregtei sh dee ed nar yutai bsiin heden yeree guilgachin yavsan hognuud tsadahaa medehgvi vheldej bgaa sh dee.daraa n ter offshoriin gadnaas tataj avaad tsalin,tetgever,hvvhdiin mungiig n nemeh heregtei gantshan gishvvnees l gehed lav l dood tal n 10 terbum garna shvv
10 Comments