antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 14, 2017 3 comments

Гишүүддээ даралтны аппарат бэлэглэж “донсолгоондоо” бэлдсэн АН-ынхан хагас нүцгэн охид бүжиглүүлж гишүүдийнхээ нүдийг “хужирлахаа” ч мартсангүй /video/

нийтлэсэн Admin

Өнгөрсөн өдрүүдэд АН-ынхан мэдээ мэдээлэл болон сонин хачин зүйлсээр дүүрэн байлаа. Хамгийн түрүүнд тэд намын даргын сонгуулиа явуулж, мөнгө төгрөг тараасан гэх зэргээр баахан хэл ам болсоны эцэст ашгүй нэг юм асуудал намжлаа. Ингээд шинээр сонгогдсон УИХ-ын гишүүн С.Эрдэнийг өнгөрсөн амралтын өдөр батламжлав.С.Эрдэнэ дарга нь З.Энхболдтойгоо зөрчилдөн байж өөрийн “хүн”-ээ генсекээр түр томилуулав. Тодруулбал, АН-ыг засгийн эрхийг барих хугацаанд даргын тушаалаас буугаагүй эрхэм буюу Хүнс, хөдөө аж ахуйн яамны дэд сайд, Хүн ам, нийгмийн хамгааллын яамны газрын дарга гэх зэрэг албан тушаалуудыг хашиж явсан Ц.Тувааныг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар түр томилсон. Түүнийг ирэх сард хуралдах АН-ын VIII дугаар их хурлаар жинхлэх гэнэ. Найман жил хуралдаж чадахгүй байсан их хурлаа АН-ынхан энэ хэдэн сарын дотор ёстой л угсруулж байна. Сая уг нь генсекээ жинхлэх  төлөвлөгөөтэй байсан ч гэсэн З.Энхболд тэргүүтэй нөхдүүд өөрийн хүн болох Б.Байгальмааг зүтгүүлсэнээс болж чадаагүй хэмээн яриаг учир мэдэх хүмүүс ч ярьж байна. Мөн дээрээс нь АН-ын хүлээн зөвшөөрөгдсөн лидерүүд нь ирж хуралдаа оролцоогүй VII их хурал томилгоонуудаас гадна өөр нэг зүйлээрээ олныг гайхшруулж, хэл амны бай боллоо.

Тодруулбал, өчигдөр сошиал ертөнцөөр өнгөрсөн ням гарагт хуралдсан АН-ын их хурлын “бэлэг” онцгойров. Сошиалынхан өчигдөр бүтэн өдөржин “Ардчилсан нам хуралд оролцсон гишүүддээ 25$ ын үнэтэй даралтны аппарат өгчээ” гэх жиргээг хийв. Яалтчгүй хуралд оролцсон гишүүддээ даралтны аппарат бэлэглэсэн гэнэ. Үүнийг нь жиргээчид болон фэйсбүүкчид тал бүрээс нь егөөдөж, зарим нь бүр АН-ын шинэ удирдлагууд гишүүдээ доромжлоод байна уу гэх хандлагыг цухуйлгаж байсан юм. Өөрөөр хэлбэл ирэх жилүүдэд АН-ын дарга болон удирдлагын аппаратынхан гишүүдийнхээ зүрхийг донсолгосон янз бүрийн шийдвэр гаргаж магадгүй гэдгийг зөгнөсөн гэнэ. Тэр ч байтугай зүрх судасны өвчтэй хүмүүст С.Эрдэнэ дарга урьдчилаад анхаарал тавьсан бөгөөд тун удахгүй ар араасаа хөвөрсөн донсолгоотой шийдвэрүүдийг гаргаж эхлэх бололтой гэж тайлбарлах нь ч байна. Мөн үүнээс гадна эрүүл саруул хүмүүст даралтны аппарат бэлэглэж байгааг гайхсан бөгөөд үүнийг муу ёр зөгнөсөн үйлдэл гэх нь байна. Эсвэл бүр хэн нэгний шахааны бизнесийг цэцэглүүлж дэлгэрүүлээд байна уу гэх хардлагач хөвөрч байлаа.Ямартаа ч гишүүддээ намынхаа лого бүхий даралтны аппарат бэлэглэсэн нь туйлын буруу үйлдэл боллоо.

Тэгвэл үүгээр ч зогсохгүй АН-ын их хурал хөгжөөн дэмжигч охидын бүжгээр “бэлэг” барьж түмний нүдийг орой дээр нь гаргачихлаа. Учир нь VII их хурлын үеэр хагас нүцгэн охидоор бүжиг бүжиглүүлж гайхшруулав. Өмнө нь улс төрийн намын хурал дээр ийм зүйл болж байсныг би байтугай бидний аав ээж ч хараагүй биз. Ёстой ардчилсан нам гэхээрээ ингэдэг хэрэг үү, үнэхээр хийх ажлаа олж ядаад байгаа нөхдүүд үү. Өмнө нь тэд нэр дэвшигчиддээ сум бэлэглэж бас л шуугиан тариад амжсан. Гэтэл энэ удаад ганц аппарат бэлэглэж гишүүдээ даапаалаад зогсохгүй, бүжигчин охидоор бүжиг бүжүүлж намынхаа нэр хүндийг шавартай хутгаж орхилоо.

Ер АН-ынхан энэ  байдлаараа ойр ойрхон хурлаа хийгээд биднийгээ баясгаад байвал нэг талаасаа зүгээр л юм. Харин нөгөө талаасаа гишүүд дэмжигчид нь нүүр хийх газаргүй л болж байх шиг байна даа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • мн (February 14, 2017 12:54:56 pm )

    МАНАИ МАНААС ДЭЭР Л БАИНА Ш ДЭЭ

  • Зочин (February 14, 2017 1:54:14 pm )

    Тэгээд юунд нь атаархаад байгаа юм ингэж заавал муулах зүйл хайж бичих хэрэг юу байгаа юм, бид ардчиллын буянаар л ийм чөлөөтэй амьдарч байгаа ш дээ, энэ бүхэн таалагдахгүй бол хойд солонгосын иргэн болж болно ш дээ

  • Монгол (February 14, 2017 6:32:42 pm )

    Ха ха ха. IQ доогуур хүмүүсийн бөөгнөрөл ш дээ, аргагүй ээ аргагүй

antalya rent a car