antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 1 comment

БНСУ-ын Их хурлын гишүүн танхай хүүгийнхээ өмнөөс огцров

нийтлэсэн Admin

148697361058a16aaa6608eӨмнөд Солонгос улсын их хурлын гишүүн Жон Че Вон нь намынхаа нэр нүүр болсон төлөөлөгчийн албан тушаалаас сайн дураараа татгалзсан тухай өчигдөр мэдээлжээ.

    Түүний 17-н настай ахлах ангийн сурагч хүү кабелийн сувгийн нэгэн хөгжмийн нэвтрүүлэгт оролцсон ба уг нэвтрүүлэг өнгөрсөн Ням гаригт телевизээр гарсан байна.

    Тэгвэл уг нэвтрүүлгийг үзсэн үеийн хүүхдүүд “Их Хурлын гишүүний хүүхэд бол хамт суралцагч хүүхдүүдээ дээрэлхдэг, гадуурхдаг, тамхи татдаг, садар самуунд уриалдаг, хүмүүжил муутай” гэх зэргээр бичсэн ажээ.

    Үүнтэй холбогдуулан их хурлын гишүүн Жонг Че Вон мэдэгдэл хийж “Би хүүхдийнхээ хүмүүжилд анхаарч чадаагүйдээ уучлалт гуйж байна. Миний хүүгийн гаргасан ухамсар дутуу үйлдэлд би ч бас буруутай. Тиймээс намынхаа төлөөлөгч гэсэн албан тушаалаас сайн дураараа огцорч байгаагаа мэдэгдэж байна. Би энэ шийдвэрийг гаргахын тулд шөнө нойргүй хоносон, хүүгийнхээ өмнөөс та бүхний өмнө өвдөг сөхөрч уучлалт гуйж байна” гэж хэлсэн ажээ.

     Их хурлын гишүүн Жонг Че Вон нь Ерөнхийлөгч Пак Гын Хе-гийн харъяалагдаг намд байсан боловч Ерөнхийлөгчийг авилгалын хэрэгт холбогдсоны дараа намаа орхиж, шинээр байгуулагдсан намд элсэн улмаар төлөөлөгчөөр нь ажиллаж байсан нэр хүндтэй улс төрч юм байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 13, 2017 10:09:36 pm )

    IIM l shudarga bgag baihgui.
    Manai teneruud Uls ornoo suirliin irmert avchirchaad ulam l shanaad, ulam l Alban tushaaliin tuluu temtseldeed tuluu temtseldeed ih oron hugjih boloogui bna

antalya rent a car