antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 1 comment

С.БАТЦЭЦЭГ: МИНИЙ ОРОНД ӨӨР НЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН ШИГШЭЭ БАГТ ОРООСОЙ ГЭЖ ХҮСЭЖ БАЙНА

нийтлэсэн Admin

olloo_mn_1487044190_144194035055f2437e92f36Чөлөөт бөхийн холбоо УАШТ-ээ  нэгдүгээр сард зохион байгуулж, шигшээ багт багтсан тамирчдын нэрсийг зарлаад байгаа билээ. Тэгвэл олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга, МУГТ С.Батцэцэг шигшээ багийн тамирчдын нэрсийн жагсаалтаас нэрээ албан ёсоор татаж авчээ. Тэрбээр шинэ залуу бөхчүүдэд боломж олгох үүднээс өөрийн хүсэлтээр татгалзаж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан бичжээ. Ингээд түүний бичсэнийг бүрэн эрээх нь хүргэж байна.

Тэрбээр “Соронзонболд Батцэцэг миний бие нь чөлөөт бөхийн спортоор 2006 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. 2009 онд үндэсний шигшээ багийн тамирчнаар сонгогдож байсан. Үүнээс хойш баг хамт олон, МУ-ын засгийн газар, салбарын яам төрийн байгууллагууд, чөлөөт бөхийн холбоо, ачит багш нарийнхаа болон бөхөд хайртай монголчуудынхаа дэмжлэгтэй олон сайхан амжилтанд хүрсэндээ маш их баяртай байдаг

Шигшээ багийн тамирчин болох тэр үед надад маш их урам зориг үүнийг дагаад маш том хариуцлага ирж байгааг ойлгож өдөр бүр их хичээж бэлтгэл сургуулилтаа сайн хийдэг болсон. Амжилтаа богино хугацаанд гаргаж Одоогоор Дэлхийн 2 алт, 1 мөнгө, Олимпийн хүрэл, оюутны универсиад наадмын алт гэх мэт амжилтуудыг гаргасан байгаа.

Энэ амжилтыг маань МУ-ын Ерөнхийлөгч, төр засаг, ХХЕГ-ын Хилчин спорт хороо, Чөлөөт бөхийн холбоо, Бөхөд дуртай хувь хүн компаниуд өндрөөр үнэлсэн тогтмол цалин авдаг. Тийм болохоор би өнөөдөр миний оронд нэг тамирчин шигшээ багт ороод миний мэдэрсэн тэр мэдрэмжийг мэдрээд амжилт гаргаасай гэж хүсээд 2024 оны олимпод амжилт гаргах дүү нараа урамшуулах хурцлах зорилготой ийм шийдвэр гаргасан байгаа.

Чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн дасгалжуулагч багш нарыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм огт байхгүй. Мөн би барилдахаа болих цаг болоогүй ээ Токио 2020 оны олимпын наадмын шинэ цикл эхэлж байна. Миний хувьд бэлтгэлээ маш сайн нягт хийнэ. Албан бус шигшээ багт орж бэлтгэл цугларалтанд бүрэн хамрагдана. Цалин авахгүй л болхоос шигшээ багийн тамирчин хэвээрээ байгаа. Энэ санааг маань ОУХМ Э.Сумъяа, ОУХМ Ш.Түмэнцэцэг 2 найз маань дэмжээдбид 3 жаахан хүүхэд барилдаж эхэлж байсан үеэ бодоод ийм шийдвэр гаргасан.Чадахаараа өөрсдийнхөө хэмжээнд хүмүүст тус болох хүсэлтэй энгийн тамирчид. Муугаар бодож бүү хардаасай” хэмээн бичжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • vchir (February 14, 2017 12:23:09 pm )

    uhaantai zuv shiidver gargajee. mongolin mini zuv sain saihan buhen buhchuudees mini l garah ymdaa. ta bugded sportin amjilt husie. A.Suhbat D,sumiyabazar 2 ih hurald orood tenegee gaihuulaad suuh ym.

antalya rent a car