antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 9, 2017 3 comments

Төрсөн ээжийгээ хөнөөсөн охинд 25 жилийн хорих ял оноов

нийтлэсэн Admin

yal

Төрүүлсэн эхийгээ охин нь 32 удаа хутгалж хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн онд гарч нийгмийг цочирдуулсан билээ. Хэрэг өнгөрсөн хавар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Сургуулийн гудамжинд гарсан бөгөөд 20 гаруй насны Г.Баярцэцэг гэгч нь 54 настай ээжийгээ зэрлэг балмадаар хөнөөсөн. Уг эмэгтэйн ээжийнхээ амь насанд хүрсэн шалтгаан нь гэр бүлийн маргаанаас үүдэлтэй бөгөөд байнга архи уулаа гэсэн шалтгаанаар амийг нь хохироосон байдаг.Сэжигтэн этгээдийг хорьж, хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорт яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар хүргүүлсэн. Тэгвэл НПГ-аас шүүх рүү шилжүүлж, шүүх хэргийг өнгөрсөн 12 дугаар сард шийдвэрлэжээ.Шүүх хурлаас төрсөн эхийгээ балмадаар хөнөөсөн Г.Баярцэцэгт 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • irgen (February 09, 2017 3:41:30 pm )

    yhej baisan arhichid yr hyyhdee tamalj ,,,,ezest ni iim hereg hiihed hyrgej baigaa um. Arhichid hyyhed gargah hereggui, muu umnuud hyyhedtei baihiig ni yanaa, zaluu hynii huvi zaya ingeed duuslaa,,,haramsaltai baina

  • bi (February 09, 2017 5:22:06 pm )

    Хөөрхий дөө.Харамсалтай бн.Эмэгтэйчүүд минь үр хүүхдээ өөрийг нь үзэн ядтал архи уух хэрэг юун.Ээж үргэлж архи ууснаас л боллоо.Дэндүү харасч бн.Цөөхөн Монгол минь архинаас хол байцгаая

  • llllllll (February 09, 2017 9:21:00 pm )

    emegtei hun arhichin gej helegdeh uneheer emgenel , gehdee eejiigee alsan hun eej bolj chadah uu

antalya rent a car