antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 13, 2017 Comments are off

Д.Ариунболд захирал аа, “Эрдэнэс тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн эрхийг зөрчиж байгаа юу?

нийтлэсэн Admin

7mk94dq57qg883i1kfh8iit212

“Эрдэнэс таван толгой”-д Монгол Улсын иргэн бүр хувьцаа эзэмшигчид гэж бид ойлгодог. Гэхдээ эрх баригчид уг компаниар шоу улстөр хийхдээ л сайн болохоос, үнэхээр иргэддээ хувьцаа эзэмшүүлээд, үр ашгийг нь хүртээгээд явах талын зөв бодлого сүүлийн жилүүдэд байсангүй гэх шүүмж дагаж буй. Тэгвэл өнөөдөр эдийн засагч Ч.Ганхуяг, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар, хуульч Б.Баяр нар “Эрдэнэс таван толгой” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаар нэгдсэнээ мэдэгдэж, мэдээлэл хийлээ. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар жижиг хувьцаа эзэмшигчид буюу 1072 хувьцааны эзэд болон тус компанийн хувьцааг худалдан авсан, дотоодын ААН-үүдийн эрх ашгийг зөрчсөн тухай асуудлыг тэд хэлж ярьж байна. Түүнчлэн “Эрдэнэс таван толгой” компанийн санхүүгийн үзүүлэлтүүд мэдээллийг өгсөн юм. Тэдгээрийг нь онцолбол,  “Эрдэнэс таван толгой” 100 төгрөгийн орлого олохын тулд 136 төгрөгийн зарлагаддаг. Үүнийг орон нутгийн буюу жижиг ТТ-н зардалтай харьцуулбал 51 хувь, “Энержи ресурс”-ынхаас 106 дахин өндөр зардал гэлээ.

Мөн 2011 оноос хойш нийт 24.2 сая тонн, сайн чанарын нүүрсийг сорчилж олборлосон. Хэрэв энэ арга барилаар үргэлжлүүлэн ажиллавал уурхайн үр ашигтай нөөц 8 жилийн дараа дуусна. Компанийн алдагдал 453 тэрбум төгрөгт хүрсэн. Нийт зээл нь 822 тэрбум төгрөг бөгөөд үүний 70 хувийг Хөгжлийн банкны зээл бүрдүүлж байна. Чалкогийн өр нийт зээлийн наймны нэгийг эзэлж буй талаар Л.Наранбаатар хэллээ. Мөн тэрбээр “Эрдэнэс таван толгой”  ХК тул санхүүгийн бүх үзүүлэлт нь олон нийтэд ил тод, нээлттэй байх ёстой. Гэвч 2016 оны хоёрдугаар улирлаас хойш буюу МАН шинэ удирдлагууд томилсноос хойш цахим хуудсандаа мэдээллийг нийтлэхээ зогсоосон гэлээ. Түүнчлэн зөрчил дутагдлыг нэн даруй арилгах шаардлагыг “Эрдэнэс Монгол” компани болон Засгийн газарт тавихаар болсноо мэдэгдэв.

Уг нь хувьцаа эзэмшигчид тус компанитай холбоотой  мэдээллийг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд суух, санал өгөх, томилох, томилогдох, хувьцаа буюу өөрийн хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах, өвлүүлэх, худалдах эрхтэй ч, эдгээр эрхүүдээ  өнөөг хүртэл эдлээгүй.Тус компани их хэмжээний хэлцэл хийх, тендер зарлах, урьдчилгаа авах, зээл, өр төлбөр үүсгэхдээ хувьцаа эзэмшигдийн эрх ашиг болон хууль, тогтоомжийг зөрчсөн. Иргэн бүрт хуваарилсан, нэг ширхэг, “Эрдэнэс Монгол” компанийн алтан хувьцааны эрхийг өнөөг хүртэл баталгаажуулаагүй гэдгийг хэлж байна.

Тэгэхээр “Эрдэнэс тавантолгой”-н захирал Д.Ариунболд нэр бүхий эдийн засагчдын хэлж ярьж буй асуудалтай холбоотойгоор тайлбар хийх шаардлага үүсч байгааг хэлье.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car