Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч Ц.Оргил-Өөд H.Sonata-4 маркийн автомашинд зорчиж явсан зорчигч Х нь жолоочийг автомашины суудлын бүсээр хоолойг нь боож, ухаан алдуулсан байсан хэргийг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шилжүүлэн хүлээлгэн өгчээ.
Түүнчлэн Багахангай дүүргийн Замын цагдаагийн хэсгийн цагдаа зохицуулагч цагдаагийн ахлах ахлагч Д.Батбаатар, цагдаагийн ахлах ахлагч Д.Даштогтох, цагдаагийн дэд ахлагч М.Энхтүвшин нар нь албан үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа Хэнтий, Дорноговь аймгуудаас малын хулгайгаар эрэн сурвалжлагдаж байсан хоёр тээврийн хэрэгсэлтэй, таван этгээдийг илрүүлж, харъяаллын дагуу Баганхангай дүүргийн Цагдаагийн хэлтэст харъяаллын дагуу хүлээлгэн өгсөн байна.
Холбоотой мэдээ
-
ЗОЧИН (February 17, 2017 12:41:08 am )
Сайн цагдаа нар байна урамшуулах хэрэгтэй
1 Comment