Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан Г.Дэнзэнд холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээлэл байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл. Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн албан тушаалтан эрх мэдлээ урвуулах
265.2.Энэ хэргийг давтан үйлдсэн, эсхүл их хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх , үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хоёроос таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
150 дугаар зүйл. Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
150.3.Энэ хэргийн улмаас бусдад их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн заалттай зүйл ангиудаар, мөн Эрүүгийн хуулийн 263-аар бас буруутгаж байгаа талаар бид мэдээлсэн.
Г.Дэнзэнг эхнэрийнхээ “Говь повер” ХХК-д 4.5 тэрбум төгрөгийг эвлэрлийн гэрээний үндсэн дээр олгосон гэдэг үндэслэлээр шалгаж эхэлсэн юм. Харин тэрбээр өөрийг нь буруутгаад байгаа үндэслэлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлдэг юм.
Түүнийг хуулийн байгууллагаас баривчлан саатуулсныхаа дараа мэдээлэл өгөхдөө “Эрүүгийн 2014250007486 дугаартай хэрэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Галсангийн Дэнзэнг албан тушаалтан хувьдаа болон бусдад давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор хууль тогтоомж, дүрмээр олгогдсон албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан, аж ахуйн нэгжийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшиж үрэгдүүлсний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 265 дугаар зүйл 265.2, 150 дугаар зүйл 150.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр сэжигтнээр тооцож, түүнийг хүнд гэмт хэрэгт сэрдэгдсэн, хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулахаас сэрэмжлэх зорилгоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэхь хэсэгт заасныг үндэслэн Дүүргийн эрүүгийн анхан шатны 1 дүгээр Шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ШШГЕГ-ын харъяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн” гэж байсан юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
zochin (February 09, 2017 5:46:59 pm )
Gov Power Kompani n ih hemjeenii ajil hiisen , hiisen ajliinhaa mungiig absan shvvdee. 60 ajilchintai kompani baisan. Unuudriig hvrtel talbai deer n nvvrs buuj , tonog tuhuurumjii n asgiglaj bgaa shvvde …. …..
1 Comment