antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2017 9 comments

Н.Энхбаярыг дэмждэг О.Магнай АН-ын гал тогоог хариуцах уу?

нийтлэсэн Admin

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилоод байсан. Тэгвэл түүний оронд О.Магнайг  томилсон гэх мэдээлэл АН-аас гадагшлах болов. Харин О.Магнайгийн  тухайд одоогоор уг мэдээлэлтэй холбогдуулж тайлбар хийгээгүй байна. Үнэндээ бол иргэний хөдөлгөөнөөр дээвэр хийн Монголын улстөрд анх хөл тавьсан О.Магнай АН-ын дээвэр дор хоргодох болоод арваад  жил өнгөрч буй.  АН-ын дээвэр том шүү хэмээн телевизийн нэвтрүүлэгт орохдоо хэлж яриад сууж байсан  О.Магнайгийн тухайд эхнээсээ тийм нэг тэмцэгчийн имижтэйгээр олонд танигдсан болоод ч тэр юм уу, чимээгүй дуугүй байгаад байхаар  хүмүүс үгүйлээд эхэлдэг шиг байгаа юм. Гэхдээ О.Магнай цаагуураа бас чамгүй хорчин байж болзошгүй мэдээллүүд өнгөрсөн хугацаанд гарч ирсээн. Мөрдөн байцаагчид Б.Тулгын цүнхнээс Н.Энхбаярын нууц ажиллагааны төлөвлөгөө гэгчийг олсон гэх мэдээлэлтэй зэрэгцэн түүний стратегийн өмгөөллийн ажлын төлөвлөгөө гэх хүснэгтэд О.Магнай, А.Баатархуяг, Г.Уянга нарын нэр дурайж буй нь хэн хүнийг нүд чихийг сортойлгоход хүргэж байв.

Хэдийгээр О.Магнай тэрхүү мэдээллийн хариуд “Яахав дээ, нийгэмд зөв зүйл ярьдаг, төрд байгаа олигархи бүлэглэлийн эсрэг тэмцдэг бүх хүнийг нэг хайрцагт оруулах гэсэн улс төрийн зорилготой үйлдэл гэж харж байна.”  хэмээн хэлж байсан ч, хэрэг дээрээ бол С.Молор-Эрдэнэ гэгч нөхрөөр дамжуулан Н.Энхбаяртай холбоо тогтоон нарийн ширийн асуудлууд ярилцчихсан л байсан гэх мэдээлэл гарч байв. Түүний хамтран зүтгэгч Г.Уянгын тухайд ч тэр Н.Энхбаярт зүтгэж явсан, бас эсрэг юм хийж явсан хүний хувьд ямар нэг хэмжээгээр харилцаагаа хадгалж ирсэн нь тухайн үед ойлгогдож байлаа. Тэгээд хожим нь яалаа даа, Шударга ёс эвслээс УИХ-д суусан. Харин одоо өөр намын дарга.

О.Магнай бол ор үндэсгүй зүйл гэж яриад байдаг тэр төлөвлөгөөний талаар тухайн үед Б.Тулгыг суллуулахаар тэмцэж байсан “Шударга ёс” хуульчдын эвлэлийн гишүүн Э.Эрдэнэжамъян “О.Магнай, Б.Тулга бид нар сууж байгаад стратегийн төлөвлөгөөг гаргасан” гэж хэвлэлд ярьсан байдаг юм.  Харин О.Магнай хариуд нь  “-Тэр залуу ямар зорилгоор ийм мэдээлэл тараасныг мэдэхгүй байна. Г.Уянга, А.Баатархуяг нараас энэ талаар тодруүлахыг зөвлөх байна.” хэмээн өөрөөсөө эвтэйхэн бултуулаад л сууж байсан нөхөр дөө. Гэхдээ бас болоогүй, Н.Энхбаярыг эвтэйхэн шиг дэмжээд үг дуугарчихаа бас мэддэг нөхөр л дөө. Ямартаа л   Н.Энхбаяр нийгэмд өөрчлөлт хийх цаг болсныг хэлж ярьж байгаатай холбоотойгоор үгээ хэлэхдээ “-Тэр хүний сонинд өгсөн ярилцлагыг уншиж байхад хувьсгалын шинжтэй өөрчлөлтийг дэмжиж байгаа нь ажиглагдсан. Үүнийг сайшааж байгаа. Энэ нь Н.Энхбаяртай нэгдэнэ гэсэн үг биш. Энэ нийгэмд олон өнцөг байгааг хэлээд байгаа шүү дээ.” гэсэн байдаг. За харин Н.Энхбаяртай ойртож танилцсан талаараа хэлэхдээ  “-Хувьсгалт бүлгийн зөвлөлийн уулзалт хийж байхад С.Молор-Эрдэнэ Н.Энхбаяртай хамт ирсэн. С.Молор-Эрдэнэтэй хувьсгалт үзэл санааны асуудлаар санал солилцож байхдаа Н.Энхбаяр гуайтай танилцаж байлаа. Сүүлд санал солилцож хэд хэд уулзсан.” гэсэн байдаг. Түүнчлэн “-Н.Энхбаяр Ерөнхийлөгчийг бид хангалттай шүүмжилж байсан. Яахав, тэр хүнийг хаан байхад үүдэнд нь байсан хэдэн нөхдүүд боорлож байхад бид нэрмээс болж янз бүрийн юм ярих утгагүй биз дээ. “ гэж байв.

Тэгэхээр иймэрхүү хувьсгалч өнгө аясаар хэлж ярьдаг О.Магнай ШӨХТГ-ын даргаар хэсэг хугацаанд ажиллаж, бас чамгүй хэл ам татласан. ШӨХТГ-ын 9 улсын байцаагчийг  ажлаас нь чөлөөлчихөөд, халсан тушаалынхаа эх хувийг өгөлгүй өөрөө гадаад руу явсан тухай ажлаасаа чөлөөлөгдсөн хүмүүсийн төлөөлөл мэдээлэл хийж байв.  ШӨХТГ  нь нийт 19 улсын байцаагчтай байсан бөгөөд чухам юунаас болж ажлаас халагдсан талаар  тэдгээр хүмүүсээс тодруулахад, албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэдэг.  Гэтэл тэдний дотор ганцхан сарын өмнө байгууллагынхаа шилдэг ажилчин, төрийн дээд одон медалиар саяхан шагнагдсан 3-34 жилийн ажлын туршлагатай хүмүүс байгаа гэдгийг халагдсан хүмүүс хэлж байсан юм даг.

За харин өөрөө ШӨХТГ-аас явахдаа уг шалтгаанаа Шадар сайд  У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллаж чадахгүй гэж байв.

О.Магнайгийн тухайд  төрийн түшээ болох хүсэл сонирхол өндөр хувиар байдаг гэдгээ өнгөрсөн сонгуулиар баталгаажуулсан нэгэн. Иргэдийн амьдрал ахуй тааруу байж болно, галдаа хийх нүүрсгүй байгаа байж болно, гэсэн ч иргэдийн амьдрал ахуйг угтах жилүүдэд өөдөлж дэвжихэд тустай том харсан алхмуудыг хийж чадах тийм л зөв хүмүүсийг иргэж хүсч байгаа нь үнэн шүү дээ. Гэтэл иргэдийн өнөө маргаашийн жаал жуул хэрэгцээн дээр дөрөөлж, нүүрс тарааж, өвгөд хөгшчүүлийн сэтгэлийг татах гэж өвлийн өмд тарааж,  Цонжинболдогт аваачиж салхинд гаргаж, гарын бэлэг тарааж,  заримд нь савтай сүү бэлэглэсэн талаар нь хүмүүс хэлж ярьцгааж байсан.  Ер нь бол сонгогчдын итгэлийг олох гээд алдчихсан О.Магнай АН-ын гол тогоог удирдах болсон эсэх асуудлаараа мэдээлэл хийнэ биз ээ.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • төртулга (February 20, 2017 12:20:38 pm )

    овоо худалч гар даа

  • zochin magnai (February 20, 2017 2:38:02 pm )

    hendech hereggui zugeer huuchin mesten deere och ter.l hamgiin zuv shiidver yuun ih hurald suuh boli zugeer urdah malnuuda yay gej bhad

  • Anonymous (February 20, 2017 2:43:16 pm )

    davga dorj songuuliaar orsoldogch nariinh n arga hemjeend deer n ochood nam naahuu bolgood ugee bij dee kk

  • uur (February 20, 2017 3:39:33 pm )

    Iljig Batzandagiin hajuud shudraga zaluu shuu

  • pkxny (February 20, 2017 4:26:41 pm )

    Магнай бол мундаг залуу. Өөрийнхөө үзэл бодолд оо үнэнч хүн шиг бдаг. Эр хүн туг ч барьдаг тугал ч хариулдаг. Эр хүний зангаргаа харуулж хүнийг сайн муу явахад зангаа хувиргадаггүй эр хүн гэж сонсож бсан даа. Магнай бол мужык.

  • ЗОЧИН (February 20, 2017 4:55:07 pm )

    ЭНЭ НӨХӨРИЙГ ИХ ХУРАЛД ГАРГААГҮЙ ХҮМҮҮСТЭЭ БАРАЛЛАА

  • ЗОЧИН (February 20, 2017 9:06:00 pm )

    ГОМО МӨНХӨӨ ЧИ ИЧИХГҮЙ БОЛ БИД НАР ИЧИХГҮЙ ШҮҮ ЧИ ӨӨРӨӨ ГОМОГООС БОЛЖ АНХ МАНАЙ БАЙРАНД ЭНЭ АСУУДЛЫГ ЭХЛҮҮЛЭЭ БИЗ ДЭЭ

  • mongol (February 20, 2017 11:23:47 pm )

    ene novsh zailaa

  • Жагаа (February 21, 2017 1:03:33 am )

    Ес зуй, сэтгэл зурхгуйц хумуусийн цуглуулга болох нь дээ АН. Дуусгах нь дээ

antalya rent a car