antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 10, 2017 16 comments

Улсад онц их хэмжээний хохирол учруулсан Ш.Батхүүг өршөөв

нийтлэсэн Admin

bathuu

Одоогоос дөрвөн жилийн өмнө “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох эрүүгийн хэргийн талаарх мэдээллийг Нийслэлийн прокурорын газраас хэвлэлийнхнийг дуудаж байгаад сүр дуулиантай хийж байв. Бүр хэрэгт нь хяналт тавьж байгаа прокурор нь өөрөө мэдээлэл хийж байсан удаатай.Тухайлбал, Ш.Батхүү нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлж, улсыг онц их хэмжээний өрөнд оруулсан нь баримтаар нотлогдсон.Тус банк Монгол Улсаас 140 сая ам.доллар нэхэмжилсэн гэх өрийн бичиг ирсэн талаар ч мэдээлж байв. Тэгвэл яагаад улсыг онц хэмжээний өрөнд оруулж, өрөө эргүүлэн төлөөгүй Ш.Батхүүд хуулийн хариуцлага хүлээлгэсэнгүй вэ. Харин ч хэргийг нь хэрэгсэхгүй болгож, хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурыг Өршөөлийн тухай хуульд хамруулсан байх юм. Мөн энэ хэрэгт холбоотой хамсаатнуудад холбогдох хэргийг ч хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн дараа энэ хэрэг замхарсан гэж хэлж болохоор аж. Ингэж хэрэгсэхгүй болгох байсан юм бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүржигнэж байх хэрэг юу байсан юм бэ. Ард түмэн нүдтэй, чихтэй бас мэдээлэлтэй. Өнөөдөр олны анхаарлын төвд байгаа эрүүгийн хэргүүдийг хэрхэн яаж шийдэгдэж байгаа талаар хараад сууж байгаа. Гэтэл улс орноо барьцаанд тавьчихсан “томчууд”-ын гэх тодотголтой эрүүгийн хэрэгт яагаад шударга хандаж, яллаж болоогүй юм бэ. Төрийн нэрийн өмнөөс яллах үүрэгтэй прокурорын байгууллага нь хүртэл улстөржчихөөр яах юм бэ. Тус байгууллага дээрээсээ үүрэг даалгавар авч ажилладаг гэдэг нь үнэн бололтой.Удаан хугацаанд шалгаж байгаа нэрээр сүржигнэж байгаад эцэст нь гэм буруугүй хэмээн үзэж өршөөхийг мөн л даалгавараар хийсэн байхдаа гэсэн хардлагыг төрүүлж байгаа юм. Хэдхэн сарын өмнө прокурорын байгууллагын эх сурвалжаас энэ хэргийг асуухад “Шинээр шинжээчдын баг томилогдон ажиллаад удаж байна. Эдийн засгийн гэмт хэрэг болохоор цаг хугацааны хувьд удаашралтай байгаа юм. Түүнээс замхруулж хэрэгсэхгүй болгосон зүйл байхгүй. Хэргийг шүүхээр шийдвэрлэнэ” гэж хэлж байсан удаатай. Тэгвэл юун шүүхээр шийдвэрлэх битгий хэл Ш.Батхүүг өршөөж, толгойг нь илээд тавьчихаж. Түүний тавьсан өрийг “Эрдэнэт” үйлдвэр төлөхөөр болсон гэх мэдээлэл ч цацагдаж эхлэв. Арай ч дээ, хуулийн байгууллага шударга ажиллаж, хариуцлага хүлээлгэж, учруулсан хохирлыг нь өөрөөр нь төлүүлж чадахгүй бол ард түмэн хэнд итгэж, шударга ёсыг тогтоох юм бэ. Үнэндээ цагдаа, прокурор, шүүхийн байгууллагаа авлигад идэгдсэн юм байна гэж хардаж сууна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • zochin (February 10, 2017 10:07:55 am )

    ALAACH MUUSAIN HULGAICHDIG.IDEED L SHALGAAD L URSHUUGUUD L.MALNUUD.

  • zochin (February 10, 2017 10:37:44 am )

    pizdaa nuud davarch bgaa yum bish uu adilhan hulgai hiitsgeey ingej l uursduu urialaad bna

  • kjjjjj (February 10, 2017 11:01:12 am )

    bidnii byryy shdee inged darlyylj bxdaa. taarsan daa

  • Гана (February 10, 2017 11:04:01 am )

    Монгол улсыг өрөнд оруулж өтөнд идүүлсэн бэртэгчингүүд бол энэ намын нэрээр халхавч хийсэн дээрэмчдийн бүлэглэл шүүдээ.Тэр ӨАБНУ-ын стандарт банкнаас авсаан 140 сая ам долларын тодорхой хэсэг нь авилгачдын халаасруу,нэг хэсэг нь МАН-ыг санхүүжүүлхэд зарцуулагдсан байгаа.Өмнөх МИАТ, “Хадгаламж” банкны 14 тэрбумын, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын даргын хэрэг зэргийн цаана сумаа тавьж,нумаа нуусан гарууд нуугдаж байгаа. Эрдэнэтийн 49 % яг ийм замаар явж байна. Тун удахгүй сураггүй болно.Тиймээс гүйцэтгэсэн нөхөд хөнгөн ял авсан болж, улсад учруулсан хохирлоо огт төлөлгүй наранд гарч байна. АН ч ялгаагүй эрүүгийн элементүүдийг хөнжилдөө шургалуулж, хайцалдаг,дараа нь намаа самруулдаг

  • ЗочинЗочин (February 10, 2017 11:04:24 am )

    ХОНЬ ШИГ АРД ТҮМЭН ЧОНО ШИГ ТӨРИЙГ БИЙ БОЛГОДОГ.

    • true (February 10, 2017 5:03:22 pm )

      True

  • Нэг муу авилгалч ард түмнийг өдөж байна гэж үү. (February 10, 2017 11:07:56 am )

    Энэ хавар тэр Батхүүг дүүжлэх байлгүй. Авилгалчдыг дийлдэг хүн ард түмнийг дийлэхийг харнаа.

  • зочин (February 10, 2017 11:18:56 am )

    Хунийг яаж ч буруутгаж болдгийг бид онгорсон эрх баригчдын уед сайн мэдэрсээн. Ш.Батхуу оршоогдох нь байтугай хэрэг хийгээгуй л хун байналээшдээ. Нэг унэн худлыг нь мэдэхгуй гэрээний асуудал босгоод тэр хуний бутээлч ходолмороороо буй болгосон “тэрбум” доллараар хэмжигдэх хоронгийг нь Алтанхуягтангууд дээрэмдээд авчихсан л байналээшдээ?! Одоо тэр шуухийн шийдвэрийг тор хариуцах нь дамжиггуй богоод илуу хураасан хоронгийг нь Ш.Батхууд буцаан олгох хэрэгтэй юм шиг санагддаг.

  • АН-ын ахмад (February 10, 2017 11:46:35 am )

    Энд дахиад л Эбо С.Баяр Ганзориг Бадамжунай Миеээ нар холбоотой.Эбо унахаас нааш энэ болон бусад идэж уусан ямарч асуудал үнэн зөв шийдэгдэхгүй Одоо эд нарыг шүүмжилсэн хүмүүс цуваагаараа явж төрийн үнэгүй цувдай шар будаа иднэ гэж ходоодоо одооноос бэлтгэж байхад гэмгүй шүү Зарим нь аягүй бол Ер. сонгуулийн дараач гарч ирэхгүй байж мэднэ.Хуулийнхан ” үхсэн” Буурынхаа Толгойноос айх,тэгээдч Миеээ гарчихвал бүр найдваргүй гэсэн үг Сэрэмжтэй бие биенээ хамгаалах маягтай бай

  • иргэн (February 10, 2017 2:17:50 pm )

    Энэ яахаараа өршөөгддөг байна гайхалтай ид шидтэй луйварчин юм.энгийн иргэн насаараа шоронд сууна да.14ийн тэрбумаар тоглосон нөхөр шоронд удаагүй гарсан нам дагавал ам тосдоно гэдэг үнэн юм.

  • Anonymous (February 10, 2017 4:28:51 pm )

    С баярын хамсаатан, элбэгдорж миеэнхболд нарын булэглэлийн хун аргагуй штэ. Энэ атг цагдаа прокурор шуух нарт нэг ч монголдоо элэгтэй, эх орноо гэсэн зориг зурхтэй хун алга. Бугд худалдагдсан хулчгар шаар, хун хогнууд юмаа. Монголын хамгийн адгийн шавхруунууд энэ байгууллагуудад орогночихжээ.

  • zochin (February 10, 2017 4:51:30 pm )

    Манай монгол улсад хууль нь гууль болж дээ МАНгарууд Ш Батхүгээсээ өрөө авч чадахгүй мөртлөө Эрдэнэтийн 49 хувийг буцааж төр авна гэх юм 51 хувийг худалдаад идчихсэн хүнтэй ярьж чадахгүй байж хувьд авчихсан юмийг булаацалдах нь ямар учир байна

  • Банзрагч (February 10, 2017 11:08:08 pm )

    Амны панал тархи угаахдаа баргийн шүүгч прокурорыг амьтан болгоно доо.Хахуулийг ч нотлоно доо.

  • zochin (February 11, 2017 1:34:53 am )

    MAN gyai ta nar bolio .Tevcheert hyazgaar bii shuu.

  • Мгл (February 12, 2017 7:31:12 pm )

    Сбаярын хулгай луйвар монголыг сохруулж байнадаа,яахаараа ч хуулиинхан нь дандаа луйварчдын талд зогсож байдгын,Ниигмиин оорчлолт болоход энэ хуулиинхныг орвонгоор нь эргуулэх бизээ

  • өмч (February 12, 2017 9:28:14 pm )

    чи өнөөдөр шоронгоос мултарч болно маргааш чи яах вэ

antalya rent a car