antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 Comments are off

“Допингийн эсрэг сан” байгуулна

нийтлэсэн Admin

doping

 

Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/ “Допингийн эсрэг сан” байгуулж, тус сангийн үйл ажиллагааны хүрээнд  улсын баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авахаар журамлаад байгаа билээ. Тэгвэл уг журмыг танилцуулъя.Монголын Үндэсний бөхийн холбооноос бөхчүүд, бөх сонирхогчид, байгууллага, хамт олныг допингийн эсрэг нэгдэхийг уриалан “Допингийн эсрэг сан” байгуулж байна.“Монгол үндэсний бөхийн барилдааны болон барилдааны бус үед бөхөд допингийн шинжилгээ хийх журам”-ыг хэрэгжүүлэх тухай Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцээд ТОГТООХ НЬ:

1. МҮБХ-ны санхүүд “Допингийн эсрэг сан”, тусгай данс нээсүгэй.

2. “Допингийн эсрэг сан”-гийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлсүгэй.

  • А. МҮБХ-ноос жил бүр 10 сая төгрөг
  • Б. Үндэсний бөхийн дэвжээ тус бүрээс жил бүр 1.5 сая төгрөг
  • В. Захиалгат барилдаан хийж буй байгууллага тус бүрээс 1.0 сая төгрөг
  • Г. Бөхчүүдийн “Допинггүй монгол бөхийн төлөө” эв санааны нэгдлийн хандив
  • Д. Жаяг дэгийн багийн гишүүд, бөх судлаач, бөхийн зүтгэлтнүүдийн хандив
  • Е. Бөх үзэгч, дэмжигчид, байгуулага, хамт олны Допингийн эсрэг эв нэгдлийн хандив
  • Ё. Бусад хандив, хөрөнгө
  • 3. “Допингийн эсрэг сан”-гийн хөрөнгийг допингийн эсрэг сурталчилгаа явуулах, допингийн шинжилгээ хийлгэхээс өөр зардалд зарцуулахгүй байхаар журамласугай.
  • 4. Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь хэрэгжүүлэн ажиллахыг МҮБХ-ны ажлын албанд үүрэг болгосугай.
  • 5. “Допингийн эсрэг сан”-гийн хөрөнгийг бүрдүүлэхэд нийт бөхчүүд, бөхийн шимтэн үзэгч, дэмжигчид, байгууллага, хамт олныг идэвхтэй оролцохыг уриалсугай.

Эх сурвалж: МҮБХ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car