antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 6 comments

Л.Эрдэнэчимэгийн бичлэгийг дэлгэсэн Х.Бат-Ялалт УИХ-ын гишүүн асан Г.Уянгад нээлттэй захидал илгээжээ

нийтлэсэн Admin
Иргэний нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн асан Г.Уянга танаа
Ил захидал
Та сайн сууж байна уу? Таны ажил амьдрал тавлаг сууна уу?
Сэтгүүлч Биндэръятай хийсэн энэхүү ярилцлагыг тань үзээд, мөн энд тэнд элдэв зүйл яриад явааг чинь сонсоод энэхүү ил захидлыг бичиж сууна.
Бид чинь залуу хүмүүс. Бас ч үгүй нийгмийг эрүүлжүүлэхийн төлөө тэмцдэг хүмүүс. Намайг их л олон удаа доромжиллоо. Зүгээрээ тэр байтугай доромжлуулдаг. Ёстой нэг доромжлох тусам нь долоон бурхан од шиг гялалзах итгэл үнэмшил, үзэл санаатай учраас тэр асуудал биш. Намайг таньдаггүй л гэнэ. Миний утсыг хулгайлсан л гэнэ. Тэр бичлэгийг худалдсан л гэнэ. Юу ч гэж хэлж байсан тэр чинь баримт нотолгоотой байх ёстой. Эс бөгөөс тэр бүхэн гүтгэлэг болно.
Би нэг зүйлийг маш их гайхаж байгаа. Тийм бичлэг хийгдэх нөхцөл бүрдээд тэр дунд нь ангалзаад сууж байсан чинь, бүр тэр бичлэгийг нь хийгээд урамшуулаад сууж байсан чинь надад үнэхээр таалагдаагүй. Би журмын анд Г.Уянга маань тийм зүйл хийгээд байж байна ч гэж төсөөлөөгүй. Дуу хоолойг нь ч таниагүй. Тэр бичлэгийг манай Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын УЗ-ийн гишүүд бүгд хамтдаа үзээд олон нийтэд хүргэх хэрэгтэй гэж л шийдсэнээс сонгуульд яаж нөлөөлөх бол яах бол гэж бид огт бодоогүй. УИХ-д иймэрхүү ёс бус, хууль бус зүйл байж болохгүй гэдэгт л итгэж байсан. Гэтэл УИХ-ын гишүүн асан Эрдэнчимэг Уянга яагаад ингэж байгаа юм болоо гээд л хараагаад, энэ Уянгын хийсэн бичлэг гэхээр нь манай журмын нөхөр УИХ дах бузар муу, муухай бүхнийг илчилж байгаа юм байна даа гэж өөрийг чинь өмөөрөх сэтгэл хүртэл төрж байсныг хэлээд ч юу гэхэв…
Гэтэл… Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд хэн энэ бичлэгийг яах гэж тараав гэж л хардсан, өширхсөн сэтгэлгээгээр асуудалд хандаад яриад байхаас төрийн ордонд хууль бус үйл явдлууд өрнөдөг, түүнийг таслан зогсоох ёстой эсэх талаар нэг ч үг хэлэхгүй юм.
Шүүхдээ өг л дөө. Хүмүүсээс зөвлөгөө авсан чинь шүүхэд өг гэсэн. Тэгээд Алтаншагай, Бат-Ялалт 2-ыг шүүхэд өгнө гэж ярихыг сонслоо. Өг өг. Яг яаж, ямар эрх ашиг чинь хөндөгдөж, яаж хохирсноо нэхэмжлэл дээрээ тодорхой бичих ёстой юм шүү.
Утсаар ярихдаа нэг өөр юм ярина. Сэтгүүлчдэд ярилцлага өгөхөөрөө нэг өөрөөр ярина. Үг, үйлдэл 2 зөрөхгүй байх нь үнэн сэтгэлийн үзүүр байх байхдаа.
Бид өнөөдөр ийм ялих, шалихгүй асуудлаар зөвхөн өөрийнхөө нэр, төр алдар хүндийг хөөцөлдөж явахаас илүү чухал ажлууд баймаар сан.
Төрийн ордон ариун дагшин байх ёстой. Түмэн олныхоо итгэлийг дааж, хууль дүрмээ ягштал дээдлэн мөрддөг байх нь улс төрч, нийгмийн зүтгэлтнүүдийн ухамсар хариуцлага байх ёстой.
Цаг алдалгүй ухаарч цаашдаа түмэн олныхоо төлөө 2-гүй сэтгэлээр үнэнч, шударгаар өөрийгөө золиослон тэмцэх үйл хэрэг чинь гэгээн байх болтугай.
Хүндэтгэсэн Х.Бат-Ялалт

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • баагы (February 14, 2017 10:31:01 pm )

    балай хоёр нүүртэй шударгын дүр исгэгч хов хор хэрүүл албан тушаал гэдэг юмны дэв шингэсэн балай авгайгаас үхсэндээ уучилал гуйж далан булчирхайгаа тоочоод уйлчихгаад байгаа юм хийвэл бүү ай айвал бүү хий гэдэг биз дээ чи ч дээ хулчигар амьтан байна дөө

  • Anonymous (February 15, 2017 3:43:42 am )

    Энэ Бат-Ялалт гэдэг чинь өөрөө нэд тэнд далыаганасан нохой бөөс шиг гачин солиотойь амьтан юм билээ ш дээ…Уянга шүүхэд өгөх хэрэгтэй.Бат-Ялалт гэдэг новш хүн болгоныг өөрөө шүүхэд өгдөг мөртлөө,өөрийг нь өгөх гэсэн чинй өмдөндөө шингэнээ тавьж байх шив дээ.Юун яасан нөгөө эрэлхэг Бат мат вэ.

  • зочин (February 15, 2017 8:43:28 am )

    Та нар яаханав дээ?????? Төрөөс төрсөн тэр бумтануудын учрыг л ололдоо. Хоорондоо хэрэггүй л дээ. БОЛОХГҮЙ БОЛ ТА ХОЁР НЭГ ГАЗАР ОЧООД НАНЧИЛДСАН ШИГ НАСЧИЛДЧИХААЧ тэгээд л болоо

  • Жүүгээ (February 15, 2017 8:44:02 am )

    Алтаншагай ч хувхайрч явах шиг санагдсан шүү. Төрийн ордон төрийн ордон л байх ёстой. Завхайрал, архидалтын ордон байх ёсгүй. Тэгвэл тэнд төрийн есөн хөлт тугийг байршуул бид хүндэтгэн иөргөөд юу хийнэ

  • Anonymous (February 15, 2017 8:47:54 am )

    Odoo bolioch dee. Yadargaatai uym.

  • Anonymous (February 16, 2017 9:12:52 am )

    shal zavharssn yun ene yalhve tsaad ur chn odoo yanaa mungu bkhgui ulsad tsagaan sar blkh gj bdag 580say dollar

antalya rent a car