antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 13 comments

Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшүүлэхгүйгээр “наймаа” хийх гэж оролдвол О.Баасанхүү МАХН-аас гарна

нийтлэсэн Admin
527-148703852920161129150712-3q1m09te0regd0bom9h40u1sdvУИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч, АН-д орох сонголт хийхийг үгүйсгэхгүй тухай нэг бус удаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьдсан билээ. Мэдээж тэр бүрийд О.Баасанхүүг урвагч, “ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчийн үлгэр болж байна” гэх мэтээр цоллодог ч жинхэнэ шалтгаан нь өөр гэнэ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд МАХН-ын үйл ажиллагааг идэвхжүүлж, томоохон гуравдагч хүчний орон зайг эргэлт буцалтгүй эзлэх хүсэлтэй байгаа бөгөөд үүний тулд давын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН-аас заавал хүн нэр дэвшүүлэн оролцох шаардлагатай билээ. Харин Н.Энхбаярын хувьд өнгөрсөн намраас л эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАХН оролцохгүй ч байж болно гэсэн санааг илэрхийлж байгаа юм. Үүнийг л О.Баасанхүү илт эсэргүүцэн, заавал Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох шаардлагатай, улс төрийн панз наймаа хийж хэрхэвч болохгүй, хэрэв Н.Энхбаяр тийм оролдлого хийвэл МАХН-аас гарч, АН-ын гишүүнээр элсэнэ гэж мэдэгдэж буй аж.
Энэ шахалтаас ч болсон уу? эсвэл үнэхээр МАХН-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд оролцуулах нь зөв гэж бодов уу? Н.Энхбаяр даргатай МАХН-ынхан сүүлийн үед МАХН-ын гишүүн бус нэр нөлөө бүхий улс төрчидтэй уулзан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярилцаж эхэлжээ. Харин тэдгээр улс төрчдийн дийлэнхи нь Н.Энхбаярт бараг итгэхгүй байгаа бөгөөд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр нөлөө бүхий улс төрчийг намаасаа нэр дэвшүүлнэ гэж “айлгаж” байгаад МАН-ын удирдлагатай тохироо хийх ганцхан зорилготой гэж үзэж буй бололтой.
Мөн МАХН-аас МАХН, МАН-ын бус  АН-ын гишүүн юм уу? ардчиллын талын угшилтай хүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшүүлж, АН-аас нэр дэвшигчийн саналыг хуваах замаар ч МАН-д тусалж болох хувилбар байж болох аж. Үүнийг нь УИХ-ын гишүүн, МАХН-ын парламент дахь цор ганц төлөөлөл болсон  О.Баасанхүү огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд МАХН заавал Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялалт байгуулахын төлөө ажиллах шаардлагатай гэж үзэж юм байна.
Д.Номинтуяа

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Zo (February 14, 2017 1:44:57 pm )

    Zaas enhbsyar odoo bolibol yasaiim deej

  • ЗОЧИН (February 14, 2017 2:28:16 pm )

    энэ сэтгүүлч шал худлаа мэдээ тараахаа болих хэрэгтэй экс ийм хүн хэзээч биш үнэн бодит мэдээ хийхийг сануулъя сэтгүүлч шударга мэдээ нийгэмд тараадаг юм мал аа хүний нэр битгий захиалгаар доош хий лалар аа ямар мөнгөөр бичээд сурсан лалар бэ

  • Anonymous (February 14, 2017 3:56:02 pm )

    Хеерхий энэ сэтгуулч еерт нь харагдаж байгаа зуйлд л еерийнхее тархиний багтаамжаар дугнэлт хийчихэж. Бодит байдал шал еер, илуу гунзгий ээдрээтэй. Shuurhai.mn сэтгуулчдийнхээ мэдлэг боловсролд анхаар. Тэгэхгуй бол ард тумэнд худлаа мэдээлэл егеед байна.

  • sunsМонгол (February 14, 2017 4:59:59 pm )

    Яг үнэндээ энэ 4 ерөнэхийлөгч нараас Энхбаяр л хамгийн гайгүй нь байгаа биз дээ Нэр дэвшвэл гараад ирнэ гэж хүмүүс айцгааж байгаадаа

  • Anonymous (February 14, 2017 5:31:06 pm )

    МАН-г дэмжинэ, алдаагаа засна

  • зочин (February 14, 2017 7:10:43 pm )

    За ёстой Энхбаяр ерөнхийлөгчийн суудалд дургүй байна гэж даанч байхгүй №1-гээр гаргана Монгол улс манжийн адил түүх болон үлдэж харин Намбар гуай авгай хүүхдээ дагуулаад Со-руу зугтаана Ер нь монголчууд уусах талынхаа сонголтыг хийгээд байна уу даа Энэ зуны 2 сонгуульд МАН-н нөхөд өмнөд хөрштэйгөө уулзаж учраад заавар чиглэлээ аваад ирэхэд сонгож л байдаг гарууд шдээ Бүр 2 удаа шүү дээ Уйлах хүүхдийн бөгс Урьд өдрөөсөө загтана гэдэг үг биелэх бий дээ

  • irgen (February 14, 2017 8:04:58 pm )

    МАХН Баасанхүүг ерөнхийлөгчид нэр дэвүүлмээр юм даа

  • Anonymous (February 14, 2017 9:57:58 pm )

    suudal awsan ym chin gaiguihen hun dewshuuleeseidee

  • zocnin (February 15, 2017 5:36:36 am )

    Enhbayr baigagui bol Baasanhuu hencn bish neg umguulugcn hiisen bolson ajilgui haltuur haisan baagii baih baisan ungursnuu sain sanaj yw.

  • zochin (February 15, 2017 7:11:27 am )

    ene nuhriig erdeneted hench tanij medehgui yaj ywaad neg ym garaad irsen ym. garsan hoinoo ishig ewere urgahaar ehiigee murgunu gegcheer sayin 49%deer erdenetiihnii esreg konop darj erdenetiihniig doosh ni hiij erguutei bizdee. hool ni ihdsen ym bhdaa.

  • иргэн (February 15, 2017 3:01:54 pm )

    Za balai ym yardag xvn be.boluoch.ta nar er n xen be.uur shune xvniig songono

  • Улс тор судлаач. (February 18, 2017 9:48:44 am )

    Яахав МАН-аас нэр дэвшсэн хунийг сонговол ХАРИЛЦАН ХЯНАЛТГУЙ болж улс орон улам доройтно шуу. Иймд ямар ч байсан хучний харилцааг тэнцвэржуулж, харилцан хяналттай болгох шаардлагатай. Гэхдээ АН-аас нэр дэвшигч бухнийг сонгож болохгуй. Хувь хунийг нь харж байж сонгох зуйтэй юм. Учир нь одоо АН-ын толгойд ХУНД ГАРУУД гарчихаад байна шуу дээ. Харин тэр хунд гаруудынх нь шахаад, гадуурхаад байгаа Н.Алтанхуягийг нь Еронхийлогч болгочихвол АН нь ООРОО ООРИЙГОО ЦЭВЭРЛЭЭД, УЛС ОРОНД ХАРИЛЦАН ХЯНАЛТ ТОГТООД маш оновчтой сонголт болно шуу.

  • Улс тор судлаач. (February 18, 2017 5:26:18 pm )

    С.Эрдэнэ гэдэг нохор АН-ыг сонгуульд ялагдуулчихаад хариуцлага хулээхгуй юм бол яах гэж АН-ын дарга болсон юм болоо. Хэрэв АН-ынхаа нэр дэвшигчийг сонгуульд унагаж улс тороос зайлуулахын тулд бусад намын нэр дэвшигч хувилдсан байвал яах вэ? С.Баяр нь Н.Энхбаярыг улс тороос зайлуулахын тулд Ц.Элбэгдоржтой хувилдаж Еронхийлогчийн сонгуульд унагааж байсан шуу дээ. Тэгээд л энэ олон жил хоорондоо тэмцэлдээд л байгаа биз дээ. Мон оорт нь хамгийн ойрхон туслаж байсан хунийхээ араар нь хутга шаадаг уйлдлийг Ч.Сайханбилэг гаргаж Монголд дэлгэруулээд, ямар ч хариуцлага хулээсэнгуй. Иймд АН-аас нэр дэвшигч нь Еронхийлогчид сонгогдох нь АН-ын дотоодын асуудлаас л хамаарах нь байна шуу дээ. Энэ удаагийн Еронхийлогчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн хунийг сонговол ХАРИЛЦАН ХЯНАЛТГУЙ болж улс орон улам доройтох болно. Иймд ямар ч байсан хучний харилцааг тэнцвэржуулж, харилцан хяналттай болгохын тулд ямар ч АН-аас нэр дэвшигчийн сонсох нь чухал юм. Гэхдээ АН-ын ХУНД ГАРУУДТАЙ холбоо, сулбээтэй АН-аас нэр дэвшигч бухнийг сонгож болохгуй. Учир нь Ц.Элбэгдорж нь БАЙРАА СЭЛГЭСЭН УЙЛДЭЛ Л БОЛНО шуу дээ. Иймд хувь хунийг нь харж байж сонгох зуйтэй юм. Тэгээд ч С.Эрдэнэ дарга нь АН-аас нэр дэвшсэн хунийгээ дэмжихгуй унагааж ч мэдэх нь байна шуу дээ. Ингээд АН-ын толгойд гарсан ХУНД ГАРУУДТАЙ ХУВИЛДААН НАЙМАА ХИЙДЭГГУЙ, Ц.Элбэгдоржийн алдааг засч чадах, мон УЛС ТОРИЙН ХУЧНИЙ ХАРИЛЦААГ ТЭНЦВЭРЖУУЛЖ ЧАДАХ Н.АЛТАНХУЯГИЙГ ЕРОНХИЙЛОГЧ БОЛГОЖ ЧАДВАЛ хамгийн оновчтой сонголот болно.

antalya rent a car