antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 1 comment

 “Сентерра гоулд”-д лиценз үлдээх үү?

нийтлэсэн Admin

26i5ipvah9tpeie9u973piggc0

“Сентерра Гоулд” компанийн эзэмшиж буй дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтийг   “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнөөс гаргасны дагуу  Нийслэлийн захиргааны хэргийн шүүх   өнгөрсөн оны тавдугаар сарын 19-нд хэлэлцэх лицензийг түр түдгэлзүүлэх шийдвэр гаргасан.  Харин хариуцагч тал нэхэмжлэх гарган зургадугаар сарын 6-нд давж заалдах шатны шүүх хэлэлцэн, нэхэмжлэгчийн шаардлага хангагдаагүй байна хэмээн анхан шатны шүүхэд буцаасан байдаг. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх  шүүх хурлын тов хэд хэдэн удаа гарсан ч, тодорхой шалтгааны улмаас хойшлоод байсан юм. Тэгвэл  өнөөдөр 13:00 цагт Захиргааны хэргийн шүүхэд шүүх хурал  болох товтой байгаа юм. Хэрэгт нэхэмжлэгч талаас УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга Г.Уянга, “Босоо хөх Монгол”, “Ноён уулаа аваръя” төрийн бус байгууллагын тэргүүн нар оролцож байгаа бол хариуцагч талаас Ашигт малтмал газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баярмагнай, Эрдэнэбулган нар, Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Э.Солонго, “Сентерра гоулд”-ын төлөөлөгчөөр н.Хатанбаатар, өмгөөлөгч Р.Мөнхсайхан нар оролцож байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Г.Уянга хэлэхдээ  “Уг ордыг ашиглахтай холбоотойгоор байгалийн тэнцвэрт байдлын үнэлгээ, цэвдэг, хөрсний судалгаа хийх, геологи, геодизийн нарийвчилсан зураглал хийлгэж, ордын болон үнэт соёлын өв бүхий Ноён уулын талбай давхцаж буй эсэх талаар мэргэжлийн үнэлгээг тус ажлын хэсэг гаргах ёстой. Мөн тус бүс нутаг дахь соёлын өвийг мэргэжлийн хүмүүсээр үнэлүүлэн, 50 тн алтны нөөцтэй харьцуулж үзэх зайлшгүй шаардлагатай”  хэмээн хэлж байсан юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Пурэв (February 10, 2017 9:38:41 am )

    2000 мянган жилийн урьд ухсэн хуний огоршсон ясаар элэнцгээ хийх гээ вэ амьд хууруудээ?..??

antalya rent a car