antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 5 comments

Жижиг хувьцаа эзэмшигчдээ тоодоггүй “Улсын Их Дэлгүүр” ХК алдагдалтай ажиллажээ

нийтлэсэн Admin

1441179086_f2ac3138c124cb9cbig

УИД ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигчид буюу 45 мянга гаруй хүн тус компанийн нийт хувьцааны 38 хувийг эзэмшдэг бол  үлдсэн хувьцааг Номин Холдинг ХХК-ийн эздүүд эзэмшдэг. Харин ТУЗ-ийн зүгээс мэдэгдэхдээ  УИД жил бүр ашиггүй ажилладаг, өртэй тул ногдол ашиг өгөх боломжгүй гэдэг ч,  жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл үүнийг эрс эсэргүүцэж байгаагаа байнга мэдэгдэж ирсэн.

Тэгвэл жижиг хувьцаа эзэмшигчдээ огт тоодоггүй  “УИД” хувьцаат компани бас л алдагдалтай ажилласан тухай мэдээ байна. Тус компани сүүлийн  нэг жилийн хугацаанд 5.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллажээ. Энэ нь өмнөх жилийн түвшинд хадгалагдсан үзүүлэлт болж байна. Тус компанийн хамгийн том зардлын нэг нь валютын ханшийн өсөлттэй холбоотой байгаа аж. Гадаад валютын ханшийн зөрүүнээс 2015 онд 312.5 сая орчим төгрөг алдаж байсан бол 2016 онд 1.2 тэрбум төгрөг давж, дөрөв дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Жилийн эцсийн тайлангаар “УИД” ХК нь 841.9 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Тэгэхээр тус компани ногдол ашиг тараадаггүй гэх гомдолд дахиад дарагдаж болзошгүй байна.

“УИД” ХК нь 2001 онд 30 мөнгө, 2007 онд гурван төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан аж. Харин бусад жилүүдэд алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар ногдол ашиг хуваарилаагүй  юм.

УИД ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч Э.Алтаншагай “Компанид ашиггүй түрээсийн гэрээ хийсэн. УИД нь талбайгаа “Номин Холдинг” ХХК-ийн охин компани болон “Номин Реалтор” ХХК-тай ашиг сонирхлын зөрчилтэй, ашиггүй гэрээ хийж түрээслүүлсний улмаас компани алдагдалтай ажиллаж байна” хэмээн хэлсэн байдаг. Мөн ТУЗ-д жижиг хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг оролцуулах, УИД-ийн барилгыг барьцаанд тавих гэж байгааг зогсоох, зохиомол өр зээлийг цуцалж, холбогдох хүмүүст хариуцлага тооцох, УИД хувьчлагдсанаас хойш 17 жилийн хугацаанд авах ёстой байсан ногдол ашгийг тараах зэрэг шаардлагыг тэд УИД ХК-ийн ТУЗ-ийн Гүйцэтгэх захиралд хүргүүлсэн байдаг. Мөн энэхүү албан шаардлагаа Хууль Зүйн Сайд, Санхүүгийн Зохицуулах Хороонд хүргүүлсэн байдаг.

Тодотгоход, Санхүүгийн Зохицуулах Хорооноос 2017 он гарснаар өгсөн хугацаат даалгавраар өмнөх жилүүдэд ногдол ашгийг компани дээрээ олгодог байсан бол хуваарилсан ногдол ашгийн тооцоог бүрэн гаргаж ирүүлэхийг үүрэг болгоод байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Зочин (February 10, 2017 7:55:23 pm )

    Наадуул чинь Санхүүгийн Зохицуулах Хороог тоож авч хэлэлцдэггүй. Нэг компанийг захирч чаддаггүй Санхүүгийн Зохицуулах Хороог татан буулгасан нь дээр

  • gerlee (February 10, 2017 10:44:29 pm )

    bi 1999 ond uid-iin ubitsaag hudaldan absan uam.Abcnan ch gej dee uul ni 7000 togrogiin hubicnaagaa selehge aimgiin brokeriin puust hadgaluulsan baisan um l daa. Ter ued abcnihaar une tsenetei gazar baihgui baisan uam.Tegeed 2000 ond hubitsaagaa horongiin berjees asuusan cnini Ta uidelguurt oruulsan gedeg baigaa daa. Estoi cnonohd honi hadgaluulab gegcn bolson doo.Jijig hubictaa ezemhsigcnid gedeg ni uid hubicnlagdah bolood l hor nairuulaad bidnii hubitsaag oruulaad abcnihsan bi hootsoldoj uzsen icnmeer uam daa uid hezeecn nooddol ogohgui neg udaa 30 mongo taraasan ene bol doromjilj baigaa gesen ug, bidend omcn ogloo gecniheed eznees ni asuuh cn ugui zahiran zarctuulsan baigaa uam daa. 2000 ond heseg hubictaa ezemhsigcnid hootsoldono hesen tuunees hoihs surag tasarsan Ter ued UIsurliin gihsuun Hsasdarsurengiin huuhduud absan gesen surag baisan .Tureesiin mongo gej ta nar boddoo. Odoo 1M2 turees hed bilee dee.Sanhuugiin ZHoroonoos audet oruulbal taarna.Gehdee mongotai luibarcnidiig diilehgui biz dee.Gehdee Mongold unencn hun bii l dee za tur zabsarlaua . Nad hsig Jijig hubitsaa ezemhsigcnid geed aldsan hun baibal setgegdlee gerleed geed bicneerei

  • Anonymous (February 11, 2017 6:15:57 am )

    KHOHCHIN

  • Пурэв (February 11, 2017 8:17:17 am )

    хувьцаагаа зараачээ мангаруудаа

  • ЗОЧИН (February 11, 2017 6:18:46 pm )

    ХУДЛАА ! ЗҮГЭЭР НЭГ ТҮЦ АШИГТАЙ АЖИЛЛАДАГ БАЙХАД УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАНА ГЭЖ ЯАЖ БОДСОН Ч БАЙХГҮЙ , САНХҮҮГИЙН ЛУЙВАР ЗАЛЛИН БАЙНА . САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ !

antalya rent a car