antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 14 comments

Н.Энхбаярын дүүг, Б.Тулгын ахыг Интерполоор дахин хайж эхэлсэн үү?

нийтлэсэн Admin

3811b87f4feb6c90great

МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалын хэрэгт холбогдуулан АТГ-аас сэжигтнээр тооцон шалгаж эхэлж, улмаар мөрдөн байцаалтын явцад түүний дүү болон туслахынх нь ахаас байцаалт авах шалтгаанууд гарсан байдаг. Тэгснээр Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулгын ах Б.Хуягийг интерполоор эрэн сурвалжлах ажиллагаа эхэлсэн байдаг. Учир нь тэд Монголоос оргон зайлсан тул АТГ-ынхан Интерполын товчоонд хандан тэднийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байв. Гэхдээ Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерпол АТГ-ын хүсэлтийг хүлээн авч 2012 оны аравдугаар сарын эхээр өөрийн цахим хуудастаа зураг, мэдээллийг нь байршуулсан ч, үүнээс хоёр сарын дараа  цахим хуудаснаас Н.Энхтуяа, Б.Хуяг нарын мэдээлэл арчигдсан. Тэднийг Интерпол эрэн сурвалжлахаа зогсоосон гэх мэдээлэл гарч байсан.

Тэгвэл Интерполын цахим хуудаст энэ хоёр хүнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээллийг  дахин байршуулсан байгаа аж

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяаг  одоо Сингапурт улсад орогнож байх магадлалтай гэх мэдээлэл бий.  Н.Энхтуяаг ахтайгаа нийлж улсын их хэмжээний хөрөнгийг хувьдаа шамшигдуулан эх орноосоо оргон зугтсан гэж буруутгадаг гэдгийг хэлэгсэд бий.

Дэд сайд асан Б.Тулгын ах  Б.Хуяг гэх залууг мөн л Ерөнхийлөгч асан  Н.Энхбаяртай холбоотойгоор эрэн сурвалжилж ирсэн.  Тэрбээр Н.Энхтуяагийн хамт мөнгө завшиж, оргон зугтсан гэгддэг.   Б.Хуяг нь “Хар дун” компаний захирал байсан бөгөөд   “Өргөө” зочид буудлыг МАХН-ын дарга Н.Энхбаярын зааврын дагуу хууль бусаар хувьчилсан гэх хэрэгт татагдсан юм.Дэд сайдын алба хашиж байсан  Б.Тулгыг ахтай нь холбогдуулан цагдан хорьж байсан үе бий.

Н.Энхбаярт Улсын дээд шүүх 2.6 жилийн ял оноохдоо “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар таймс” сониныг хууль бусаар хувьчилж өөрийн үүсгэн байгуулсан “Эскон” компанид шилжүүлэн завшсан гэдэг нь нотолгоотой байна гэж үзсэн. Мөн түүний улсад төлөх ёстой 1.2 тэрбум төгрөгийг цайруулсан билээ.. Ерөнхийдөө холбогдох хэрэг шийдэгдсэн тул Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг нэхэн хамаатуулан шалгах шаардлага үгүй болсон уу гэдэг асуудал гарч байсан. Гэхдээ интерполоор эрж хайсан хэвээр байгаагаас үзэхэд үгүй байж болох юм.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • бат (February 09, 2017 1:24:57 pm )

    эд нарыг яагаад одоо болтол барихгүй байна вэ

  • зочин (February 09, 2017 2:47:28 pm )

    Ер нь тэгээд гэмгуй, монгогуй хумуус эх орноосоо зугатах уу?! “Но”-той л байхгуй юудаа?!

  • irgen (February 09, 2017 2:56:01 pm )

    эдний идэж уусан хөрөнгө, гэж өргөө гэх ганц орц , харин эд нарийг интэрполоор хайлгаж байгаа элбэгдоржийн, улсаа зараж луйвардсан хөрөнгө тэрбүм доллараар тоологдох байх шүү

    • irgen (February 09, 2017 9:47:59 pm )

      aliishoo

  • ЗОЧИН (February 09, 2017 4:50:03 pm )

    ЗА ӨӨРСДИЙГӨӨ ХИЧЭЭ ХҮНИЙ МУУД ДУРТАЙ ГАРУУД / ЭНЭ ХОЕР ХҮНИЙГ БАС ХҮЧЭЭР Л ЯЛТАН БОЛГОХ ГЭЭД БАЙГАА ЮМ ШД ЭЛБЭГДОРЖИЙН НАЙРУУЛСАН ЖҮЖИГ / ЯМАР Ч ХҮН ШОРОНД ОРОХИЙГ ХҮСЭХГҮЙ ШД ХҮНИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ӨС ХОНЗОН ШУЛУУХАН ХЭЛХЭД ИЙМЭЛ БАЙНА ЭЛБЭГДОРЖ ОЛОН Ч ХҮНИЙГ АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГОЛСОН НҮГЭЛТЭН ШД ОДОО МОНГОЛЧУУД МЭДДЭГ БОЛСОН ҮНЭН ШҮҮ

  • zochin (February 09, 2017 9:15:47 pm )

    chehd lhavgaagiin ganbold gej nertei luivarchin mongold 130 say tugrugiig olon irgedees cheh yvuulna gej avaad zugtaasan hun pragt amidraad bgaad bn huuli tsagdaa anhaaraldaa avj barih heregtei

  • irgen (February 09, 2017 9:49:05 pm )

    mongoliin tvvhen deh gantc ashigtai huvichlal bol ene ortc baisan shvv . eebee joohon ichij amidarmaar yum .

  • zochin (February 09, 2017 10:28:16 pm )

    Bitgii ineedtei jijge dahin tawiad bai 1 Shuurhai gyai

  • bi (February 09, 2017 10:41:02 pm )

    zaaaaaaazzzzzzzzzz
    xutsaldaaaaach
    uursdiiinxuu buxaliig xaraagui baij xunii ubsiig toologchid
    bulainuuuud

  • Зочин (February 10, 2017 9:06:02 am )

    Хорвооод хэдэн жил амьдрана гээд талцах вэ? Одоо болимоор юм ай даа хүний амьдрал их л богинхон шүү дээ.

  • Anonymous (February 10, 2017 9:16:52 am )

    Одоо сонгууль болохоор л энхбаярыг оролдох юм тэртээ тэргүй ардчилсан нам гээчээс хэн гарсан ч сонгодохгүй сонгох ч үгүй

  • Зочин (February 10, 2017 12:39:23 pm )

    За битгий суржигнээд бай! Жинхэн том гарын хулгаач оффшортон Луйварчид торийн ордонд дуурэн л Байна !!!!!!!! Энэ Луйварчид торийн хамгаалалтанд байн шд!!!!!!! Элбэгдорж энхболд нар ч оорсдоо жинхэн хулгаачууд шдээ!!!!!!!!!оорсдийгоо л шоронд хий!!!!!!!!! Шударга биш Байна

  • Зочин (February 10, 2017 12:41:52 pm )

    Ман Ан хоер д оффшортонгууд их Байна монголдоо Байгаа хулгаач нартай тооцоо бод Луйварчид аа!!!!!!!!!

  • Anonymous (February 13, 2017 1:24:57 pm )

    Hudlaa
    Hudlaa unen baisan bol ali ert barichina. Delhii deer amid l baigaa bol . Eeljit jujigee gej

antalya rent a car