antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 Comments are off

СЕХ: Ерөнхийлөгчийн сонгуульд 14 тэрбум төгрөг төсөвлөжээ

нийтлэсэн Admin

148697286858a167c41a96bЕрөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургадугаар сарын 26-нд явуулахаар товлосон. Улмаар Сонгуулийн Ерөнхий хороо хуралдаж, цаг хугацааны хуваарьт сонгуулийн хэсэг, хороод байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг нэгтгэн гаргах, цахим хуудаст байрлуулах, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, бүртгэх, сонгуулийн сурталчилгаа хийх, саналын хуудас, техник хэрэгслийг бэлтгэх, хүргүүлэх, гадаад улсад байгаа сонгогчийн саналыг авах зэрэг ажлуудыг хуулийн  холбогдох заалттай, хэрэгжиж эхлэх, дуусгах хугацаатай нь нарийвчлан  тусгажээ. Үүнтэй холбогдуулан СЕХ-ноос өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийг сонгуулийг зохион байгуулахад 14 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. Мөн сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн сан бүрдүүлж, тэднийг сургалтад хамруулахаар болсон байна. Журамд зааснаар сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны судалгааг гуравдугаар сарын 10-ны дотор СЕХ-нд ирүүлэх ёстой аж.

Түүнчлэн аймаг, нийслэл, сум дүүрэгт байнгын бус ажиллагаатай сонгуулийн хороо байгуулагдана гэнэ. Харин тавдугаар сард нэр дэвшигчдийг тодруулахаар болжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car