antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 24 comments

Нас барсан 10 мянган иргэний нэрээр улсын мөнгө завшжээ

нийтлэсэн Admin

693_1556

Халамжийн мөнгийг завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын  дарга Д.Баярсайхан нарыг цагдаагийнхан шалгаж эхэлсэн билээ. Халамжийн ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр мөнгө завшсан хэрэг орон нутагт гарч шүүхээр шийдэгдэж байсан удаатай. Тэгвэл энэ удаа нийгмийн даатгалын ажилтнууд нас барсан иргэдийн нэрээр улсаас их хэмжээний мөнгө авч байсан хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн цагдаа нар шалгаж эхэлжээ. Нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагууд арилжааны банкуудтай үгсэн хуйвалдаж нас барсан ахмад настнуудын нэрээр тэтгэврийн зээл авдаг байжээ. Одоогоор 10 мянга гаруй иргэний нэр яригдаж байгаа гэнэ. Иргэд өөд болсон ахмад настныхаа бичиг баримтыг нийгмийн даатгалд хүргүүлдэг ч төрийн үйлчилгээний ажилтнууд талийгаачийн нэрийг улсын бүртгэлээс хасдаггүй. Харин арилжааны банктай хуйвалдан талийгаачдыг амьд мэтээр улсаас тэтгэврийг нь авсаар байжээ. Мөрдөн байцаалт өргөн хүрээг хамарч байгаа бөгөөд нийслэл, орон нутгийн нийгмийн даатгалын газар, хэлтэс, хороо дүүргийн холбогдох ажилтнууд холбогдож байгаа нь зохион байгуулалттай гэмт хэрэг гэдгийг цагдаагийн эх сурвалж хэлж байна. Одоогоор хохирлын хэмжээ эцэслэн тогтоогдоогүй ч үлэмж их хэмжээний мөнгөн дүн яригдаж буй аж. Энэ хэрэг зөвхөн сүүлийн үед бий болсон биш олон жилийн турш бугшиж ирсэн гэлцдэг. Тэгвэл хэргийг цагдаагийнхан илрүүлэн шалгаж эхэллээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • зочин (February 09, 2017 2:52:41 pm )

    Хэрэг ч бишдлээдээ?! Ногоо Ж.Энхбаяр, болон Баабарын хэлж байсан асуудал бодитойгоор хондогдох нь ч тодорхой болж байгаа юм байна. Гэмтнийг гэсгээхээс яахавдээ?!

    • Зочин (February 11, 2017 9:17:20 am )

      Ихэнхи нь МАН ын хулгайчууд бгаадаа

  • зочин (February 09, 2017 3:00:53 pm )

    С Эрдэнэийн хэрэг ч илэрлээ дээ УИХ гишүүний халдашгүй дархан эрх гээд сугараад үлдэх байх даа Гэвч тэр эрх дарх чинь хэзээ нэгэн цагт дуусан шүү дээ

  • зочин (February 09, 2017 3:28:29 pm )

    Эрдэнэ даргаа яанадаа.Нөгөө танай Баабрын хэлсэнчилэн ардчилсан намынхан бүгдээрээ өөрийг чинь шоронд очиж эргэх болждээ

  • eej (February 09, 2017 3:49:32 pm )

    pee yana ldaa

    • Anonymous (February 09, 2017 3:52:01 pm )

      Zochin

  • Иргэн (February 09, 2017 3:52:24 pm )

    Хөөрхий Эрдэнээ хамгийн сүүлчийн сумаа Ц.Нямдоржийн эсрэг тавьсан боловч бай гаа онохгүй буцаж өөр дээр тусах нь дээ. Шорон санаа шорондоо хэрэгждэг гэдэг нь энэ дээ.

    • Anonymous (February 11, 2017 9:18:42 am )

      Ихэнхи нь МАН ын хулгайчууд байна лээ

  • Anonymous (February 09, 2017 3:52:39 pm )

    Yamar aimshig ve

  • Гадил (February 09, 2017 3:54:02 pm )

    Эрдэнийн энэ хэргийг 2005 онд илрүүлээд шүүхэд өгсөн чинь, шүүгч Сарантуяа гэх авгай хэргийг хэрэгсэхгүй болгоод, Эрдэнэ ялаас мултарсан ба Сарантуяа авгай 2012 оноос одоог хүртэл Эрдэнээ, Элбэгээ 2-т эрхэлсэн, төрөөс шагнал, даргын албан тушаал авсан эмгэн байдаг болсон . тэр одоо 65 атлаа Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн хийж байгаа ба авилгал авч шүүгч томилсон, булганд умбасан бас ч болоогүй гавьяат хуульч цолтой нэгэн сууж байгаа.

  • зочин (February 09, 2017 4:28:06 pm )

    илрүүлэх нь зөвөө. нас барсан хүнээ бурхны оронд төрөх болтугай гэж араас нь буян хийдэг байтал нэрээр нь улсын мөнгө завшиж суух ч гэж дээ монголчууд минь яасан сэтгэлгүй болоо вэ дээ. Энэ хэргийг илрүүлж улсыг хохиролгүй болгосон нь дээрээ

  • zochin (February 09, 2017 4:54:26 pm )

    эрдэнэ миньдээ одооч тэгээд цаг нь болсон байхаадаа ихч сугарч үлдлээ арга буюу үнэнд гүйуэгдэнэ гэдэг л болж байнадаа яанадаа хөөрхий

  • Anonymous (February 09, 2017 5:31:19 pm )

    AH-хаан гэж Намын даргаа 6 сар- намын дүрмээ нэг жил нягт нямбай хэлэлцэж баталдаг няхуур нам шүү

  • зочин (February 09, 2017 5:32:35 pm )

    Гадил-ийн бичдэг 100 хувь үнэн дээ. Сарантуяа эмээг л сайн шалгах хэрэгтэй.

  • Зочин (February 09, 2017 5:41:13 pm )

    За энэ бол жинхэнэ шалгах естой хэрэгдээ яах аргагуй. С.Эрдэнийг НХХЯам, НД Г-т ажиллаж эхэлсэн уеэс НД-ын байгууллагын херенге менге хоосонсон гэх болсон! Учрыг нь олох естой! С.Эрдэнэ болохоор хуний хувийн емчид тер халдах эрхгуй гэж Эрдэнэтийн 49%-ийн тухай ярих болгонд хэлээд байгаа ажиглагдсан, еерийнхее болгосон НД-ын херенгийг хамгаалах гэсэн санаа байж болох юм. Хэн ч гэсэн хардах эрхтэй биздээ? Энэ бол гутгэлэг биш зугээр л хардалт шуу!!!

  • Иргэн (February 09, 2017 6:48:14 pm )

    ЭЭ БҮҮ ҮЗЭГД, БАЗАРВААНЬ, ШАЖИН САКУУСАН, НАРКАЖИД…

  • ZOCHIN (February 09, 2017 8:17:07 pm )

    ERDENEIIG BAS SHALGAH HE REGTEI HERGIIN GOL EZEN

  • xelex estoi (February 09, 2017 10:14:24 pm )

    erdene xarax tsarainii nudend xuiten tseldiisen gaxai idej uuxgui baina gej baixgui dee

  • Nam bus (February 09, 2017 11:24:09 pm )

    Ug n ardchilsan namiihand huuli uilchildguisen yah bol

  • Anonymous (February 10, 2017 12:00:56 am )

    Mongol avilglald idegdeed muhliin shatandaa orchihson bna. SHUDARGA ARD TUMEN MINI TURIN ERGELT HIIGEED NAAD LUIVARCHIDAA SHOROND BARIAD HIIGEECH

  • Зочин (February 10, 2017 1:22:57 am )

    Гол зохион байгуулагч нь луйвраар хүний саналын ялсан хуудас ашиглаж гарч ирсэн нөгөө алдарт эрүүгийн гэмт хэрэгтэн с.Эрдэнэ шүүдээ!!! АН ийм л хулгайч,луйварчинг даргаараа сонгосон доо!!! Бас ямар нэг аргаар шоронгоос зугатна даа энэ алуурчин,хулгайч,чамайг бурхан шийтгэнэ дээ!!!

  • Anonymous (February 10, 2017 1:35:37 am )

    АН-хаан даргыгаа шоронд орохоор нь намаараа эргэх ажил гарах нь дээ

  • unshigch (February 10, 2017 9:35:01 am )

    MUU YOR. BYGDIIG NI DYYJIL.

  • ЗОЧИН (February 10, 2017 11:54:41 pm )

    МАН Ч ХЭЛМЭГДҮҮЛЭХДЭЭ ХНИЙГ Ч ДАГУУЛАХГҮЙ МЭРЭГШСЭН ГАРУУД ШҮҮ ДЭЭ ! 37 ОН ШИГ ЮМ БОЛОХ ВИЙ ДЭЭ ! БИД Ч ЦУС ГАРАХ ,ГАРГАХЫГ ЯАСАН Ч ИХ ХҮСДЭГ , ИЙМ ӨШӨӨ ХОРСОЛООР / ХООЛ / ХИЙЖ АМЬРАХ ХҮСЭЛЭЭС ӨӨР ЗҮЙЛГҮЙ БОЛЧИХСОН НЬ ЭМГЭНЭЛД ХҮРГЭЖ МЭДЭХ ЮМ ! ХОЕР ТАЛЦСАН ТУЙЛШРАЛ ЭЦЭСТЭЭ ЮУНД ХҮРГЭХИЙГ ӨНӨӨДӨР ТООЦОЖ БАЙГАА ХҮЧИН БАЙНА УУ ? ШҮҮХЭЭР ЭЦЭСЛЭН ШИЙДЭГДЭЭГҮЙ АСУУДЛЫГ УЛС ТӨРЖҮҮЛЭН ХОНЗОГНОГЧЫН СЭДЭЛЭЭР , СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР ӨӨРСДӨӨ ШҮҮХИЙН ӨМНӨӨС ШҮҮХ , ШҮҮГЧ БОЛЖ ХИЙРХЭХ ЮМ БОЛ ШҮҮХ ЗАСАГЛАЛ ГЭЖ БАЙХ ХЭРЭГ БАЙНА УУ

antalya rent a car