antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 15, 2017 4 comments

Ажилчин ангийн хойч үе

нийтлэсэн Admin

Холын садангийн маань нэг дүү замын цагдаагаар ажилладаг юм байна. Уулзаад ярьж байхдаа замын цагдаа нараа учиргүй өрөвдөв. Өдөржин замын голд шүгэл барин зогсохдоо ам нь хатаж, уруул нь хөлдөж, угаар утаан дотор амьсгал нь давхцаж, ухаан алдаж унах ч энүүхэнд гэнэ. Орой гэртээ очоод идсэн хоол бүрээс нь бензин түлш амтагдах мэт болох тул амтлах мэдрэмж асар ихээр буурдаг байна. Бас өвлийн хүйтэнд маш их даарч, заримдаа бүр хоёр хөлөө ч зөөх тэнхэлгүй болохоороо машины мотор шалгах зуураа тэнд нь түр ч гэсэн гараа ээж дулаацдаг аж. Хөөрхий цагдаа нар.

Эндээс үүдээд нэгэн эмзэглэл төрөв. Хүмүүс янз бүрийн л ажил эрхэлдэг. Харин монголчууд маань ажиллаж хөдөлмөрлөж байгаагаа нийтээрээ буруушаан зэмлэх, буруутган доромжлох тал дээрээ мэргэшсэн ард түмэн бололтой. Эмч нар гээд яриа эхлэхээр “цагаан халаадтай алуурчид” гээд л дайрч эхэлнэ. Дуучид гээд эхлэхээр л “муусайн бардакууд, садар самуун энээ тэрээ” болоод явчихна. Багш нар гэнгүүт л “чадваргүй, мэдлэггүй” өө юу ч байдаг юм хуруугаа гозойлгоод л дайрчихна. Зохиолч, яруу найрагчид гэнгүүт “Архичин, авьяасгүй, толгой холбохоос өөр чадваргүй гарууд” болоод явчихна.

Улстөрчид… Заа энэ тал дээр би өөрөө ч элдэв янзын юм хэлэх гээд байдаг хүн. Ингээд яриад байвал муулуулдаггүй мэргэжил, матуулдаггүй ажил гэж үгүй аж. Нэг л сураг дуулбал нийтээрээ шүлсээ үсчүүлэн дайрцгааж гардаг бид саяхан л хөдөлмөрийг шүтсэн, бүхэл бүтэн зуу орчим жилийг туулаад ирсэн хүмүүс байлаа. Тэрхүү хөдөлмөрийн үр шимээр өсч өндийсэн бүхэл бүтэн үе нийгэм энд амьдарч байгаа. Тэгсэн хэрнээ хийсэн хөдлөсөн бүхнээ муушаан буруутгахаас биш нэг удаа ч гэсэн ойлгож, жаргал зовлонг нь хуваалцдаг бил үү, бид гэсэн эмзэглэл төрөв.

Тамын тогооны үлгэр… Өдөр бүр аманд орж ирэх үг монголчуудаа тольдон буй ухаанд минь улам тодоор бат суух болов. Хэн нь өөдөө гарна, түүнийгээ эв хамтын хүчээр хөлнөөс нь чангаан буцалж буй үмхий усан дотроо унагаан таашаал авах сонирхол. Ийм хэрнээ бид дэлхийг ярих их дуртай. Дэлхийн тавцанд гарах тухай мөн л өөр нэг үлгэр бодож олоод түүнд хүрч чадах дийлдэшгүй хүчтэн болоогүйнх нь төлөө хөдөлж байгаа бүхнээ зүхэх. Тэр тавцанд хүрч чадах чадвартан тамын тогооны үлгэр амилж байгаа энэ цагт лав төрөхгүй биз. Тийшээ хүрэх гэсэн бүхний хүсэл зорилго, мөрөөдлийг нийлж суугаад сайхан доромжилж байгаад л хөлнөөс нэг дугтраад унагаж орхино. Тэгээд араас нь “Энэ бүтэхгүй ээ” гэж таашаалтай нь аргагүй алгаа гөвөн мушийцгаана.

Ажил мэргэжил бүхэнд өөр өөрийн алдаа оноо, эрсдэл, буруу зөрүү ойлгогдох өнцөг бий. Харамсалтай нь тэр бүхнийг өөрт тохиолдсон ганц нэг жишээгээр л буруутган шүүмжлэгсэд бол монголчууд бид. Өөдгүй харьцаатай цагдаа нар бий бий. Үгүйсгэхгүй. Үнэнчээр хөдөлмөрлөдөггүй эмч нар ч бий. Эсэргүүцэхгүй. Хичээлээ заахын оронд хийрхэл бухимдлаа хүүхдүүдийн сэтгэл зүрхийг гутаан тайлж суудаг багш нар ч бас бий. Гэсэн ч тэд бүх мэргэжил нэгтэн дотроо бол олуулаа биш. Архи дарс, зугаа цэнгэлийг магтан дуулж, шүлсээ үсчүүлэн бие биенээ химлэж, уйлагнаж, шээрэгнэж явдаг шүлэгчид ч бий. Тэд бол өдгөө цагт бүр ч цөөрөн буйг би мэднэ.

Энэ бүхэн бүгдийг нэг өнгөөр будахын нэр биш гэдгийг л сануулах гэсэн хэрэг. Хөөрхий замын цагдаа нараа бид “Даарч байгаа болов уу, хоолоо ч хүн шиг идчихэж чадалгүй хараал залгин өдөржин хүйтэн царцуу зам дээр цемент дэвслэн зогсож, халуун моторт гараа ээн дулаацаж байгаа бил үү?” гэж боддоггүй, ойлгодоггүйн адил бусад хийж бүтээж, хөдөлж байгаа бүхнээ зүхэн буруутгах үзлээр үр хойчоо хүмүүжүүлмээргүй л санагдана. Харамсалтай нь бидний үйлдэл бүрийг хүүхдүүд дуурайх юм даа. Уг нь гарцаагүй хөдөлмөрчин ангийн хойч үе дээ, бид.

Эх сурвалж: pressnews.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (February 15, 2017 6:29:16 pm )

    Yag unen . Hiisen buteesen negniigee dandaa doosh hiine.

  • мэнд амор (February 15, 2017 8:48:30 pm )

    ээ хөөрхий ажилчин анги байхгүй хүний хувийн компанид хөлсний хөдөлмөр хийгч байгаа улсын юм хайрлах хэрэгтэй гэдэг хэн нэгэн байхгүй урьд цагт улсын минь юм минийх гэж бодож байлаа одоо бол эзний юм түүнийх надад цалингаас өөр юм байхгүй ажилгүй бол бүр юу ч байхгүй хүүхэд минь хувийн дээд сургуульд мөнгө төлж байж диплом худалдаж авна төгсөөд худалдагч хоол зөөгч хийнэ хөөрхий замын цагдаагаа хайрлая зөв шүү хог шүүрдэгч нараа хайрлая амиа тэжээж яваа ард түмнээ хайррлая малаа маллаж махаар хангадаг малчлаа хайрлая тариа тарьж талхаар хангадаг тариалагчидаа хайрлая хэрэг зөрчил гаргагчтай улаангараараа тэмцдэг цагдаа нар минь өвчин үхэлтэй амиа тавьж тэмцдэг эмч нар минь хөөрхий муу бүгдийг хэлүүлээю дөжирчихсөн төрийн албан хаагчид минь хөөрхий муухай үгээр тархи угааж харлуулах сэтгэлийг өөртөө хуримтлуулаад ганц ч сайхан уран яруу үг мэдэхээ больчихсон сэтгүүлч нар минь хөөрхий өрөвдөх л юмдөө өвөө нь та нарыгаа яанадаа яана

  • Anonymous (February 15, 2017 9:50:47 pm )

    Har uhaanaar

  • Anonymous (February 15, 2017 9:53:10 pm )

    Joloonii kurs

antalya rent a car