antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 13 comments

Олон ядарсан иргэнийг орох оронтой болгосон Ц.Сувд-Эрдэнийг “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ

нийтлэсэн Admin

SUWDСайн санааны үзүүрт шар тос гэж Монголчууд бид ярьдаг билээ. Тэгвэл энэ үгний илэрхийлэл болсон нэгэн эмэгтэй бол Сувд-Эрдэнэн юм. Тэрээр сайн сайхны төлөө өөрийнхөө амьдралыг зориулж яваа ажилч хичээнгүй тусч өгөөмөр нинжин сэтгэлтэй, сайн үйлсийн аянг сэтгэлээсээ хийдэг Ц.Сувд-Эрдэнэ бүсгүйг Нийслэлийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнажээ.

Дээрх тэмдэгийн үгэнд “Нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан” гэж бичсэн нь Ц.Сувд-Эрдэнийн үйл хэрэгтэй яг тохирч байгаа учир шагнал нүдээ олсон нэгэн жишээ болов. Хэдэн жилийн өмнө Ц.Сувд-Эрдэнэ гэдэг энэ эмэгтэй “Бөмбөгөр” худалдааны хажуугаар явж байгаад хөгшин эмгэн халуун сав бариад цай зараад явж байхыг хараад сэтгэл нь өрөвдөж, тэр эмээд туслахыг хүссээн. Ингээд 90 настай Хорлоо эмээг өөрийн гэсэн орох оронтой болгож, төрсөн охиноос нь өөрцгүй болсон Ц.Сувд-Эрдэнэ тэр цагаас хойш олон хүнд сэтгэлээсээ туслаж, амьдралд хөлөө олоход тусалсан.

Ц.Сувд-Эрдэнийн үйл хэргийг олон хүн дэмжиж өнөөдрийг хүртэл сайн үйлсийн аян нь үргэлжилсээр байна. Одоогийн байдлаар “Итгэл сэтгэлийн гүүр” сангаар дамжуулж, 5000 орчим хүнд туслаж, 22 айлыг орох оронтой болгож чадсан, мөн 5000 гаруй хүнд тусламж үзүүлсэн Ц.Сувд-Эрдэнийн хариу нэхээгүй сайн үйлсийн аяныг нь үнэлж ийнхүү шагнав. Энэ бол яах аргагүй нүдээ олсон шагнал юм. Эдийн засгийн хямралтай энэ цаг үед хувиа бодож довоо шарлуулж яваа иргэдийн хажууд бусдын төлөө гэсэн чин сэтгэл чиг шударга үйлтэй энэ бүсгүйгээр туслуулсан хүмүүсийн буян буцаж ирэхдээ шивэрч биш шаагиж ирнэ дээ. Сайн сайхан бүхэн цэцэглэн дэлгэрэх болтугай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Zochin99 (February 10, 2017 1:52:38 pm )

    Сайн үйлстэн байна. Баяр хүргэе. Урт насалж, удаан жаргаарай.

  • Лхагва (February 10, 2017 2:13:21 pm )

    Сэтгэл сайтай,хүнлэг сайн хүн байна.Баяр хүргэе.

  • зочин (February 10, 2017 2:54:44 pm )

    тэрбумаар нь идсэн хулгайч нар хүний алга дээш нь харуулахгүй юм нарийнтаж үхмээрүүд

  • power (February 10, 2017 3:04:36 pm )

    Ийт хүний зургийг гудамжинд тавьж, ТВ-ээр олон дахин мэдээлж алдаршуулах хэрэгтэй. Баячууд хараад ичиж, ядуус байрлаж байг. Хүний тус дэм гэдэг ийм сайхан байдаг. Энэ охины ажил амьдрал сайн явах байхаа гэж итгэж байна. Хүнд хүсэл л байвал бүтэхгүй юмгүй гэдэг энэ дээ.

  • зочин (February 10, 2017 4:20:50 pm )

    ёстой сайн санааны үзүүрт тос гэдэг энэ байх даа

  • төмөр (February 10, 2017 10:09:56 pm )

    Наад төмрөөр чинь яах вэ дээ түүний оронд 500:0 төгрөгөөр урамшуулсан бол дахиад бусдад буян болох байсан даа

  • Anonymous (February 11, 2017 7:46:43 am )

    Idsen hulgaichuud hund buyan hiiheesee sejigleed durgui bdag uym bilee

  • бб (February 11, 2017 8:34:04 am )

    сонгино хайрхан дүүрэгт хүний, өөрийн арван долоон хүүхдийг асарч байгаа эмэгтэй болон энэ бүсгүйн үйл ажиллагаанд төр засгаас бодитой тусламж үзүүлж, тереза эхийн монгол хувилбарыг гарган, дэлхий дахинд таниулаасай
    зөв санаатай энэ хоёр бүсгүйгээс гадна олон нийтэд ил болоогүй эрчүүд, эмэгтэйчүүд улс даяар олон байгаа шүү
    эдгээр хүмүүстээ баяр хүргэж, эрүүл энх урт удаан наслахыг ерөөе

  • Anonymous (February 11, 2017 8:57:58 am )

    Nudeen olson shagnal bna shuu buyan n delgereh boltugai

  • sosorbaram (February 11, 2017 8:58:51 am )

    Nudeen olson shagnal bna shuu buyan n delgereh boltugai

  • zochin (February 11, 2017 9:25:08 am )

    Баяр хүргэе.Төр засаг нь хэрэлдээд л сууж байхад .Сэтгэл байвал бүх зүйл болдог гэдгийг л харуулаад байна.

  • ЗОЧИН (February 12, 2017 11:53:50 am )

    -ЕРӨӨСӨӨ Л ЭНЭ ШҮҮ ДЭЭ.ТЭР ТОЙРГООС СОНГОГДСОН ГИШҮҮН ЧИ ИЧИЖ АМЬДАР.ЭНЭ ОХИНООС СУРАЛЦААЧ.СЭТГЭЛ БОЛООД ЗҮТГЭЛ БАЙВАЛ ЮУ Ч БОЛДОГ ГЭДГИЙГ ЭНЭ ОХИН БАТАЛЛАА.ЭНЭ БАЙНА МЭДЭВ ҮҮ? ИРЭЭДҮЙД МОНГОЛЫГ АВЧ ЯВАХ ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ ЭНЭ БАЙНА ТЭНЭГҮҮДЭЭ.ЧИНИЙ ХИЙСЭН ЭНЭ БУЯНЛАГ БУРХАНЛАГ ҮЙЛС ОЛОН МОНГОЛЧУУДЫН СЭТГЭЛИЙН УТСЫГ ХӨНДӨЖ САМСАА ШАРХИРУУЛСАН УРАГШАА МИНИЙ ДҮҮ ХИЧНЭЭН ИХ БАЯРАЛАСАН БОЛ ТЭР ХҮМҮҮС

  • ан-ЫН АХМАД (February 12, 2017 1:47:49 pm )

    Одоогийн энэ парламентад яаж баяжсан нь одоогоор илрээгүй олон гишүүд бий. хамгийн томоос нь эхлэхэд Миеэ Энхболд, Бямбацогт Батболд Дэлгэрсайхан Номтойбаяр Содбилэг гэх мэтчилэн МАН-ын 30-аад, АН-ын ЛУ. Болд НАРАНХҮҮ Эрдэнэ Эрдэнэбат Нарантуяа Пүрэвдорж /Батзандан Санжмятав орохгүй/ нар ядарсан иргэнд 20-тын дэвсгэрт сарвайх сэтгэлгүй чадваргүй шуналдаа ялзраад хатчихсан луйварчид энэ охиноос ичээсэй Яг үнэндээ ядуусынхаа мөнгийг эд нар идчихсэн хэрэг шүү дээ Иргэд бид тэнэгтээч биш хүлээцтэй дээр нь хувиа хичээсэнд хамаг учир оршиж байгаа юм Хүний гараар могой бариулчихаад үр дүнг нь өөрөө хүртчих сонирхолтой

antalya rent a car