antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2012 13 comments

Эйфелийн цамхагаас хэд дахин том алтны нөөц илрээгүй гэв

нийтлэсэн admin

Канадын “Айвенхоу Майнз”  компанийн охин компани болох “Энтри гоулд”  компани Оюутолгойн танилцуулгыг дэлхий дахинд  видео бичлэгээр цацсан билээ. Үүнд монголчууд огт мэдээгүй, дэлхийд гайхагдам том алтны нөөц байгааг илрүүлсэн тухай үзүүлдэг. Дэлхийн хамгийн өндөр гэгддэг Дубайн цамхагаас даруй 850 метр өндөр, Эйфелийн цамхаг хажууд нь шоргоолж мэт харагдах, Өмнийн говийн нүүрсийг  урагш зөөдөг аварга том 6,5 м өндөртэй ачааны  машинууд хажууд нь цэг мэт үзэгдэх их алтны ордыг “Энтри гоулд” компани дэлхий нийтэд танилцуулж байгаа видео бичлэг сайтууд дээр тавигдсан. Улмаар ТВ-9 телевизийн найруулагч энэ бичлэгээр дүрсжүүлж нэвтрүүлэг хийн олон нийтэд цацсан байна. Харин өнөөдөр дээрх мэдээллийг няцаасан хариуг  Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяр болон бусад төлөөлөл өгөв.

Тэд өнгөрсөн бямба гаригт Хөрөнгийн бирж дээр үйл ажиллагаа явуулдаг  хөрөнгө босгодог компаниудыг хүлээн авч уулзсан байна. “Энтри гоулд” компани нь  Монгол Улсын эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, Төрийн захиргааны төв байгууллагын мэргэжлийн байгууллагад мэдэгдээгүй, эсвэл хүлээлгэж өгсөн нөөцөөс эрс зөрүүтэй их хэмжээний нөөцийг Хөрөнгийн биржид зарласан. Мөн урьдчилан Ашигт малтмалын газарт танилцуулаагүйгээс болж иргэд болон төрийн захиргааны байгууллагынхан интернэтээс мэдээлэл авсан аж. Тэд хэлэхдээ Ашигт малтмалын газрын нэр хүндэд халдсан үйлдэл гэж байв. Тухайлбал, вэб сайтууд дээр гарсан мэдээллийг үзсэн иргэд Ашигт малтмалын газрыг болон төрийн захиргааны бусад байгууллага Монгол Улсын хаана ямар орд бий болсныг мэдэхгүй байгаа юм шиг ойлголтыг иргэдэд төрүүллээ гэв.

Тиймээс цаашид Хөрөнгийн биржид эхэлж мэдэгдэхээс өмнө Эрдэс баялгийн зөвлөл, Монгол Улсын Эрдэнэсийн санд мэдэгдэх хэрэгтэйг онцлов. Хэрвээ ингэж ажиллахгүй бол уул уурхайн компаниуд  Монгол Улсын хууль, дүрэм журмыг мөрдөхгүй,  мэргэжлийн нэр хүндийг унагаасан, үл ойшоосон үйл явдал болно гэдгийг албан ёсоор анхааруулсан юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Эрдэнэсийн санд бүртгүүлэх, эсвэл Эрдэнэсийн санг манаж, арвижуулах үүрэгтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд шинэ мэдээллийг танилцуулаагүй нь Хөрөнгийн бирж дээр ажилладаг хувьцаа эзэмшигчдийг хуурах, залилах замаар хөрөнгө босгох үйл ажиллагаа болж хувирна хэмээв.
Өмнө нүүрсний олборлолтод ч ийм явдал гарч байжээ. Хэрвээ дахиж хууль зөрчсөн үйлдэл гаргавал ЭБЭХЯ, Ашигт малтмалын газрын хүрээнд зохих арга хэмжээ авах болно гэсэн юм.

Энэ талаар Ашигт малтмалын газрын даргын түр орлон гүйцэтгэгч М.Ариунбаяраас зарим асуултад хариулт авлаа.

-Их хэмжээний алтны орд илрүүлсэн гэх мэдээллийг худлаа гэлээ. “Энтри гоулд” компанид  ямар хариуцлага тооцсон бэ?
-“Энтри гоулд” компани албан ёсоор энэ мэдээллийг  зарлаагүй. Дээрх ташаа мэдээллийг сэтгүүлчид олж тараасан. Энэ тухай телевизийн нэвтрүүлэг хийсэн  найруулагчид бид албан ёсоор сануулж хэлсэн.

-“Энтри гоулд” компани тус мэдээллийг өөрийнхөө компанийн вэб сайтад тавьсан байсан?
-“Энтри гоулд” компани Оюутолгой төслийн нөөцийн тодорхой хэсгийг эзэмшдэг. Энэ тухай мэдээллийг л тавьсан. Нөөц нэмэгдсэн гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл.

-Нүүрс олборлолтод өмнө бас худлаа мэдээлэл цацаж байсан гэсэн.  Ямар хариуцлага тооцож байв?
-Өмнө хариуцлага тооцдоггүй байсан тул ийм үйл ажиллагаа явж байсан байна. Нийт 12 компанийн төлөөллийг цуглуулж уулзсан. Хойшид дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна.

-Тэгвэл цаашид ямар хариуцлага тооцох вэ?
-Эрдэс баялгийн зөвлөлд өгсөн мэдээлэл зөрөх, танилцуулаагүй мэдээллийг гаргасан тохиолдолд Монгол Улсын ЭБЭХЯ-ны нэрийн өмнөөс албан бичиг явуулна. Ямар нэгэн нөөц баялгийг  Монгол Улсын Эрдэнэсийн санд танилцуулаагүй буюу бүртгүүлээгүй бол луйврын үйл ажиллагаа гэж үзнэ. Эрдэс баялгийн хүрээнд хариуцлага тооцно.

“Энтри гоулд” компанийн геологич Т.Гансайханаас Танай компанийн цахим хуудас дээр алтны их хэмжээний орд илэрлээ гэсэн мэдээлэл тавигдсаныг юу гэж тайлбарлах вэ гэж асуухад:

-Манай компанийн зүгээс дээрх мэдээллийг ор үндэсгүй гэж үзэж байна. Манай компани ашиглалт, олборлолт явуулдаггүй. Зөвхөн хайгуул хийлэг. Ямар ч нөөц байхгүй. Компанийн төв байран дээр очиж энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой гэв.

Б.Ариунтуяа

Time.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (February 08, 2012 9:09:58 pm )

    TEGED TER EIFELIIN TSAMHAGTAI ZUIRLUULJ TABISAN BIDEO BICHLEG CHIN YU UM BE? ODOO HEREGT OROH NI GEJ AIGAAD BNYY? IIM ZUIL BIETEER NETED TABIGDSAN BGAASHUU ! BI L ALAB IRGEHGUI UM BN

  • Anonymous (February 11, 2012 1:13:18 am )

    Hudlaa yrij bgaa yum muu sain yumnuud neg negruugee chihed meden budilaad bgaa bizdee harldaa. Delhiigeer neg bidniig mash ih altnii nuutstei aguu baylagtai oron gej yriad bhad davartsan yum yvaad shalgaj medvel yadag bnaa duurtsen yumnuud bh yum

  • Anonymous (February 17, 2012 6:49:31 pm )

    Nomiin delguuruudeer tabigdsan shine Matematik-iin 9, 10, 11-r angiin tus burdee 1000 garyi bodlogiig delgerengui bodson nom zaragdaj baigaa n xicheelees xotsorson xuuxduud bolon tsag xugatsaag turuulj xarj um suriya gesen xuuxded mash chuxal nom anx udaa mongold garch baina. Er n xuuxed toondoo sain bol busad xicheel n dagaad saijirdag uchir niit etseg exchuud bolon ereediun uul aarxain injeneruuded mash sain nom bolson baina shii, xuuxdedee abch ugeerei.

  • Anonymous (February 17, 2012 6:52:26 pm )

    NEEREE IREEDUIN MONGOLCHUUDIIN XUBI ZAYA ODOO SURCH BAIGAA SYRAGCHDIIN TOLGOID BAIGAA UCHIR ENE NOMIIG XILIIN CHANDAD SURCH BAIGAA XUUDEE TSAGAAN SIRIIN BELGE BOLGON ABCH UGNE.

  • Anonymous (February 17, 2012 6:53:51 pm )

    Ter nom chini tegeed xeden tugregeer zaragdaj baina be?

  • Anonymous (February 17, 2012 6:57:15 pm )

    Xamgiin goln bodolttoi gedeg n chixal baina. Neeree undeeder bagsh nariin tsalin baiga baigaa uchir sain xuuxdiin xubi zayag shoxoi barisan bagsh nar l shiidej chadaxgui bur xuuduudtei ajillaxaas durgui n xureed zugeer tsalin xuleesen ajiliig suuj tasaldag xumuus bolj dee. Ter 9,10,11-r angiin mat-iin bodolttoi nom chini saixan sanagdaj baina.

  • Anonymous (February 17, 2012 6:59:25 pm )

    Ter nom chini Ulsiin ix delguurt lab baisan uchigder xarsan um baina. Une n 26999 tugreg baisan. Neeree chanartai nom unetei ch gesen xuuded oilgomjtoi sain bodson sain nom bolson baina lee.

  • Anonymous (February 27, 2012 2:54:36 pm )

    That’s a well-thought-out answer to a cahllengnig question

  • Anonymous (February 27, 2012 3:10:25 pm )

    Ariynbayraa mongoliin ard tvmenees yychilal gyasan chin deer shvv de
    Ashig maltamaliin gazar chin haigyyl hiisenii daraa medne shvv de

  • Anonymous (February 28, 2012 2:59:18 am )

    dl3GBt pdzlhfutjccv

  • GranuFlo recall (September 05, 2013 3:18:24 pm )

    257427 542828Fascinating post. I

  • Extra resources (September 06, 2013 9:57:59 pm )

    392418 558043You got a quite amazing internet site, Glad I observed it by way of yahoo. 658901

  • Gourmet Gift Baskets, Wine Gift Baskets, Gift Baskets For Men, Gift Baskets Delivery, Birthday Gift Baskets, Corporate Gift Baskets, Ideas For Gift Baskets (September 13, 2013 12:02:48 pm )

    697819 704654This web website might be a walk-through for all of the details you wanted in regards to this and didn

antalya rent a car