Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамжийн дагуу сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан сүм хийд, шашны байгууллагуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын төлөвлөгөөт бус шалгалтыг эхлээд байна.
Шалгалт энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд сүм хийд, шашны байгууллагуудын барилга байгууламжид Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн бүх нийтээр дагаж мөрдөхөөр гаргасан гамшгаас хамгаалах, галын аюулгүйн шаардлагыг тодорхойлсон стандарт, техникийн нормативын хэрэгжилтийг шалгаж, мэргэжил арга зүйн зааварчилгаа өгөх аж.
Холбоотой мэдээ
-
ЦАГААН САР (February 14, 2017 1:33:24 pm )
ЗӨВ ШҮҮ
-
Anonymous (February 15, 2017 4:39:38 pm )
Zuv zuv . Ene Gandang uud n tatah tsag bolson.Hambatan gadaadin sum hiiduud yamar bdgiig uzee l bailgui. Susegten olni munguur yu hiiged bdgiig shalgah heregtei
2 Comments