Улсын Драмын Эрдмийн Театрын залуу жүжигчин О.Дөлгөөн гэр бүлийн хамт хилийн чанадыг зорьсон. Түүний гэр бүлийнхэн Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан Франциско хотод хоёр жилийн хугацаатай ажиллаж, суралцахаар болжээ. Тэгвэл жүжигчин О.Дөлгөөн Америкийн урлагийн академид суралцаж эхэлсэн байна. Тэрээр өнөөдөр анхны мэргэжлийн хичээлдээ суусан гэнэ. Энэ талаар залуу жүжигчин О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа “Өнөөдөр анх удаа мэргэжлийн хичээлдээ суулаа. Яг найман жилийн өмнө СУИС-д элсэж орж байсан шиг сэтгэгдэл төрлөө” хэмээн бичжээ. Залуу жүжигчиндээ хичээл сурлагын амжилт хүсье.
Холбоотой мэдээ
-
зочин (February 09, 2017 12:31:59 pm )
Сайн байна, сайн сураарай миний дүү
-
Т (February 09, 2017 1:18:33 pm )
Энэ одоо хэн бэ
-
зочин (February 09, 2017 1:27:43 pm )
хэнд хэрэгтэй юм Өөрийгөө рекламдах гээд ядчих юм ичиж амьдраач
-
zochin (February 09, 2017 3:23:05 pm )
chi bitgi ataarh chadaj baina
4 Comments