antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 Comments are off

ХДХВ ДОХ-ын төсөл 2021 он хүртэл үргэлжилнэ

нийтлэсэн Admin

doh

Манай улс ДОХ,Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх “Глобаль” сангаас 2003 оноос хойш ДОХ, Сүрьеэ, эрүүл мэндийн тогтолцоох бэхжүүлэх чиглэлээр 57.9 сая долларын төсөл хэрэгжүүлсэнээс 21,5 сая долларыг ХДХВ,ДОХ-оос сэргийлэх үндэсний арга хэмжээнд зарцуулжээ.“Глобал” сангийн буцалтгүй тусламж хэлбэрээр олгогддог энэхүү санхүүжилт нь манай улсын хувьд олон улсын хэмжээнд дэвшүүлсэн зорилтоо биелүүлэх, Үндэсний хэмжээний бодлого, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Өнөөдөр “Глобаль” сангийн дэмжлэгтэй ХДХВ, ДОХ-ын үргэлжилэх шатны төсөл боловсруулах, Халдварт өвчинөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр /2017-2021/хэлэлцэх хамтрагч талуудын зөвлөлдөх уулзалт болов.Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн яамны дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ. Тэрбээр үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмээнд зарцуулж нийт хөрөнгийн 70 хувийг “Глобаль” сангийн сангийн санхүүжилт эзэлдэг. Санхүүжилтийн хүрээнд ХДХВ-ийн халдвараас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг эрүүл мэндийн болон бусад салбар, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор цогц байдлаар хэрэгжүүлсэнээр нийт хүн амын дундах ХДХВ-ийн халдварын тархалтыг бага түвшинд тогтоож барьж чадсан гэж үзэж байгаагаа хэллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car