antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 Comments are off

Пакьяо дараагийн тулаанаа АНЭУ-д хийнэ

нийтлэсэн Admin
148696355358a1436128ec9МОСКВА. /TASS/. Дэлхийн боксын холбооны /WBO/ 66,68 кг-ийн жингийн дэлхийн аварга Филиппиний иргэн Мэнни Пакьяо дараагийн тулаанаа Арабын Нэгдсэн Эмирт улсад хийх гэж байна.
Энэ тухай тэрбээр Twitter хуудсандаа бичжээ.
Өдгөө 38 настай Филиппиний боксчин 2017 онд дөрвөн тулаан хийнэ гэж түүний менежер мэдэгдэж байсан билээ. Мөн Пакьяо ээлжит нэгэн тулаанаа Австралид Жефф Хорнтой хийх гэж байгаагаас гадна Орост очиж рингэнд гарч магадгүй аж.
“АНЭУ-д болох миний дараагийн тулаан дээр уулзацгаая” хэмээн Пакьяо бичжээ. Харин алдарт боксчны өрсөлдөгч нь хэн болох, чухам хаана тулаан хийхийг тодорхой дурдсангүй.
Өнгөрсөн жил Пакьяо Филиппиний Сенатад сонгогдсоныхоо дараа тамирчны замналаа дахин сэргээхээр шийдсэн байна. Хамгийн сүүлд тэрбээр өнгөрсөн оны 11 дүгээр сарын 6-нд Америкийн боксчин Жесси Варгастай тулаан хийж, шүүгчдийн 100 хувийн саналаар ялалт байгуулан WBO-гийн аваргын бүсийг зүүсэн юм.
Пакьяо мэргэжлийн боксын рингэнд 67 удаа тулаан хийснээс 59-д нь нокаутаар цэвэр ялж, зургаа ялагдаж, хоёр тулаанд тэнцжээ.
О.Барс
Эх сурвалж: “Монцамэ”агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car