МУИС бакалаврын ангийн оюутнаас сургалтын төлбөрөөс гадна суурь хураамж болгож 224 000, магистрын ангийн оюутнаас 336 000 төгрөг авдаг олон жилийн жишиг тогтоосон байсныг оюутнууд эсэргүүцэн тэмцэж байгаа. Тогтмол хурааж авдаг энэ мөнгө юунд зарцуулагдаж байгаа талаар оюутнууд тайлбар шаардаж жагсаал зохион байгуулсан. Тэд зүгээр нэг шаардаад зогсохгүй бодит үнэн тайлбарыг шаардаж буй. Оюутнуудын хэлж буйгаар сургуулийн зүгээс энэ мөнгөө сургалтын орчин, нөхцөлийг сайжруулахад зарцуулдаг хэмээн мэдэгддэг ч, тэдний судалж үзсэнээр уг мөнгөөр тус сургуулийн удирдлагууд гадаад дотоодод удаа дараа аялж, зорчсон гээд байгаа юм. Тэгэхээр МУИС-ийн удирдлагууд оюутнуудаас авдаг суурь хураамжийн мөнгийг чухам юунд зарцуулдаг болохыг аудитын байгууллага нэгд нэгэнгүй шалгаж тогтоох шаардлага байгаа юм. Тэгэхгүйгээр асуудлыг бугшуулаад байгаад байвал ямар ч асуудал үүсч болзошгүй юм.
МУИС-ийн захиргаанаас мэдэгдэл гаргахдаа өөрсдийгөө мөнгө шамшигдуулсан юм байхгүй л гэж. Гэхдээ удирдлагуудын хэлж ярьж буйгаар биш шалгалтаар нь үнэн тогтоогдох ёстой. Сургуулиас гаргасан мэдэгдэлд “Үндэсний аудитын газрын шинжээчийн 2016 оны намар ирүүлсэн албан шаардлагад энэхүү суурь төлбөр нь хуульд нийцэж байгаа эсэхийг хөндсөн тул МУИС-ийн Удирдах зөвлөл 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаараа энэ асуудлаар Үндэсний аудитын газартай хэлэлцэж, зөвшилцөх ажлын хэсгийг Удирдах зөвлөлийн дэд дарга Д.Эрдэнэчимэгээр ахлуулан байгуулж бүрэлдэхүүнд нь МУИС-ийн Оюутны холбооны тэргүүнийг оруулан ажиллуулж байна. Энэхүү Ажлын хэсгийн дүгнэлтэд үндэслэн МУИС-ийн Удирдах зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу суурь төлбөрийн асуудлаар шийдвэр гаргах болно.” гэжээ.
Тэгвэл оюутнуудын тухайд суурь хураамжийг цаашид төлөх шаардлага бий юу гэдэг асуудлыг тавьж байгаа юм. Түүнчлэн таатай шийдвэр гаргахгүй бол тэмцлээ цаашид үргэлжлүүлнэ гэх байр суурийг илэрхийлцгээж байгаа юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 14, 2017 1:55:52 pm )
Ene harvaas novsh doo’
-
Anonymous (February 14, 2017 5:53:44 pm )
Ene shudarga gevel ariun yavdal bus uu Saihanbilegiin hun shuu dee
-
БИ (February 14, 2017 11:10:11 pm )
ХҮНТЭЙ ЯЛГАЖ ХАРЬЦАНА ИХЭМСЭГ ХАР ТУРААЛ ДАА НАМЫН ЦАГААН СОЛИО ШҮҮ
3 Comments