Голомт банктай холбоотой анхаарал татсан мэдээллүүд олон бий. Хамгийн сүүлд л гэхэд “Алтан Дорнод Монгол” компаний захирал Т.Ганболд “Голомт” банкны ТУЗ-ын дарга Д.Баясгаланд хандан нээлттэй ил захидал бичиж,“Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-уудыг шилжүүлэн өгч буйгаа зарлаад байгаа билээ. Тэгснээр Д.Баясгалан C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулахаар болж буй гэдгийг тэрбээр захидалдаа онцолсон байсан. Т.Ганболд эрхэм захидалдаа “Монгол Улсын банк санхүүгийн салбар, эдийн засгийг хордуулахад 20 гаруй жилийн туршид голлон оролцсон Голомт банкны эрхэм удирдлага Д.Баясгалан та, “Алтандорнод Монгол” ХХК, “Бумбат” ХХК-иас 100 хувийн хувьцаа, эд хөрөнгө, тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлэн авч тус банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байхдаа өөрөө гарын үсэг зурж, C.В.Паушоктой байгуулсан аккредитивын болон зээлийн гэрээний хиймэл өр төлбөрөө өөрөө барагдуулна уу!” гэсэн байсан юм.
Чухам харин Д.Баясгалан захирал одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байгаа. Гэхдээ түүнд хандаад хэлэхэд, том өр төлбөрийнхөө асуудлыг жичдээ ярьдаг юм байгаа биз
Эхлээд үйлчлүүлэгчдээс авдаг өндөр шимтгэлийнхээ талаар тайлбар хийвэл яасан юм бэ. Үйлчилгээний жишиг тогтоож байна л гэж битгий хэлээрэй дээ. Улс орон, эдийн засаг амаргүй байгаа энэ үед танай банкны өндөр шимтгэл мөнгө хүүлэгчийн арга барилаас ялгаагүй л ойлгогдож байна! Тиймээс тус банкны шимтгэлтэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Банкны салбарын үйл ажиллагаа бол цэвэр итгэлцэл дээр суурилдаг гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа биз ээ. Тэрчлэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгаас урьтаж өөрсдөө олох таван цаасныхаа араас хатсан, нэхэл хатуутай үйлчилгээнээс иргэд аяндаа л зайгаа барьдаг. Тухайлбал, Голомт банк мөнгө шилжүүлгээс маш өндөр шимтгэл авдаг тул үйлчлүүлэгчид эсэргүүцсэн сэтгэгдлийг ихээр илэрхийлэх болжээ.
Голомт банк 5 сая төгрөг дотор бол 08-16 цагийн хооронд 2000 төгрөг, 16 цагаас хойш бол 5000 төгрөгний шимтгэлтэй боло 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийхэд 08-16 цагаас өмнө 5000 төгрөгний шимтгэл авч, харин 16 цагаас хойш бол 50,000 төгрөгний шимтгэл авдаг аж. Теллер нь уг шимтгэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа “иргэн бүрийг интернэт банктай болгох ингэснээр бэлэн мөнгөний харилцаа хаагдсанаар далд эдийн засаг хумигдана” гэсэн ач холбогдолтой зүйл гэснийг нь нэр бүхий мэдээллийн сайт нийтлэжээ.
Тэгвэл бусад банкуудын тухайд Голомт банкны шимтгэлээс арай уян хатан аж. Худалдаа хөгжлийн банкны тухайд арилжааны банк хооронд гүйлгээ хийвэл 2000 төгрөг, Төрийн банкны данс руу гүйлгээ хийхэд 300 төгрөгийн шимтгэлтэй бол, тус банкинд арилжаалахгүй байгаа ховор төрлийн валютыг өөр банк руу шилжүүлбэл 15 мянган төгрөгийн шимтгэл авна гэж байна.
Харин Хаан банкны тухайд бэлэн мөнгөөр банк хооронд гүйлгээ хийвэл 500 төгрөгийн шимтгэлтэй бол Хас банк бэлэн мөнгөөр банк хооронд гүйлгээ хийвэл 2 мянган төгрөгийн шимтгэлтэй, харин тус банкны харилцагч бол 300 төгрөгийн шимтгэлтэй. Ажлын цаг дууссаны дараа их хэмжээний бэлэн мөнгөний гүйлгээ банк хооронд хийхэд боодол мөнгө тутмаас 200 төгрөгийн шимтгэл авдаг байна.
Тэгэхээр банкуудын шимтгэлийн мэдээллээс харахад хамгийн өндөр хатуу тогтоосон нь Голомт банк аж. За мөн тус банкинд дансандаа доод үлдэгдэлтэй байх ёстой гэсэн зарчимтай үйлчлүүлэгч 50,000 төг данснаасаа авах гэхэд 45,000 төгрөг өгдөг байна. “Дансандаа үлдэгдэлтэй байх ёстой” гэдгийг чухам үндэслэлийг нь теллер нь бүрэн тайлбарлаж мэддэггүй ажээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
bat (February 14, 2017 10:56:15 am )
mash amarhan shiidel nm shd dansaa haagaad buh guilgee belneer hiil de tegeed l bolno
-
ЗОЧИН (February 14, 2017 11:31:48 am )
БАНКНЫ ЗЭЭЛТЭЙ БҮХ ИРГЭДИЙН АНХААРАЛД.
2016 onii 4-r uliraliin baidlaar ariljaanii bankuudiin niit zeeliin uldegdel 12.3 ih nayad tugrugt hursen ba uunii 28.5%-iig heregleenii tsalingiin bolon tetgeveriin zeel, 16%-iig ul hudluh hurungiin salbar, 14.1%-iig hudaldaanii salbar, 10.8%-iig barilgiin salbar, 10.5% bolovsruulah uildverlel, 6.2% uul uurhain salbar, 14%-iig busad salbariin zeel ezlej bna.
Тэмцэх арга нь эхлээд 2016 оны 12 сарын 31 нээр тасалбар болгоод бүх иргэдийн цалингын, тэтгэвэрийн, өрхийн банкны зээлүүдийг төлөхгүй бослог гаргаад тэр дүнгээр нь офшор бүсээс төлүүлэх ажил.
Дараа нь улсын өрөнд татах зэргээр явах хэрэгтэй.
Иргэдээ луйварчдын мөнгөөр өр зээлгүй болгох ажил.
Оффшорт данстай орлоготой нөхдийг бүгдийг барьж хорих хамгийн эхний ажил.
Шалгаад асуудалгүйг нь суллана.
Асуудалтай нь мөнгөө татаж авчирах.
Ард түмэнд нээлттэй ил тод ажиллах комисс байгуулья.өдөр бүр нээлттэй ажиллая.
Ард түмний дэмжлэгтэй өдөр бүр нээлттэй ажиллах хэрэгтэй.Монгол улс гэж барьцааны монгол болжээ.
Улс их өртэй дээр
Иргэд нь банкны байранд амьдарна,
Банкны мал маллана,
Цалингийн зээлэнд ажиллана,
Барьцааны машин унана
Эмээ өвөө нар тэтгэврийн зээлтэй гэх мэт ……..Цоглог ард түмэн шүү.
Хэдхэн тасарсан баянаас бусад нь бүгд өр зээлтэй.
Статистик тоо үзээрэй. Одоо больё.
Бүгд нэг гараанаас эхлэж үзье.
Ингэхийн тулд бүх зээлдэгчдийн судалгааг тасалбар болгон аваад бүгдийг төлж барагдуулъя.Яаж гэж үү.
Хуульч эдийн засагч жирийн иргэд зэрэг бүх талын оролцоотой комисс байгуулъя.
Бүх хууль бус офшорчдын мөнгийг татъя.
Хөдөлмөр хийгээгүй гэнэт баяжигчдыг шалгаж татъя.
Дээрээс нь ерөнхийлөгчийн өршөөл хүсье.
Ингээд ажиллаж урамтай амьдраад ирвэл хөгжил ойрхон доо.
Иргэн баян бол Улс баян.
Бүгд банкны зээлээ төлөлгүй бослого гаргаж ажил болгоё.
Тэтгэвэр,цалин,өрхийн зээлүүдийг Баярцогт мэтийн офшорны нөхдүүдийн мөнгөөр хаах хэрэгтэй.
Дэмжиж байгаа нь like,share,komment.
Өр зээлтэй иргэдийн холбоо байгуулж байна.
Офшорын мөнгөний өчүүхэн хэсгээр монгол орны иргэд өр зээлгүй болох боломжтой.
Бид нэгдэн нийлж тэмцэх л үлдлээ.
Бидэнд бүхнийг шинээр эхлэх боломж байна. -
Anonymous (February 14, 2017 12:00:24 pm )
zyitei demjn ee
-
Badaa (February 14, 2017 12:18:05 pm )
Mash zuv bn demjne
-
Anonymous (February 14, 2017 2:08:25 pm )
ЭДНИЙХЭЭС САЯХАН ЗЭЭЛ ХӨӨЦӨЛДӨӨД БҮТЭЭГҮЙ.ӨГДӨГГҮЙ НӨГӨӨ Л ХААН БАНКНААСАА АВЛАА ШДЭЭ
-
зочин (February 14, 2017 2:32:39 pm )
Голомт гэдэг жижигхэн УБ л хэдхэн салбартай хувийн банк байлаа. 1996-2000 онд АН засаг барьж, банк санхүүгийн салбарын өөдтэй болгоныг өөрсдөө авсан даа. “АРД” гэж манай ганц том банк байваа. Бүх аймаг , сум суурин газарт салбартай. гэтэл сангийн сайд Баавар / элдэв юм сараачдаг нөхөр, уг нь биофизикч гэж байгаа /, Монгол банктай хуйвалдаж Ард банкыг 2 хувааж , өрөм хэсгийг нь бүх хөрөнгө, хүний нөөц бусад зүйлтэй нь дээрхи Голомтод нийлүүлж аваад хувааж идэцгээсэн дээ. Одоо Баавар , Элбэгээ, Энхболд , Алтанхуяг гээд АН-ын томчууд энд хувь авч/сар бүр /, зарим нь орон сууц, байранд нь ажиллаж амьдарч явдаг юм. Голомт нь АН -ын үе үеийн дарга даамлуудын орлогын эх үүсвэр , булхай луйврын төв нь болдог.
-
2016 (February 14, 2017 3:49:47 pm )
ххб голомт дампуурах гэж бгаа байх.
-
Зочин (February 14, 2017 5:04:44 pm )
энэ долир п,,,,,да хүн муутай адгийн амьтандаа хорвоогийн юм бүхэн эргэж төлөгддөг юмдаа бүх зүйл энэ чигээрээ байдгүй гэдгийг л долирт хэлье
8 Comments