antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 36 comments

Н.Багабанди Ерөнхийлөгч ахиад 10 жил байсан бол арай ч ийм байдалд орчихгүй байсан байх…

нийтлэсэн Admin

baga

Үндсэн хуульд хэн дуртай нь “ГАР ХҮРЧ” болохгүй
2012 оны сонгуулийн өмнөхөн Сонгуулийн хуульд Үндсэн хуулийг зөрчсөн өөрчлөлт оруулж, нэр дэвшигчдийн 28 нь намын нэрсийн жагсаалтаар УИХ- ын гишүүн болж, анхдугаар хуралдаанаа гишүүдийн хагасыг оролцуулалгүй хийж, даргад намын жагсаалтаар гарсан З.Энхболдыг сонгосноос УИХ-ын дарга нь нэг намын алдаатай бодлогоор ажиллан, ард түмнээсээ хөндийрч Засгийн газраа огцруулж, улс орноо засаглалын хямралд нэрвэгдүүлсэн билээ.Өнгөрсөн УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд ард иргэд дүнгээ тавиад, ирэх жилүүдэд өөрсдийгөө төлөөлөн ажиллах төрийн түшээдэд хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас улс, эх орныхоо эрх ашгийг дээгүүр тавьж чадах, улсаа гэсэн сэтгэлтэй, үнэнч шударгаар зүтгэж, улс орноо хямралаас түргэн гаргаж, ард иргэдийнхээ аж амьдралыг сайжруулж чадна гэсэн хүмүүсээ сонгосон билээ.УИХ, Засгийн газар байгуулагдаад хагас жилийн дотор улс орноо эдийн засгийн хямралаас гаргах хөтөлбөр зорилтууд дэвшүүлж, эмзэг бүлэгт багтах өндөр настан, олон хүүхэдтэй эхчүүд болон хүүхэд багачуудад чиглэсэн арга хэмжээг ард иргэд талархалтай хүлээн авч байна. Улс орноо засаглалын хямралт байдлаас гаргахад засаглалын эрх мэдлийн хуваарилалтын талаар Үндсэн хуулийн хэмжээнд өөрчлөлт оруулна гэдэгтэй санал нэг байна. Монгол Улс шинэ ардчилсан Үндсэн хуулийг анх баталснаас хойш 25 жил болж байна.Монголын бүх ард түмний оюуны бүтээл учраас энэ асуудалдэрдэмтэн, ардиргэдийн санаа бодлыг өргөн тусгаж, шинжлэх ухааны үндэслэлтэй няхуур нямбай хандах хэрэгтэй.Зөвхөн УИХ-ын гишүүдийн хүрээнд цөөн хүний сэтгэлийн хөөрлөөр Үндсэн хуулийн зүйл заалтыг өөрчилж болохгүй гэдгийг 2000 онд Үндсэн хуульд оруулсан, “дордуулсан” долоон өөрчлөлт батлаад өгсөн билээ. Одоо манай улсад зөвхөн нэг намын   дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулахад 1000-1200 төлөөлөгч хэлэлцэн баталж байна. Улс орноо засаглалын хямралаас гаргахын тулд засаглапын эрх мэдлийн хуваарилалтыг боловсронгуй болгох талаар хэвлэл радиогоор манай эрдэмтэн, мэргэн, судлаачид олон янзын саналыг дэвшүүлж байна.Жишээ нь, “Монголын үнэн” сонинд сэтгүүлч Г.Далантай “Улс орныг өөрчлөн төвхнүүлэх ерөнхий тойм” гэсэн өргөн нийтлэлдээ улс орны өнөөгийн байдлыг бодитойгоор үнэн зөв дүгнээд, эцэст нь “Хувь хүний эрх ашигт тулгуурлан ард иргэдийг талцуулсан олон намын тогголцоог өөрчлөе, Монгол орныг 76 тойрогт хувааж, УИХ-ын гишүүдийг ард түмнээс сонгодог болгоё” гэжээ.Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, нэрт нийтлэлч Х.Цэвлээ “Төрөө хувьчилж, Монголоо аваръя” гэсэн нийтлэлдээ Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зүйтэй гэжээ. Харин би “Монгол Улс парламентын засаглаптай байх нь зүйтэй” гэсэн саналтай байна. Монгол Улс засаглапын болон Үндсэн хуулийн хямралаас гарах ганц зөв гарц нь байнгын бус ажиллагаатай ард түмний төлөөллөөс бүрдсэн УИХ-ыг сэргээн байгуулах явдал мөн. Монголын парламент нь төрийн дээд эрхийг барих байнгын бус ажиллагаатай дээд танхим буюу УИХ, байнгын ажиллагаатай доод танхим буюу УБХ гэсэн хоёр танхимтай байх нь зохистой санагдана.
 Үүний тулд:
 1.Сум, дүүрэг буюу тойрог бүрээс нэг хүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгодог байвал ард иргэд өөрийнхөө таньж мэдэх чансаатай хүнээнэг их намчирхахгүйгээр сонгож УИХ нь жинхэнэ ард түмний төлөөллөөс бүрдэх боломжтой болно. УИХ нь жилд нэг удаа хуралдаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт, нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрийн мөнгөний бодлого, төсөв санхүүгийн хууль, түүний биелэлт зэрэг асуудлыг хэлэлцэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч, УБХ, Засгийн газрын тайланг жил бүр сонсож үнэлэлт дүгнэлт өгдөг байх.
 2.Парламентын доод танхим буюу УБХ-ын гишүүдийг намуудад сонгогчдоос өгсөн саналын хувьд нийлүүлэн, намуудаас гаргаж ирсэн саналыг үндэс болгон УИХ-аас сонгон баталдаг. УБХ-ын гишүүдийг огцруулах, нөхөн сонгох эрх мэдэл гагцхүү УИХ-д байвал, байнгын ажиллагаатай УБХ-ын гишүүд ямар нэг тойргийн сонгогчдоос хамааралгүй улс төрийн барьцаанаас чөлөөтэй байж зөвхөн хууль тоггоох эрх мэдлийг хэрэгжүүлэх бүрэн бололцоогоор хангагдаж хариуцлага нь сайжирна.
 3.Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас 4 жилийн хугацаагаар сонгодог. Ерөнхийлөгч жил бүр УИХ-д ажлынхаа тайланг тавьдаг байвал зохино.
 4.УИХ-ын дарга, тэргүүлэгчид Засгийн газрын Ерөнхий сайд, Улсын ерөнхий прокурор, ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгчийн гаргасан саналыг үндэслэн УИХ-аас сонгон баталдаг байх нь зүйтэй.
 5.Нутгийн удирдлагын хүрээнд иргэдийн хурлын төлөөлөгч аймагт 35 суманд 20 хүн байгаа нь иргэдийн хуралд жинхэнэ ард иргэдийн төлөөлөл болох малчин, тариаланч, ажилчид бараг сонгогддоггүйгээс орон нутгийн хүрээнд шийдвэрлэх амин гол асуудлыг хэт цөөн хүн явцуу хүрээнд шийдвэрлэж байгааг өөрчлөн аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч 70, сумын иргэдийн хурлын төлөөлөгч 40-өөс доошгүй хүн байвал зохистой юм.
 Эдгээр зохицуулалтыг зөв хийж чадсанаар ард иргэд өөрсдийн төлөөллөөр дамжуулан төр засгийн шийдвэр гаргахад нөлөөлж, төр ард түмний холбоо сайжирна. Миний бодоход УИХ-ын удирдлагын бүтцийг зөв тогтоож чадвал харин ч төр захиргааны удирдлагын зардалд хэмнэлт гарах боломжтой гэж үзэж байна.
 Үүнд:
 1.УИХ дээд, доод хоёр танхимтай болоход Үндсэн хуулийн Цэц байх шаардлагагүй болно. Иймд одоогийн Үндсэн хуулийн Цэцийн төсөв зардлаас хэтрүүлэхгүйгээр УИХ-ын дарга, орлогч тэргүүлэгч зэрэг орон тооны хүнийг ажиллуулж болно.
 2.УИХ хоёр танхимтай болсон тохиолдолд байнгын ажиллагаатай доод танхим буюу УБХ заавал 76 гишүүнтэй байх шаардлагагүй, 50-60 гишүүнтэй ажиллах бүрэн бололцоотой юм.
 3.Жил дараалан, зарим жилд хоёр удаа ихээхэн зардал чирэгдэл болж явагддаг ард иргэдииг залхаасан олон сонгуулийн тоо цөөрч УИХ-ын сонгууль орон нутгийн сонгуулийг хамт явуулдаг болчихвол дөрвөн жилд ганц удаа л сонгууль болж ихээхэн зардал төсөв хэмнэх боломж байна. Үүнтэй холбогдуулан байнгын ажиллагаатай Сонгуулийн ерөнхий хороог татан буулгаж зөвхөн сонгуулийн жилд тодорхой хугацаагаар ажиллаж болмоор санагдах юм.
Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал:Монгол Улсын төрийн байгуулал гэсэн үндсэн хуулийн гуравдугаар бүлгийн цөөн хэдэн тодорхой заалтад өөрчлөлт оруулах асуудлыг л ярих ёстой гэж үзэж байна.
 Тухайлбал:
 Засаглалын ямар хэлбэрийг сонгох. Парламентын засаглал хоёр танхимтай байх уу, нэг байх уу, Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу, УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт зэрэг гарцаагүй өөрчлөх шаардпагатай зүйлийг л өөрчлөх хэрэгтэй. Мөн 2000 онд Үндсэн хуульд оруулсан долоон өөрчлөлтийг эргэж харах нь зүйтэй. Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно гэсэн заалтыг хасах нь зүйтэй гэсэн саналтай байна. Хэрэв ард түмний итгэл хүндэтгэлийг даасан сайн Ерөнхийлөгч гарч ирвэл хэдэн удаа ч сонгогдох эрх нь нээлттэй баймаар байна.Төр засгийн ажил явц муутай, эдийн засгийн өсөлт удаашралтай, ард түмний амьдрал доройтоод байхаар ард иргэдийн дунд Н.Багабанди Ерөнхийлөгч ахиад 10 жил байсан бол арай ч ийм байдалд орчихгүй байсан байх гэсэн яриа гардаг л байсан шүү. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбал 25 настайгаас эхлэн 40 жил төр засгийг тэргүүлэхдээ Монгол Улсын хөгжлийг ямар түвшингээс ямар хэмжээнд хүртэл хөгжүүлж, дэлхий нийтэд таниулсныг ард түмэн бүгд мэднэ. Түүх гэрчилнэ. Ийм бодит жишээ байгаа учраас л хувь хүний Ерөнхийлөгчид сонгогдох эрхийг хязгаарласан энэ хоёр заалтыг хасах саналтай байгаа юм.
 Үндсэн хуулийн 60 дугаар зүйлийн 2-т “Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны хурлаас нэр дэвшүүлж, аймаг нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг харьяалалтай аймаг нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг өөрчлөн найруулж Засаг даргыг шууд сонгодог тогтолцоо руу шилжих, эсвэл харьяалах дээд Засаг дарга нь шууд томилдог байх нь зүйтэй байна. Учир нь, амьдрал дээр багийн Засаг даргыг багийн иргэдийн хурлаас нэр дэвшүүлж байгаа нь намууд өөрийн талд санал өгнө гэсэн хүмүүсээ цагийн хатууд мал хөрөнгийг нь эзгүй орхигдуулан заримд нь мөнгө төгрөг өгч машин унаагаар зөөвөрлөн санал өгүүлдэг, ард иргэдииг талцуулсан хэрүүлийн бай болоод байна.2016 оны өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн дээрх заалтыг алга болгосон сайн талтай ч, сонгуулийн тойргуудыг зарим гишүүн өөрсдийн ашиг сонирхолд нийцүүлэн Улаанбаатар хотод хэт бөөгнөрүүлсэн, нь хөдөө орон нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлсэн юм. Тухайлбал алслагдсан таван аймагт нэг мандаттай байхад Улаанбаатарын зургаан дүүргийн 2-т нь олон мандаттай сонгууль явуулж байлаа.
 Жишээ нь, Говь-Алтай аймагт сонгогдох ганц хүн сонгуулийн сурталчилгааны 18 хоногт бүх сонгогчтойгоо уулзах байтугай бүх сумандаа ч хүрэхэд хэцүү байхад, Улаанбаатарын нэг дүүргийг  6 хуваасны нэгд сонгогдох хүн бүх айл өрхөөрөө хэд дахин уулзах бололцоотой шүү дээ. Улаанбаатарт харьцангуй ойрхон Хэнтий аймагт гурван тойрогтой байхад цаана нь мөн л гадаадын хил залгаа орших, газар нутаг томтой Сүхбаатар аймаг ганц л тойрогтой байх жишээтэй юм. Иймд цаашид сонгуулийн тойргийн хуваарийг нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, хүн амын тоо УИХ-ын гишүүн тойрогтоо ажиллах нөхцөл бололцоо зэргийг харгалзан байгуулах шаардлагатай байна.
 Миний санал: Монгол Улс дээд, доод хоёр танхимтай парламентын засаглалтай байгаасай гэж бодож байна. Ардчилсан үндсэн хуулийг анх боловсруулахаас эхлэн гавьяат хуульч Б.Чимэдтэй хамтран хуулийн эх баригчаар ажиллаж Ардын их хурлаар батлуулан Үндсэн хуулиа 25 нас хүртэл нь УИХ-ын гишүүнээр тасралтгүй сонгогдон Ардчилсан Үндсэн хуулиа хамгаалж яваа, 2000 онд “Үндсэн хуулинд дордуулсан долоон өөрчлөлт оруулахад ч гол үүрэг гүйцэтгэсэн” хууль зүйн ухааны доктор, гавьяат хуулыч Д.Лүндээжанцан таныг эцэг хуулиа эрэмдэг, зэрэмдэг болгочихгүй, амьдрал дээр аль ч нам төрийн эрхэнд гарч ирсэн байж л байдаг, гарцаагүй өөрчлөх шаардлагатай зүйлийг л өөрчилж, Үндсэн хуулиа улам боловсронгуй сайн хууль болгоход өөрийн хүч мэдлэгээ дайчлан ажиллана гэдэгт найдаж байна.Мөн ардчилсан Үндсэн хууль батлахад идэвхтэй оролцож чухал үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын хөдөлмөрийн баатар доктор Л.Түдэв, Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ардын Их Хурлын депутат асан Ж.Гомбожав, РГончигдорж, Д.Дэмбэрэл, Д.Мөнхөө, Д.Ламжав, М.Энхсайхан, Ц.Өөлд, Л.Дашням, Л.Цог, Б.Даш-Ёндон, Д.Содном, Н.Жанцан, Ш.Гунгаадорж, ЧДашдэмбэрэл зэрэг Үндсэн хууль батлагчдын саналыг нэмэлт өөрчлөлтийг эхлэн боловсруулахаас эцэслэн батлах хүртэл нь байнга сонсч хамтран ажиллах нь чухал байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

36 Comments

  • зочин (February 10, 2017 10:24:00 am )

    Энэ хүн үү ий яанаа юу балай юм ярина вэ

  • uur hurch bn (February 10, 2017 10:27:34 am )

    HIIMEL..HUURAMCH…UUDGUI…ZALITAI….HOR NAIRUULAGCH….MUU SANAATAI…HUNALTAI…IIM L HUN. MONGOLIIN ULS TURIIG IIM BOLTOL NI SAMARCH HAYASAN YOSTOI NEG HORT MOGOI

    • Зөнөг өвгөн (February 10, 2017 11:00:11 am )

      Чи энэ нийтлэлийг хэн бичсэнийг нь ухаж ойлгочихоод бусдыг дайрч давшлаа ч. Ер нь бол үүнийг бичсэн хүн маш зөв санал бичсэн байна. Иймд үүнийг бичсэн хүнийг дэмжиж байна. Монгол Улс 2 танхимтай, парламентийн засаглалд шилжих хэрэгтэй. Үүнийг илүү зөв хувилбар гэдгийг 1990-1992 онд ажилласан тогтолцоо нотолсон шүү. Хий улс төрчихөө болиод улс орноо өөрсдийн эрх ашгийн үүднээс ямар төртэй байлгахаа ард иргэд мэддэг байх хэрэгтэй. Одоогийнх шиг улс төрчдөд хамаг жолоо цулбуураа тавиад туучихсан, тэд л бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг байж таарахгүй. Төрийн их эрх мэдэл гэдэг маш аюултай зүйл. Дээр нь хар мөнгө нэмэгдэхээр хэнд ч дийлдэх аргагүй чаралба болж хувирдаг. Тийм болохоор улстөрчдөд хазаар хэрэгтэй.

      • зочин (February 10, 2017 10:31:29 pm )

        АЗААР ЭНЭ ХҮН ДАХИН ДЭВШСЭНГҮЙ МОНГОЛ УЛС АМЬ ГАРЛАА.БУРХАНЫ АВРАЛ

  • иргэн (February 10, 2017 10:36:03 am )

    энэ хүнд ард түмэн дахиж итгэхгүй дээ.

    • Зөнөг өвгөн (February 10, 2017 11:02:31 am )

      Чи энэ нийтлэлийг хэн бичсэнийг нь ухаж ойлгочихоод бусдыг дайрч давшлаа ч. Ер нь бол үүнийг бичсэн хүн маш зөв санал бичсэн байна. Иймд үүнийг бичсэн хүнийг дэмжиж байна. Монгол Улс 2 танхимтай, парламентийн засаглалд шилжих хэрэгтэй. Үүнийг илүү зөв хувилбар гэдгийг 1990-1992 онд ажилласан тогтолцоо нотолсон шүү. Хий улс төрчихөө болиод улс орноо өөрсдийн эрх ашгийн үүднээс ямар төртэй байлгахаа ард иргэд мэддэг байх хэрэгтэй. Одоогийнх шиг улс төрчдөд хамаг жолоо цулбуураа тавиад туучихсан, тэд л бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг байж таарахгүй. Төрийн их эрх мэдэл гэдэг маш аюултай зүйл. Дээр нь хар мөнгө нэмэгдэхээр хэнд ч дийлдэх аргагүй чаралба болж хувирдаг. Тийм болохоор улстөрчдөд хазаар хэрэгтэй.

    • Зочин (February 11, 2017 8:50:15 am )

      Бичсэн хүн яагаад нэрээ нуугаад байгаа юм болдоо.

  • hbhh (February 10, 2017 10:49:30 am )

    XUTS VAA

    • Зөнөг өвгөн (February 10, 2017 11:03:03 am )

      Чи энэ нийтлэлийг хэн бичсэнийг нь ухаж ойлгочихоод бусдыг дайрч давшлаа ч. Ер нь бол үүнийг бичсэн хүн маш зөв санал бичсэн байна. Иймд үүнийг бичсэн хүнийг дэмжиж байна. Монгол Улс 2 танхимтай, парламентийн засаглалд шилжих хэрэгтэй. Үүнийг илүү зөв хувилбар гэдгийг 1990-1992 онд ажилласан тогтолцоо нотолсон шүү. Хий улс төрчихөө болиод улс орноо өөрсдийн эрх ашгийн үүднээс ямар төртэй байлгахаа ард иргэд мэддэг байх хэрэгтэй. Одоогийнх шиг улс төрчдөд хамаг жолоо цулбуураа тавиад туучихсан, тэд л бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг байж таарахгүй. Төрийн их эрх мэдэл гэдэг маш аюултай зүйл. Дээр нь хар мөнгө нэмэгдэхээр хэнд ч дийлдэх аргагүй чаралба болж хувирдаг. Тийм болохоор улстөрчдөд хазаар хэрэгтэй.

  • dorj (February 10, 2017 10:52:41 am )

    herev bagabandi dahin heden jil bolson bol ebi uuliig nuhaj erdenet oyutolgoig uuriin ner deer bailgah bailaa.gehdee hunii nereer ezemshij baigaag ni ard tumen oilgoj baigaa bolov uu??

    • Зөнөг өвгөн (February 10, 2017 11:04:40 am )

      Чи энэ нийтлэлийг хэн бичсэнийг нь ухаж ойлгочихоод бусдыг дайрч давшлаа ч. Ер нь бол үүнийг бичсэн хүн маш зөв санал бичсэн байна. Иймд үүнийг бичсэн хүнийг дэмжиж байна. Монгол Улс 2 танхимтай, парламентийн засаглалд шилжих хэрэгтэй. Үүнийг илүү зөв хувилбар гэдгийг 1990-1992 онд ажилласан тогтолцоо нотолсон шүү. Хий улс төрчихөө болиод улс орноо өөрсдийн эрх ашгийн үүднээс ямар төртэй байлгахаа ард иргэд мэддэг байх хэрэгтэй. Одоогийнх шиг улс төрчдөд хамаг жолоо цулбуураа тавиад туучихсан, тэд л бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг байж таарахгүй. Төрийн их эрх мэдэл гэдэг маш аюултай зүйл. Дээр нь хар мөнгө нэмэгдэхээр хэнд ч дийлдэх аргагүй чаралба болж хувирдаг. Тийм болохоор улстөрчдөд хазаар хэрэгтэй.

  • Zochin (February 10, 2017 10:54:08 am )

    Harvaas ikh bohir yumtai hutgaldsan hun.

    • Зөнөг өвгөн (February 10, 2017 11:03:46 am )

      Чи энэ нийтлэлийг хэн бичсэнийг нь ухаж ойлгочихоод бусдыг дайрч давшлаа ч. Ер нь бол үүнийг бичсэн хүн маш зөв санал бичсэн байна. Иймд үүнийг бичсэн хүнийг дэмжиж байна. Монгол Улс 2 танхимтай, парламентийн засаглалд шилжих хэрэгтэй. Үүнийг илүү зөв хувилбар гэдгийг 1990-1992 онд ажилласан тогтолцоо нотолсон шүү. Хий улс төрчихөө болиод улс орноо өөрсдийн эрх ашгийн үүднээс ямар төртэй байлгахаа ард иргэд мэддэг байх хэрэгтэй. Одоогийнх шиг улс төрчдөд хамаг жолоо цулбуураа тавиад туучихсан, тэд л бүхнийг мэддэг, бүхнийг шийддэг байж таарахгүй. Төрийн их эрх мэдэл гэдэг маш аюултай зүйл. Дээр нь хар мөнгө нэмэгдэхээр хэнд ч дийлдэх аргагүй чаралба болж хувирдаг. Тийм болохоор улстөрчдөд хазаар хэрэгтэй.

  • ЗОЧИН (February 10, 2017 11:00:40 am )

    ҮНДСЭН ХУУЛЬД ТӨСВИЙН ОРЛОГО ЗАРЛАГА ТЭНЦҮҮ БАЙНА ГЭЖ МӨН АЙМАГ НИЙСЛЭЛИЙН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫГ АРД ИРГЭДЭЭС ШУУД ТОМИЛДОГ БОЛГОХ ЯАМДЫН ТӨСВИЙГ ҮНДСЭН ХУУЛИАР ТОГТООЖ ӨГӨХ СТРАТЕГИЙН ОРДУУДЫГ Ч ХУВЬ ХЭМЖЭЭГ ҮНДСЭН ХУУЛЬД ЗААЖ ӨГВӨЛ НИЙТИЙН ӨМЧ Ч ЭЗЭНГҮЙ БАЙГАА ГАЗРЫН ХЭВЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ӨМЧ ГЭЖ ЗААСАН МӨРТЛӨӨ УХААД АВЧ БАЙГАА БАЯЛАГ НЬ АРД ТҮМНИЙ ӨМЧ БИШ БОЛЖ БАЙГААГ ЭЗЭНЖЖҮҮЛЭХ ЗЭРЭГ САНАЛ БАЙНА ӨӨӨ

  • Жагаа (February 10, 2017 11:36:32 am )

    Хоер танхимтай байхыг дэмжиж байна. Сонгуулийн хугацааг 5 жил болгох естой. УИХ, орон нутгийн иргэдийн хурлын сонгууль намгуй явагдах естой. Улсын Бага хурал, Засгийн газар намын сонголт байх естой. УИХ , орон нутгийн иргэдийн хурлын сонгууль тус тусдаа явагдах нь засаглалын хомсдол уусэхээс сэргийлнэ. Еронхийлогчийг УИХ томилох естой. Энэ хийрхэл болтлоо галзуурсан улсторжилт, намчирхлалаас ард олноо салгаж, эв нэгдлийг бий болгох нь хамгийн чухал

  • Жагаа (February 10, 2017 11:41:28 am )

    Хот, аймгууд л иргэдийн хуралах байвал зохино, Дуурэг, сум хурлаар яах юм бэ. Баг, хорооны бух иргэд шаардагатай бол хуралдаад толоолоо сонгоод л болоо юм биш уу

  • Anonymous (February 10, 2017 12:02:42 pm )

    Шал тэнэг юм бичих юм. Багабанди бол ийм нарийн асуудлыг ойлгох нөхөр биш.

  • зочин (February 10, 2017 12:22:26 pm )

    Нэг их дайчин шуурхай ажилладаг мундаг удирдагч биш л дээ.Элбэгээ шиг улсаа сүйрүүлчихээгүй нь л гэж хэлж болох юм.

  • Зочин (February 10, 2017 2:12:57 pm )

    Сум багийн иргэдийн хурал унэхээр хэрэггуй илуу зардал,талцал,хэруул бий болгож байна

  • Зочин (February 10, 2017 2:18:35 pm )

    Одоо суулийн уед хоосон,сул толгойтой,намчирхсан этгээдууд засаг дарга сэтэр зууж улсын хоронго урж байна. Сумын даргад хийх ажил унэхээр хомс,зовхон тамгын газрын дарга байхад хангалттай

  • zagir (February 10, 2017 2:55:44 pm )

    zonog ovgoon ene chin baij l bsan ch te yu hiisen yum be ooroo l bayajaa biz dee hiimel huuramch l gar ch te yamarch bolovsrol bhgui 10 togsood apu d slesari hiij bsan namd elseed l surguulid yavsan

  • ЗОЧИН (February 10, 2017 3:20:57 pm )

    ЭНЭ ЛАЛАР БАГАБАНДИ ЗҮГЭЭР Л ХУРДАН ҮХЭХ ХЭРЭГТЭЙ ШУНАЛТАН ӨВГӨН ХЭНЧ БИШ МӨНГӨ ХҮҮЛЭГЧ ЛАЛАР

  • Тулга (February 10, 2017 3:24:45 pm )

    Багабанди гэдэг чинь юу билээ архины нэр билүү

  • барилгачин (February 10, 2017 5:10:19 pm )

    УИХ -ын гишүүдээс УБХ-д сонгогдох болон албан тушаалд томилогдвол дахин сонгууль хийх үү? Харин ерөнхий шүүгч,ерөнхий прокурор,АТГ-ын даргыг УИХ-аас сонгох нь зөв бус уу.

  • zochin (February 10, 2017 8:23:49 pm )

    Улс тор ,гэмт хэргийн булэглэлийн толгойлогч ,хамгийн аюултай этгээд !!

  • zochin (February 10, 2017 8:24:14 pm )

    Багабанди дахиад 10 жил байсан бол Зориг мэтийн адилаар олон хүн алуулж мөн хогийн юм болох байлаа Юу ч хийгээгүй ерөнхийлөгч бол Багабанди ганц хийсэн ажил нь Да Ганболдыг 7 удаа буцаасан ажил байлаа Нэг их цэцэрхэж ёургааль хэлсэн хүн Оюутолгойн төлөөлөн удирдрах зөвлөл ороод баахан доларын цалин аваад юу ч хиисэнгүй

  • Данзка (February 10, 2017 9:51:40 pm )

    Багабанди ерøнхийлøгч дахиад арван жил байсан бол Элбэг хулгайч шиг Оюутолгойн дээрмийн гэрээг зохион байгуулж батлуулахгvй байсан нь тодорхой. Халзан малзан есøн шидийн хужаагийн орхидоснуудтай ширvvн vзэж заримыг нь цагаан хэрэм давуулаад амбаардчихсан байх ч магадгvй.

    • ард (February 10, 2017 10:35:53 pm )

      ТҮҮНИЙ НАЙЗ С.БАЯР ОЮУТОЛГОЙГ ЯАЛАА. АРД ТҮМНИЙ ОЙ САНАМЖ УСТААГҮЙ БАЙНА ШҮҮ.АРД ОЛНЫГ БИТГИЙ ДОРОМЖЛООД БАЙ. БИЕ ҮНЭЛЭГЧ ХЭЭДЭН МӨР ХАЛТАРДДАГ НЭГ СЭТГҮҮЛЧ УХААНТАЙ ЮМУУ ЮУ ЮМ БЭ. ХОЛ ОЧИЖ ХУЦ

  • Erdenebat (February 11, 2017 2:07:23 am )

    Ene psduuk mongold yuuuuu ch hiigeegui ee, ooroo yaj bayajsaniig mongolchuud bugd Medne, odoo hurdan uh lalaraa

  • зочинЗочин (February 11, 2017 1:30:52 pm )

    Багабанди, Отгонбилэг нар Зоригийн аллагын захилагчид. Хамгийн хувийн эрх ашгийн төлөө ажилласан ерөнхийлөгч Багабанди. МАН төр засгийн эрх барьж байгаа үед захиалагчийг үнэн зөвөөр илрүүлэхгүй. Багабанди үхэж, МАН ялагдсаны дараа хэрэг үнэн зөвөөрөө илрэнэ.

  • baagii (February 11, 2017 2:54:44 pm )

    BAGABANDI ZUNUG UWGUN VHEESEI

  • ЗОЧИН (February 11, 2017 4:56:12 pm )

    ОЮУТОЛГОЙН ТУЗ – д БАГАБАНДИ БАЙСАН ЦАГ ДООР МОНГОЛ УЛС ОЛИГТОЙ ЮМ ОЛЖ АВАХГҮЙ НЬ ТУЙЛЫН ҮНЭН ! РИОТИНТОГИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛДАГ ГАНЦ НУУЦ ЗӨВЛӨХ НЬ БАГАБАНДИ ! ! ! УЛСЫН , ТӨРИЙН НУУЦАД ХАМААРАЛТАЙ ХҮНИЙГ ИЙМ АЛБАНД ТОМИЛДОГ ЯВДАЛЫГ БҮРМӨСӨН ЗОГСООХ ХУУЛЬ ДАРУЙ ГАРГАХГҮЙ БОЛ АЮУЛ ОЙРХОН БАЙГАА ШҮҮ ” ! !

  • Зочин (February 11, 2017 5:00:03 pm )

    Багабандидаа гол нь биш байх, зайлшүгй өөрчлөх шаардлагатай зөв зөв санаанууд тусгагдсан байна, төр засгийн тогтолцоо болж бүтэхгүй улс орон хэцүүдэж байгаа тул нэн шаардлагатай байгаа арга хэмжээнүүдийг хугацаа алдалгүй авах нь зөв, ард нийтээрээ санаа оноогоо илэрхийлж өргөн цар хүрээнд хэлэлцэх хэрэгтэй, тэрнээс нэгнийхээ санал болгож байгаа зүйлийг үгүйсгэх, намчирхах, туйлшрах юм бол бид Эх орноо аварч чадахгүй.

  • zochin (February 11, 2017 9:18:13 pm )

    BAGABANDI ,OTGONBILEG , BALDORJ ……?????????? YMAR CH BAISAN SAIN HUMUUS BISH.

  • баабар (February 12, 2017 3:28:41 pm )

    дунд хуруу

  • Мгл (February 12, 2017 7:35:59 pm )

    Томоохон луйвар ,нам доторхи тэмцлууд энэ этгээд сбаяр нартай холбоотой гэж л ойлгодогшуу.Хамгиин ур дунгуй еронхиилогч байлаа

antalya rent a car