Нийслэлийн Онцгой байдлын газрын Шуурхай бүлэг 105, Аврах, гал унтраах 10, 26, 29, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид өчигдөр объектын гал түймрийн 12, аврах хоёр дуудлагатай үүрэг гүйцэтгэсэн.
Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн нэгдүгээр гудамжинд 7х11 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Мөн Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатаж байсныг 00.40 цагт унтрааж, зургаан сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрээс хамгаалжээ.
Б.Ариунтуяа
Холбоотой мэдээ
Comments are closed.