antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 1 comment

Хятад, Япон, Энэтхэгийн дэлхийд тэргүүлэх мөрөөдөл

нийтлэсэн Admin

2-13-2_700x700Ж.ЦОГЗОЛМАА

Энэтхэг, Хятад, Япон улсууд манай гаригийн урт хугацааны эдийн засгийн ноён нурууг өргөх гурван гол хүч болох төлөвтэй. Тэгвэл эдгээр гурван улсад чухам юу болоод байгаа, тэр нь даяаршсан мөнгөний урсгалд хэрхэн нөлөөлөх талаар авч үзэх цаг иржээ.

Энэ гурван улс бол дэлхийн тэргүүлэх эдийн засаг төдийгүй, санхүүгийн зах зээлийн нүүр царай. Наран улсын Засгийн газрын тэргүүн Ш.Абэ эх оронд нь нүүрлээд байгаа үнэгүйдлийг бууруулахын тулд тууштай зүтгэж буй. Харин Хятадад Ерөнхийлөгч Ши Зинпинь дотоодын үйлдвэрлэлээр хямралын давалгааг гэтлэхээр чармайж байна. Тэгвэл Энэтхэгт Модиномикс. Энэ улсын эдийн засгийн “Модиномикс” загвар өдгөө гурав дахь жилийн ойтойгоо золгож, дэлхийн хамгийн том ардчилал-Энэтхэгийн эдийн засгийн реформ Ази төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж буй.

Тэд хөгжлийн тулгын чулууны үүргийг гүйцэтгэж, өөр өөрийнхөөрөө со­рилтыг давсаар ирсэн юм. Дэлхийн хүн амын 40 хувийг бүрдүүлж, тэр бүү хэл манай га­ригийн дотоодын нийт бараа бүтээгдэхүүний үйлд­вэрлэлийн 24 хувийг тэд л бүтээж байна. Иймд тэдний хөшигний цаадах өсөлт, уналтын графикийг том­руулдаг шилээр харцгаая.

ЭНЭТХЭГ

1.2 тэрбум хүн амтай энэ улс дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй эдийн засгийн нэг. Тэдний 350 саяаас илүү нь энэ улсын  дараагийн арван жилийн ажиллах хүчнийг бий болгоно. Ерөнхий сайд Нарендра Моди ядуу тарчиг эдийн засгаа өөд татахын тулд тууштай алхмуудыг хийсээр байгаа. 2014 онд хүчээ авснаасаа хойш тэрээр зөвхөн эдийн засгаа сэргээх биш, га­даад шокуудыг нам­жаах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд анхаарлаа хан­­дуулж ирсэн юм. Гэвч энэхүү шинэтгэл нь тийм ч амжилттай байсангүй. 2014-2015 онд тэрээр эдийн засагтаа ааж­маар дохио өгч эхэл­сэн билээ. Эхнийх нь аж үйлдвэрлэлийн салбарт га­даадын хөрөнгө оруу­лагчдын анхаарлыг та­тах байсан бөгөөд Моди Ерөнхий сайдаар ажилласан эхний хоёр жилдээ аялал жуулчлалыг сэргээхээр идэвхтэй чармайж байв. Үр дүнд нь гадаадын шууд хөрөнгө оруулалт 2014-2015 онд 75 тэрбум ам.доллараас давсан юм. Тэгвэл өнгөрсөн жил энэ үзүүлэлт 33 тэрбум ам.доллараар нэ­мэгд­сэн байна. Ин­гэхдээ Моди энэ салбар дахь элдэв хориг саадыг багасгах замаар хөрөнгө оруулагчдад таатай уур амьсгал төрүүлэх нь чухал гэдгийг онцолж байв. Улмаар элдэв зөвшөөрлүүдийн олгох хугацааг богиносгож, салбаруудын эздэд ч хориг саадуудыг багасгасан юм.

Моди-гийн анхаарлаа төвлөрүүлсэн дараагийн чухал зүйл нь Засгийн газрын зардлыг оновчтой болгох байлаа. Хүн амын 22 хувийг эзэлж буй ядуу хоосон иргэдэд нийгмийн халамж, үр ашигтай зар­цуулалтыг хүртээх нь эн тэргүүний зорилт нь байж.

Энэхүү систем дэх авлигыг бууруулж Засгийн газар хэрэгтэй хүнд нь хэрэгтэй тусламжийг нь хүргэхэд чиглэсэн юм. Зоосон мөнгийг халж, рупи дээр суурилсан томоохон шинэтгэл нь татвараас бултах, авлига өгөх, авахыг багасгаснаар Энэтхэг улс бэлэн бус мөнгөөр үйлчилдэг улс болон хувирч байна. Энэхүү Модиномикс эдийн засгийн загварын үр дүнд өсөлт 2015 оны гуравдугаар улиралд 7.3 хувьд хүрч 2014 оны мөн үеийнхээс буюу 5.8 хувийн үзүүлэлтээс өссөн байна.

ХЯТАД

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд дэлхийн хамгийн олон хүн амтай улсын хувьд өдгөө дэлхийн хамгийн үр жимс сайтай эдийн засагтай болтлоо өргөжин тэлжээ. Ерөнхийлөгч Ши Зинпиний Засгийн газар гадаад валют, ханш, хувьцаа зэрэг голлох зүйлст тусгайлан анхаарлаа төвлөрүүлж буй.

Эдийн засгийн өсөлт нь 2011 онд бараг 10 хувьд хүрдэг байсан бол 2016 оны байдлаар 6.7 хувиар л өсчээ. Тус улсын 13 дахь таван жилийн төлөвлөгөөгөөр буюу 2016-2010 он хүртэлх төлөвлөлтүүдэд эдийн засгийн өсөлтийг 6.5 хувьд суурилахаар төсөл боловсруулсан байна.

Гэвч өнөөдөр Хятад тэргүүтэй улс орнуудын хөрөнгө оруулалт саарсаар буй. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2007 онд оргилдоо хүрч байсан бол ханшийн уналттай зэрэгцээд 2016 оноос буурсаар байна. Юанийн ам.доллартай харьцах ханш өнгөрсөн жил 6.5 хувиар буурчээ. Өнгөрсөн оны турш юанийн гадаад болон дотоод дахь ханш нь тогтвортой байсан билээ.

Хязгаарлагдмал хөрөнгө оруулалт, юанийн ханшийн уналт зэрэг нь дотоодын хөрөнгө оруулагчдад гадаадаас хөрөнгө оруулалт хайхаас аргагүйд хүргээд байгаа юм. Иймээс ч Хятадын корпорациуд хилийн чанадад гэрээ хэлцэл хийсээр байна. Харин хувь хөрөнгө оруулагчид нь гадаадад даатгал болоод үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэхийг илүүд үзэх болжээ.

Бээжин Хятадын санхүүгийн зах зээлийг олон улсын чанартай болгохыг зорьж буй ч тогтвортой байдлын талаарх санаа зовоосон асуудлууд хэвээр байна. 2014-2015 оны дотоод дахь үнэт цаасны зах зээлийн өндөр өөрчлөлтүүд нь зохицуулалтын байгууллагуудад улам бүр болгоомжлолыг бий болгожээ.

Гэлээ ч Хятадын алсын хараа бол санхүүгийн зах зээлийг илүү нээлттэй болгох явдал. Шензен болон Хонгконгийн худалдааны зам өнгөрсөн арваннэгдүгээр сард нээгдсэн бол Шанхай-Хонгконгийн хувьцааны зах зээл ч нэгдэж байна.

Хятад улсын энэ жилийн төлөвлөгөө тийм ч энгийн бус. Эдийн засгийн өсөлт, бодлогын хүү, дэлхийн санхүүгийн урсгал зэргийг тогтвортой тэнцвэржүүлснээр зах зээлийг нээлттэй болгоход илүү ээлтэй билээ.

ЯПОН

Ерөнхий сайд Ш.Абэ 2015 оны есдүгээр сард Абэномикс эдийн засгийн загвараа дэлгэсэн билээ. Түүний дөрвөн жилийн хугацаанд эхлүүлсэн энэхүү шинэтгэл нь Японы эдийн засгийг 20 жилийн турш нэрвэсэн үнийн бууралтын эргүүлгийг таслан зогсоох учиртай.

Ингэхийн тулд итгэлцлийг бий болгосноор 2020 он гэхэд улсынхаа эдийн засгийн өсөлтийг хэвийн хэмжээнд буюу 600 их наяд иен (5.2 их наяд ам.доллар)-т хүргэх ёстой.

Ингэхийн тулд өсөлтийг жил тутамд гурван хувьд барих шаардлагатай байгаа юм. Өнгөрсөн оны сүүлийн улиралд тус улсын эдийн засаг 1.3 хувиар өсчээ.

Японы Төвбанкнаас итгэлцлийг бйи болгохын тулд дэмжлэг үзүүлж байгаа билээ. Японы ажиллах хүчний хамгийн том хувийг эзэлдэг жижиг, дунд үйлдвэрлэлүүд, аж үйлдвэрлэлийн салбарт сэргэлт удаанаар ажиглагдаж буй.

Ийнхүү богино хугацааны эдийн засгийн бодлогуудаас гадна Абэномикс загвар нь тэтгэврийн систем болоод нийгмийн хамгааллыг сайжруулах урт хугацааны санхүүгийн зорилтуудыг төлөвлөөд байна. Харин өсөн нэмэгдэж буй татвар нь тус улсын өрийн үүр уурхайг багасгахад тустай. Хэрэглээний болоод хувь хүний орлогын татвар нь үндэсний орлогын томоохон хэмжээг эзэлдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ЦАГААН САР (February 13, 2017 3:22:48 pm )

    ЗӨВ ШҮҮ

antalya rent a car