antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 16, 2017 40 comments

“Худалдаа хөгжлийн банк энэ их мөнгийг ямар арга замаар хуримтлуулав гэдгийг илүү тодорхой болгох хэрэгтэй”

нийтлэсэн Admin

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн ТУЗ-ийн гишүүд болох Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, Да.Ганболд, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарыг нүдээ цавчихгүй, нүүрний хувиралгүй худлаа ярьж байна гэж Т.Аюурсайхан гишүүн хэлж байсан. За харин Ж.Батзандан гишүүн  “Шалгалтаар бид тогтоосон. Хөгжлийн банкинд танайхан яаж нөлөөлдөг, улсын өмчөөр та нар яаж тоглодгийг. Нэг гартаа Худалдаа хөгжлийн банктай, нөгөө гартаа Улаанбаатар банктай. Нэг гартаа Дарханы төмөрлөг, нэг гартаа Хөтөл гэдэг төрийн өмчит хоёр компанийг концесс гэдэг нэрээр авчихсан. Дараа нь өмч хувьчлалын жагсаалтад оруулж байгаад яаж будилуулсан, бүгдийг бид мэднэ” гэж байсан.

Тэгвэл МУИС-ийн ОУ-ын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн Дэд профессор  С.Энхцэцэг энэ асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж байгаа мэдээлэл, Эрдэнэтийн асуудлаарх ажлын хэсгийн дүгнэлтээс үзэхэд төрийн мөнгөөр худалдан авсан нь тодорхой боллоо. ХХБ 400 сая доллар төлөхийн тулд Монголбанкнаас 360 тэрбум төгрөг гаргуулсныг тогтоожээ. Энэ бол байж боломгүй зүйл.

Төрийн онцгой обьектийг луйврын аргаар худалдаж авсан хэргийг Нийслэлийн прокурорын газар хэрэгсэхгүй болгосон нь манай улсад хууль нь гууль болсныг харуулна.

Монголбанк арилжааны банкуудаа хянадаг субьект атлаа ямар үндэслэлээр энэ их мөнгийг ХХБ-нд шилжүүлсэн нь сонирхолтой. Би иргэн хүний хувьд төр хувийн өмчийг дээрэмдээгүй, харин ч увайгүй, луйврын шинжтэй үйлдлийг УИХ таслан зогсоолоо гэж үзэж байна.

Хэрэв ХХБ, “Монгол Зэс Корпораци” дан ганц өөрсдийн мөнгөөр 49 хувийг худалдан авсан бол бидний хувийн өмч гэх нь зөв. Тэр тохиолдолд төр эргүүлэн 100 хувь төрийн эзэмшилд авах эрхгүй.  Харин энд асуудал арай өөрөөр хөндөгдөж байна. Арилжааны банк /ХХБ/ энэ их мөнгийг ямар арга замаар хуримтлуулав гэдгийг илүү тодорхой болгох хэрэгтэй.” гэж байна.

За харин О.Орхон, Да.Ганболд, “Монгол зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нарын нөхдүүд бол төр хувийн өмчид халдлаа гэх мессежээр халхавч хийн хэлж ярьсаар байгаа юм.  Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан санхүүгийн схем нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан тул  эхлээд уг асуудлыг эцэслэн тогтоох шаардлага хуулийн дагуу үүсч байгааг хэлэх хэрэгтэй юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

40 Comments

  • Anonymous (February 16, 2017 12:16:59 pm )

    ene 3iig buudaj alah erh nadad ogoochee bi almaar bn ard tumnii omnoos

    • зочин (February 18, 2017 11:39:37 am )

      сая доллараа дансандаа мартаад болоошшдэээ

  • Anonymous (February 16, 2017 12:22:11 pm )

    al al al al

  • b (February 16, 2017 1:02:20 pm )

    Taivshirtsgaa yun yunii duhkand hureegui baij yasan surtei ug helleg bichdeg yum be ! Asuudliig odoogoor todorhkoi shiideegui baina shuu dee. . orosiin medeld baisan 49% iig mongoliin huviin xxk mongoldoo hurungu oruulalt hiisen ni buruu bolj baina uu.harinch bayrluushtai baimaar. Herevee oor uls ” ali esvel china avsan bol ,bid erdentiin 49 % iig ihk huralaar oruulj yriltsaj chadahkgui baisan bolov uu. Manaihk gadnii hurungu oruulalt , bolon dotoodoo asuudalaa bolgoomjtoi yriltsaj baimaar ,.gadnii hurungu oruulagchid Mongol ulsd itgehk itgel baihkgui bolj bna.Mongol uls irgen hunii hurungu oruulaltiig butsaagaad uls ni , ihk huralaar oruulaad avchihkaar , yaj manai ulsd hurungu oruulalt hiihk yum be.zaigaa avna biz dee. Mongol uls gadaadad yamar ch ner hundgui bolson baina. Alivaa asuudliig heruuleer bish ev zuigeer shiidehk ni zuv bolov uu.bid mongol ulsiin irgen biy biye muulaad hezeech amjiltand hurehkgui shuu dee . Gadnii oron uursdiinhkuu hurungu oruulagchidiig negdugeert tavidag yum bilee.

  • баабар (February 16, 2017 1:21:35 pm )

    элбэгдорж холбогдоно

  • Anonymous (February 16, 2017 1:22:23 pm )

    Шалгах л хэрэгтэй терийн херенгеер еерее нь еерийг нь худалдаж авсан нэрээр хувьчилж авсан явдал хувьчлал нэрийн дор яаж явагдсаныг бугд мэдэж байгаа

  • irgen (February 16, 2017 1:42:06 pm )

    Mongol ulsiin huvichilalaar ,Bayan gol zochid buudal, max xxk .talhk chihker .govi cashimer .za nerlevel mash olon huvichilalaar avsan uildver bna. shudarga huvishilj avsan ni ergelzeetei bolj baina.ihk huralaar oruulj ,shugarga ard tumnii umchiig ulsd ni shiljuultsgeeye ard timen mini. Uls oronoo shaltai hulgaichidaas avartsaaye. 1993 onoos ehkletsgeeye .uls ornii umchiig shudarga bus huvichilj avsan hulgaichidaas mongol uls umchuu ulsdaa tushaatsaa.

  • иргэн (February 16, 2017 1:46:35 pm )

    поркурор хэрэгсэхгүй болгоод өөрт ноогдсон үүргээ биелүүлж байгаа юм биш үү

  • mongoliin irgen (February 16, 2017 1:54:53 pm )

    Huvichilalaar ard tumnii umchiig mash hyamd avsan ulsiin hurungiig hyamd unelj avsan.turuus ter bumtan bolson hulgaichidiig shalguultsgaaye.ard tumen umchuu avahk erhktei.ulsiin umchiig ungui avsan ter bumtan gishgihk gazr ugui.huvichalaas ard tumen yamar ch noogdol ashiv avch uzeegui luuvirduulsan shuu.

  • зөв ажил (February 16, 2017 2:33:23 pm )

    Хуулийнхан шударга ажлахгүй байгаа. ХХБ -энэ банкинд мөнгөө хадгалуулж байгаа бол татаж авах ёстой болжээ. Луйвар хийсэн бол ХХБанк дампуурна. Энд алсыг харагч байх шаардлагагүй

  • Anonymous (February 16, 2017 3:12:22 pm )

    XXB 400 say dollar blhgui yahav de. Mongol bankind 1 ih naydiin unet caastai geheer

  • ЗочинАрд түмэн (February 16, 2017 3:53:03 pm )

    Хулгайг илрүүлж, таслан зогсоох шийдвэр гаргасан УИХ-ын олонхи гишүүддээ баяр хүргье. Харин УИХ-ын гишүүн Хүрэлбаатар нь МАН-аас нэр дэвшиж гарсан баймаар юм. Улс төрийн ноён нуруутай байцгаач

  • Anonymous (February 16, 2017 4:08:33 pm )

    Дэлхийн суут баян Жон Девисон Рокпеллер, Эндрю Карнеги, Генри Форд, Мозес Тейлор, Билл Гейтс, Демидовынхан, Мальцовынхан шиг Монгол эх орондоо өөрийн оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан улаан гараа баялаг (үйлдвэрийн газар) бүтээсэн бол бол тэр баялаг нь хэн ч халдашгүй хувийн өмч. Харин Монголын нийт ард түмний оюун ухаан, хүч хөлсөө дуслуулан байж улаан гараар бүтээсэн баялагийг (Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр, Эрдэнэт үйлдвэр ХХК зэрэг) ямар ч аргаар ававч тэр нь хувийн өмч биш, хулгай, дээрэмийн өмч юм. АН-ыхан хулгайчид!!!

  • Anonymous (February 16, 2017 4:10:57 pm )

    Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй орнуудын газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд гадаадын эдийн засгийн алуурчдын нарийн бодож боловсруулсан, Африк, Латин Америк, Ойрхи дорнодын орнуудад олон жил туршигдаж, хэрэгжсэн нарийн арга, технологи юм. Гадаадын эдийн засгийн алуурчид энэ технологийг 1990 оноос Ардчилал нэрээр Монгол улсад нэвтэрүүлж, амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бузар технологийг Монгол улсад шууд гардан хэрэгжүүлэгч нь АН юм. Энэ бузар технологийг Хятадууд 1990 онд Тэн-Ан-Миний талбайд шууд бут ниргэсэн, харин Оросод Путин гарч ирээд 2000 онд бут ниргэсэн. Гэтэл энэ бузар технологийг АН өнөө хүртэл Монголд хэрэгжүүлсээр байна. Монголчууд сэрэгтүн, ухаарагтун.

  • Anonymous (February 16, 2017 4:11:13 pm )

    Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл Зориг, халзан Ганболд мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь боловсрол, оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.

  • Anonymous (February 16, 2017 4:11:40 pm )

    Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг 2000 онд шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт үүрд явуулахыг нь явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..

  • Anonymous (February 16, 2017 4:12:19 pm )

    Элбэгдорж, Бат-Үүл, Да.Ганболд нар нэгэн насныхаа амьдралыг Монгол улсыг эдийн засгийн болон оюун ухаан, ёс суртахууны хувьд дампууруулахад зориуллаа. Хүн 40 наснаасаа хойш нэг их засардаггүй юм гэсэн. Иймд эд нар хэзээ ч засрахгүй. Ийм хүмүүсийг дахин Монголын төрд хэзээ ч ойртуулж болохгүй. Үүнийг хэзээ ч бүү март. Мартвал сөнөнө!!!

  • Anonymous (February 16, 2017 4:12:42 pm )

    Хувийн өмчийг шүтэх үзэл юунд хүргэв. Дэлхийн хамгийн баян 8-хан хүний өмч 3,5 тэрбум жирийн хүний өмчтэй тэнцэж байна. Ардчиллын гайгаар сүүлийн 70 жил Монголын ард түмний хөлсөө дуслуулсан хөдөлмөрөөр бүтээгдсэн 3 сая ард түмний өмчийг сүүлийн 20 гаруйхан жилд хэдхэн хүн ард түмнээс нь хулгайлж, луйвардаж авав. Эдгээр хулгайч, луйварчид Монголын банкны нийт хадгаламжийн 98 хувийг эзэмшихийн зэрэгцээ, гадаадын оффшор дансанд түүнээс ч илүү хадгаламжийг эзэмшиж байна. АН баялагийн тэгш бус хуваарилалтыг явуулж Монголын 3 сая ард түмэн ямар ч өмчгүй хоосон хоцорч гуйлагчид болов. Одоо хулгайч, луйварчид 3 сая ард түмний эцсийн өмч болсон Эрдэнэт үйлдвэрийг луйвардаж, ард түмнээс хулгайлж, луйвардаж авахаар үхэн хатан тэмцэж байна.

  • Anonymous (February 16, 2017 4:13:03 pm )

    Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. (АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн)

  • Anonymous (February 16, 2017 4:13:23 pm )

    Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. (Аугаа эдийн засагч Карл Маркс)

  • Anonymous (February 16, 2017 4:13:41 pm )

    Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. (АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон)

  • Anonymous (February 16, 2017 4:14:00 pm )

    Социализмаас шилжиж байгаа улсуудын хувьд арван жилийн өмнө бол “хувьчлал, хувьчлал, хувьчлал” гэсэн гурван үгийг хэлэх байсан. Гэхдээ би андуурч байжээ. Хууль дээдлэх ёс хувьчлалаас илүү чухал байж. (АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман)

  • Anonymous (February 16, 2017 4:14:21 pm )

    Үндэсний эдийн засагт төрийн өмчийн эзлэх хамгийн доод хязгаар нь 38 хувь, дээд хязгаар нь 62 хувь байна. Энэ хязгаарт улс орон тогтвортой хөгжих бөгөөд харин энэ хязгаараас гарвал хямралд хүргэнэ. (Италийн алдарт математикч Фибоначчийн тоон дээр үндэслэн дэлхийн нэрт эдийн засагчдын тогтоосон төр болон хувийн хэвшлийн “алтан харьцаа”)

  • Anonymous (February 16, 2017 4:14:36 pm )

    Дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ-ний) өсөлтийн хувь хэмжээ нь төрийн өмчийн өсөлтийн хувь хэмжээтэй шууд пропорциональ хамааралтай байна. (Германы нэрт эдийн засагч, улс төрч Адольф Вагнерийн хууль)

  • Anonymous (February 16, 2017 4:51:23 pm )

    “Хувь хүн баялагтай болох хоёр зам байдаг. Үйлдвэрлэн бүтээх, эсвэл тонон дээрэмдэх. Хүмүүс бараа, үйлчилгээ үйлдвэрлэж, тэднийгээ орлого болгон солих замаар урагшладаг. Орлого олж авах ийм арга нь солилцоо хийж буй түншүүдэд нь тус болж, нийгмийн баялагийг нэмэгдүүлдэг. Харин бусдын үйлдвэрлэн бүтээснийг тонон дээрэмдэх арга нь нэмэлт орлого үйлдвэрлэхгүй байхаар зогсохгүй, нөөц баялагийг хэрэглэж, ингэснээрээ нийгмийн баялагийг хороодог. Засгийн газар бүтээлч үйл ажиллагааг дэмжиж, тонон дээрэмдэхийг хааж боовол эдийн засгийн хөгжил, дэвшлийг урагшлуулж байгаа хэрэг” гэж АНУ-ын Флоридагийн их сургуулийн профессор Жеймс Гуартни, Монтанагийн их сургуулийн профессор Ричард Строуп, Жоржиагийн их сургуулийн профессор Дуайт Ли нар хэлжээ. Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол бусдын үйлдвэрлэн бүтээсэн нийгмийн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (February 16, 2017 4:51:44 pm )

    “Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт нь түүний үнэлэмж буюу худалдан авах чадварыг бууруулдаг боловч бусад таваараас ялгаатай мөнгөний онцлог шинж нь гэвэл мөнгөн тэмдэгт гэсэн таваарын өсөлт нь олон нийтэд ач тусаа өгөхгүй. Мөнгөний өсөлтийг нийгмийн орлого буюу баялагийн өсөлт гэж үзэж болохгүй. Энэ нь олон нийтийн хэрэглээний таваарын тоо хэмжээг нэмэгдүүлэхгүй” гэж АНУ-ын Нью Йоркийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Людвиг фон Мизес хэлжээ. Энэ нь мөнгө бол нийгмийн баялагийг орлохгүй гэсэн үг юм. Мөнгө нь зөвхөн ардаа алтан баталгаа, эсхүл өмнө нь Монголд өөрсдийн улаан гараар бүтээгдсэн нийгмийн баялагаар баталгаажсан байх ёстой бөгөөд ингээгүй тохиолдолд зүгээр л цаас юм. Иймээс Монголын нийгэмд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээд, тэр баялагаа ХХБ-нд барьцаанд тавиад Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувийг ХХБ-ны зээлээр авч байгаа бол тэр нь шударга асуудал. Харин Монголд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг өөрсдийн улаан гараар бүтээгээгүй бөгөөд ХХБ-нд Эрдэнэт, Монголросцветмет нэгдлийн 49 хувьтай тэнцэх хэмжээний нийгмийн баялаг барьцаанд тавиагүй бол мөн чанартаа бусдын үйлдвэрлэн бүтээсэн баялагийг (Эрдэнэт үйлдвэрийг) тонон дээрэмдэж байгаа хэрэг юм.

  • Anonymous (February 16, 2017 4:52:12 pm )

    Монголын нийгэмд нүдэнд харагдах, гарт баригдах нийгмийн бодит баялаг (бараа таваар, үйлдвэрийн газар гэх мэт) шинээр бүтээгээгүй мөртлөө тэрбум тэрбум мөнгөтэй байгаа хүмүүс бол мөн чанартаа Монголын нийгмээс тэрбум тэрбум төгрөг дээрэмдсэн дээрэмчид юм.

  • Anonymous (February 16, 2017 4:53:21 pm )

    Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.

  • зочин (February 16, 2017 4:54:52 pm )

    Төр авах нь зөв.Их хуралд 41н шинэ гишүүн сонгогдсон дээр нь шударга гишүүд нийлээд энэ төрийн завхаралыг бүр мөсөн арилгах хэрэгтэй.Цэвэрлэх хэрэгтэй.Ард түмэн төрөө тоохоо болих шинж илэрээд байгаагийн шалтгаан үүнд байгаа.

  • nergui (February 16, 2017 5:42:17 pm )

    niisleliin parkurort umar hariutslaga tootsoh we

  • товчхон (February 16, 2017 5:47:13 pm )

    нээрээ ххбанк дампуурах нь 100 хувийн үндэстэй боллоо. дараа нь уб банк гээд хөврөөд эхэллээ мөнгөө татаараай амь амиа бодоорой

  • Шинжээч (February 16, 2017 6:29:27 pm )

    Хулгайлсан юмаа хувийн өмч гээд яриад байдаг яасан цагаандаа гарсан хулгай нар бэ?? Хулгай нараа хувийн өмчтөн гээд байдаг манай энэ хуулийнхныг яах вэ????

  • Ho ho (February 16, 2017 6:35:40 pm )

    Yaduu zalhuu humuusd shaltag shar mundahgui yumaa

  • uur hurch bn (February 16, 2017 7:23:42 pm )

    Turiin umchuur turiin umchiig hudaldaj avahiig huvichilal gej halzan danjaad heleh geed bn aa daa. Ene muu danjaad olon zuiliig iim mayagaar hulgailj avsan daa. Huuliar shiitgeh heregtei ed nariig ingej davruulj uugshuulj herhevch bolohgui. Elbegdorj ednii ool buus bolson bn . Ednees ard tumen aih yostoi yum uu?

  • Nam bus (February 16, 2017 7:27:02 pm )

    Amyrikii zaavraar elvegdorj batuul gonchigdorj dorligjav netuudi mongold shahsan ardchilal mgl ulsiig ugui hiih zahialgat ajilgaa !!!

  • tumur (February 16, 2017 8:03:36 pm )

    NAAD 3 HUJAAGAA ZUGEER L SHOROND HIIGEED ULAILGA UDALGUI EZDEE SHARNA UUR ARGA ZAM BAIHGUI

  • зочин (February 16, 2017 9:49:46 pm )

    Би 10000 доллар ХХБ-д хадгалуулсан энэ мөнгөөрөө Эрдэнэтийн хувьцаанаас худалдаж авмаар байна. Энэ шударга явдал биздээ. Харин ХХБ миний мөнгөөр Эрдэнэтийг авчихаад байгаа юм биш биздээ.

  • Anonymous (February 18, 2017 1:09:25 pm )

    2016 оны УИХ-н сонгуульд хуулийн хулгай ч болтугай хийгээд ялна гэж тооцоод Төрийн томчууд нийлж хуйвалдаад Эрдэнэт гэгч баяны хөрөнгийг луйвар дээрэм хольж хийгээд авчихсан чинь гай газар доороос сонгогч гэж ухаан нь олдохгүй этгээдүүд 65 суудалд санал өгч хэрэг илэрч үйлдэл дээрээ баригдав аа.Монгол банкинд улсын санд урт богино гараа дүрсэн нөхдийн нэр ус олон биз.

  • zochin (February 19, 2017 1:37:21 am )

    mongold zuw temtsel heregtei bna

  • Шинжээч (February 19, 2017 3:34:48 pm )

    Амар юм болоо шив дээ Хулгай хийчихээд л түүнийгээ хувийн өмч гэж нэрлээд заргалддаг. За байз уу юу хулгай хийе дээ. Баахан алт аулгайлчихаад л дараа нь хувийн өмч, хуулиар хамгаална гээд л гүүе. Халзан Ганболд 4 тн алт шаачихаад хямралаар ард түмэндээ өгчихсөн гээд байдаг. Халзан хулгайчаа тэрнээс чинь ард түмэн сохор зоос ч аваагүй шүү. Авсан юм бол намайг авсан гээд баримтаа гаргаад ир..

antalya rent a car