antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 20, 2017 Comments are off

БНХАУ Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоолоо

нийтлэсэн Admin

БНХАУ БНАСАУ-аас нүүрс импортлохоо зогсоож буйгаа өнгөрсөн ням гарагт мэдэгдлээ. Өнгөрсөн долоо хоногт Пхеньян пуужингийн туршилт хийснээс үүдсэн Солонгосын хойг дахь хурцадмал байдал нь уг шийдвэрт нөлөөлсөн аж. БНХАУ-ын Худалдааны яамнаас уг шийдвэрийг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр гаргаснаа мэдэгдсэн байна. Нүүрсний экспорт нь БНАСАУ-ын гадаад худалдааны чухал нөөц, эдийн засгийг тэтгэгч цөм нь болдог ба гол худалдан авагч нь БНХАУ юм. Тиймээс БНХАУ-ын уг шийдвэр нь БНАСАУ-ын эдийн засагт томоохон цохилт өгч, хүндрэл үүсгэж болзошгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.

Гэвч БНАСАУ-ын эдийн засагч Ри Ги Сонг нүүрсний хориг нь тийм ч их хохирол үзүүлж чадахгүй тухай мэдэгджээ. Тэрээр “Бид сайн чанарын нүүрс экспортлохоор ажиллаж байсан. Өмнө нь тийм ч их хэмжээгээр борлуулаагүй. Тиймээс энэ шийдвэр манай улсын эдийн засагт нэг их нөлөөлөхгүй. Түүнээс гадна БНАСАУ бол ухаалаг утас үйлдвэрлэхэд шаардагддаг түүхий эд, бүтээгдэхүүний экспортоороо эхний эгнээнд явдаг. Дэлхий дээрх ухаалаг утас үйлдвэрлэхэд хэрэглэгддэг хоёр гол чухал түүхий эдийн талаас илүү нь БНАСАУ-д бий” гэжээ.

БНАСАУ нь энэ сарын 12-нд дунд хэмжээний баллистик пуужин шинээр туршсаны дараа БНХАУ тус туршилтын эсрэг байгаагаа мэдэгдэж, Пхеньяны эсрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн бусад гишүүн улстай нэгдээд байгаа юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car