antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 2 comments

Увсад хүүхдийн эрүүл мэнд “SOS” зарлаж байна

нийтлэсэн Admin

SOS

 

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өнгөрсөн сард аймаг, нийслэлийн Засаг дарга нартай гэрээ байгуулж, эрүүл мэндийн хууль тогтоомж, УИХ, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанаржуулахыг захисан. Тэр дундаа эх, хүүхдийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарахыг хүссэн билээ. Үнэхээр ч эх, хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарахаас аргагүй аймгууд байна. Тэдгээрийн нэг нь Увс аймаг.Эх, хүүхдийн эрүүл мэнд гэдэг Монгол Улс гэсэн үг. Хүүхэд эрүүл саруул төрж, өсч бойжиж гэмээнэ Монгол Улс түүн шиг л эрүүл байх учиртай. Ээжүүд ч ялгаагүй. Тиймээс улсын, эрүүл мэндийн бодлого зангидаж буй байгууллагын тэргүүлэх бодлогын нэг нь эх, хүүхдийн эрүүл мэнд юм.

ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ УЛСЫН ДУНДЖААС ӨНДӨР ГАРЧЭЭ

Увс аймаг 70 гаруй мянган хүн амтай. Жилд дунджаар 2000 гаруй эх амарждаг. Аймгийн Эрүүл мэндийн газрынхан эх нялхаст ээлтэй эмнэлэг, нөхөн үржихүйн эрүүл мэндийн загвар эмнэлэг болзол хөтөлбөрийг хэрэгжүүлж, эх хүүхдийн эндэгдлийг бууруулахыг эрхэм зорилго болгон тунхагласан хамт олон. Гэтэл сүүлийн жилүүдэд тус аймаг тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээр улсад дээгүүр “цохих” болжээ. Өнгөрсөн онд гэхэд нэг хүртэлх настай хүүхдийн эндэгдлээр 21 аймгаас тавд, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлээр наймдугаарт оржээ. Аймгуудаа “хошуучлаад” байгаа хүүхдийн эндэгдлийн гол шалтгаан эрүүл мэндийн байгууллага, эмч ажилтнуудаас хамаарсан явдал болохыг баталсан хяналт, шалгалтыг дүнг саяхан аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас гаргажээ.Өнгөрсөн жилийн байдлаар тус аймагт 2027 эх амаржсан судалгааг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс гаргажээ. Харин аймгийн Эрүүл мэндийн газрын статистик мэдээллээр өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар амьгүй төрөлт 12 бүртгэгдсэн нь өмнөх оныхоос есөн тохиолдлоор нэмэгджээ. Нялхсын эндэгдэл 1000 амьд төрөлтөд 27.58 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 8.75 промилээр өссөн нь улс, аймгийн дунджаас өндөр гэж шалгалтын багийнхан үзсэн байна. Өнгөрсөн жил гэхэд тав хүртэлх насны 54 хүүхэд эндсэн байна. Тэдгээрээс нэг хүртэлх насны 45 хүүхэд байсан нь анхаарал татаж буй. Харин 1-5 хүртэлх насныхан ес байна. Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газрын шалгалтын багийнхан эх, нярайн нас баралтын шалтгаан болж буй 40 гаруй зөрчлийг илрүүлсэн байна.

ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛДАА 41.4 ХУВЬ 

Тухайлбал, эмнэлгийн тусламж үйлчилгээ хожимдож үзүүлсэн байдал 17 хувь, эмч нарын төрлөг удирдах чадвар дутмаг явдал 24 хувь байсан гэж байна. Тангараг өргөсөн эмч нар эх, нярайн асуудалд хайхрамжгүй хандаж алдаа гаргана гэж угаас байж болохгүй явдал. Тэгвэл Увс аймгийн хэмжээнд гарсан эх, нярайн эндэгдлийн шалтгаан эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа байсан төдийгүй тэр нь бүр 41.4 хувийг эзэлсэн гэж мэргэжлийн байгууллага дүгнэжээ. Түүнчлэн эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар, хайхрамжгүй байдлаас үүдсэн олон зөрчлийг тус дараалалд дурдсан байх юм. Ураг дотроо эндээд хоёр хонуулж хагалгаа хийсэн, эмгэг жамын эмчилгээ оройтож хийгдсэн, асаргаа сувилгаа хангалтгүй, дутуу нярайд тавих хяналт хангалтгүй, эмч нарын мэдлэг хомс, эхийн амрах байрны хяналт хангалтгүй гэх мэт зөрчлийн урт дараалал зурайж байна. Энэ байдлаас харахад Увс аймагт хүүхдийн эрүүл мэнд SOS зарлах түвшинд хүрчээ. Гэтэл ийм зөрчил дутагдалтай төрөх тасгийн хамт олон өнгөрсөн онд “Шилдэг тасаг”-аар шалгарсан гэж байгаа.

Салбарын яамны хувьд ч энэ байдалд анхаарч, эмч солилцоо зохион байгуулжээ. Нийслэлээс нарийн мэргэжлийн эмчийг Увс аймаг руу илгээж сургалт зөвлөгөө зохион байгуулсан тухай Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн ярив. Харин энэ тухайд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Отгонбаярын байр суурийг сонирхсон юм. Тэрээр ингэж ярив.

Ц.Отгонбаяр: ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮД АЛДАА, ДУТАГДАЛ ГАРГААГҮЙ ГЭЖ ХЭЛЭХГҮЙ

-Манай аймгийн хувьд 2016 онд эх, хүүхдийн эндэгдлээрээ аймаг, улсын дунджаас өндөр байгаа. Энэ асуудлыг аймгийн ИТХ, Засаг даргын зөвлөлийн хуралд оруулаад бууруулах талаар хэлэлцээд ажиллаж байна. Эндэгдэлд нөлөөлж байгаа хүчин зүйл жирэмслэлттэй холбоотой дутуу төрөлт байна. Мөн алслагдсан байдал нөлөөлж байна. Түүнчлэн эх хүүхдийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тоног төхөөрөмж хангалтгүй, хүрэлцээгүй байгаа. Дээр нь хүний нөөцийн асуудал байна. Мөн осол гэмтэл, золгүй байдлаар амиа алдах тохиолдол бий. Тиймээс энэ онд хүүхдийн эндэгдлийг 20 хувь бууруулах зорилттой ажиллаж байна. Манай эмч, мэргэжилтнүүд алдаа, дутагдал гаргаагүй гэж хэлэхгүй. Тэр бүрийг хурал, протоколоор тэмдэглэсэн байгаа.

13 ХҮҮХЭД ЦУСНЫ ХАЛДВАР АВСАН ГЭВ ҮҮ?

Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга ингэж ярьж байна. Тэрээр аймагт нь гараад байгаа хүүхдийн эндэгдлийн олон тохиолдол, түүнд хүргэж байгаа шалтгааныг ерөнхийдөө хүлээн зөвшөөрч байна. Асуудлаа, дутагдлаа хүлээн зөвшөөрч байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ яаралтай засч залруулж үр дүн гаргах нь чухал. Ялангуяа хүний эрүүл мэнд, амь настай холбоотой асуудалд “Хүн болсон хойно алдалгүй яахав” гээд сууж болохгүй. Мэдээж зөвхөн эмч мэргэжилтнүүдийн буруугаас бус иргэдийн өөрсдийнх нь эрүүл мэндийн боловсрол дутмагаас үүдсэн нас баралтууд ч бий. Гэвч тангараг өргөсөн эмч, эмнэлгийн байгууллагынхны хувьд байж боломгүй зөрчлүүд гарсан нь анхаарал татаж буй юм. Шалгалтын багийнхны дүгнэлтэд дурдагдаагүй эх, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой өөр олон зөрчил байдаг тухай орон нутгийнхан хэлнэ лээ.Тус аймаг 2015, 2015 онд орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлж хүүхэд багачуудад зориулсан “Сийлэнт” төслийг хэрэгжүүлсэн юм байна. Гэвч уг төсөл тийм ч үр дүнтэй байсангүй, зарим сумдаас хугацаа дууссан их хэмжээний сийлэнт гарч ирж олон сая төгрөгийн алдагдалд орсон сурагтай. 2015 онд л гэхэд 13 хүүхэд цусны халдвар авсан харамсалтай мэдээлэл байна. Оношын зөрүү байх ёстой асуудал мэт болсон тухай ч орон нутгийн иргэд ярьж байна.Одоо тус аймагт хоёрдугаар сар гарсан эхний долоо хоногт л гэхэд хоёр хүүхэд эндсэн мэдээлэл байна. Оны өмнө тус аймгийн Ховд суманд бага насны хүүхэд өлдөж нас барсан тохиолдол ч гарсан юм. Энэ бүрт эмч, эмнэлгийн байгууллагын ажлын хариуцлагыг ярих ёстой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (February 10, 2017 4:29:40 pm )

    nertettedhdh vdkkcddc

  • ЦАГААН САР (February 10, 2017 8:29:05 pm )

    БОЛЬЁ ОО

antalya rent a car