antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 3 comments

“Gtime”-хохирсон иргэдийн хохирол дөрвөн тэрбумд хүрлээ

нийтлэсэн Admin

gtime

Олон улсын нэртэй Сүлжээний бизнес сүүлийн хагас жилийн хугацаанд манай улсад газар авч байна. Энд тэндгүй сүлжээний бизнесийг сурталчилсан, хамтран ажиллахыг санал болгосон, ажилд орохыг зөвлөж, ажилд авна гэсэн зар сурталчилгаа тавигдаж гэртээ орлогогүй хүүхдээ харан суух ээж, эмэгтэйчүүдийн анхаарлыг ихэд татаж тэдгээр хүмүүс энэ зүйлд нь оруулсаар байна.Жи-тайм, 62500, Алтан өндөг гэх мэт Олон улсын төсөл нэртэй сүлжээний бизнес маш хурдтай тарж, хүмүүс бэлэн мөнгөө оруулсаар байна!!! Найзуудаас болон группээс оролцохыг хүсэж санал тавих нь ихсэж байна. Өнөөдрийн байдлаар санхүүгийн пирамид сүлжээнээс хохирсон иргэдийн тоо 493-д хүрч, хохирлын хэмжээ гурван тэрбум 700 сая төгрөгт хүрчээ.Тухайлбал, 62.500 төгрөгөөр элсээд мөнгөө 187.500, 250.000 зэргээр өсгөж авдаг сүлжээ байна. Эхлээд өөрийнхөө дор хүмүүс элсүүлж, эхлээд орсон хүмүүс нь мөнгөө өсгөж авах зэргээр урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж явдаг аж. Ингэсээр сүүлд орсон хүмүүс нь ямар ч мөнгөгүй болоод шатаж хоцордог байна. Энэ нь хуурамч сүлжээний бизнес гэдгийг илтгэх ажээ. Гэтэл энэ сүлжээний зар олон нийтийн дунд явсаар л байна.Хялбар аргаар мөнгө олж долоо хоногийн дотор 62500 төгрөгөө 187500 болгон өсгөх боломжтой гэсэн зар их байна. Үүнд зарим иргэд хууртаж хохирч байгаа юм. Үүнийг хэн зохиож, хаанаас гаргасан нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч үүнд оролцсон хүмүүсийг шалгаж байгаа гэнэ. Одоогийн байдлаар энэ асуудлаар хохирсон хүмүүсийн тоо 300 хол давж, нийтдээ 70 гаруй сая төгрөгийн хохирол амсаад байгаа гэдгийг цагдаагийн албаныхан анхаарууллаа. Хамгийн гол асуудал нь энэ хэргийн хохирогч, залилагч нь олддоггүй гэнэ. Үүнийг цагдаагийн албан хаагчид тайлбарлахдаа хүний мөнгийг хүчээр булааж аваагүй учир хэрэг үүсгэх үндэслэлгүй гэж үздэг байна. Гэтэл манайхан хашрахгүй, нэгдэж орсоор байна. Монголд 2010-2011 онд сүлжээний бизнес дэлгэрч, түүний үр дүнд 6000 гаруй иргэн хохирч байсан билээ. Одоо бүр төрийн том байгууллагууд хүртэл бөөнөөрөө элсч орсон мэдээлэл хүртэл байна. Дарга нь пирамидын дээр суугаад, ажилчдаа дороо элсүүлсэн юм байх аа. Хэрвээ үнэхээр ашиг олдог бол дарга нь л хэдэн төгрөг олж авах байх. Харин пирамидын сууринд байгаа хүмүүс бол 100, 200 мянган төгрөгөө өгөөд л алдана. Мөнгөө эргүүлж авах боломж байхгүй. Цалин авна гэвэл хүн элсүүлэх шаардлагатай болно. Чадахгүй бол тэгээд л хохироод дуусч байгаа юм. Мэдээж сүлжээний бизнест өөрөө сайн дураараа орсон учраас луйвар гэж үзэхгүй. Манайд уг нь сүлжээний бизнесийг хориглосон хууль журам байдаг юм билээ. Гэвч хэрэгжиж байгаа юм алга. Хэрэгжүүлэхээр ажиллах газар ч байхгүй. Үүнийг нь луйварчид мэддэг учраас янз бүрийн аргаар шинэ сүлжээ эхлүүлсээр, хүмүүсийн мөнгийг хуурч авсаар л байгаа байх.Мэдээж сүлжээний бизнесийг эхлүүлсэн хэдэн нөхдүүд багагүй мөнгө олж байгаа болов уу. Тэгвэл шинээр элсэгчид бол юу ч олж долоохгүй шүү дээ. Тэгээд ядаж байхад сүүлийн үеийн сүлжээнүүд дандаа бэлэн мөнгөө элсдэг болчихсон. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн бүтээгдэхүүн байхгүй. Тэгэхээр бусад сүлжээ шиг ядаж бүтээгдэхүүн аваад үлдэнэ гэсэн юм байхгүй учраас хохиролын хэмжээ нь их байгаа юм. Тиймээс тоогоо алдсан сүлжээний бизнес гэх зах зээлийг бүрэн цэгцлэхийн тулд холбогдох хууль хяналтыг чангатгаж, улс дамжсан хяналтгүй луйврыг бүрэн цэгцлэх нэн шаардлагатай байна. Үгүй бол “Хялбар аргаар их мөнгө олох” боломжууд ямар ч хяналтгүйгээр өргөжсөөр энгийн олон иргэнийг хохироох эрсдэл бий болоод байна.

                                                                                                                                               ЭХ СУРВАЛЖ:ZALUU.COM


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • togoldor (February 07, 2017 2:17:44 pm )

    Gtime l geed shuugian degdeeged baihiin oor jinhene dampuurulj baigaa suljee zondoo baina shuu dee gtime n bol avaad baina jishee n world vintures geed aylaliin hotolbortei suljeeni marketingaar ajilladag gazar baina ene gazriig sudlaad medeelel tavih heregtei bna bas naiman sharga deer boon ym bolj bna one coin geed bas l sudlaj uzeed medeelel gargah l heregtei suljee sudlaach geed neg hun gtime geed dairaad bga ter hun bugdiig n sudalj uzeesei gej bodoj bna tuilshiralguigeer

  • Zochin (February 07, 2017 3:04:51 pm )

    Harin tiimee ter Gi taim geed l dairaad bgaa nuhur ajild sadaa bolj bna bolj bgaa umiig zoriudaar harluulj mash olon hvniig hohirooj bna bitgii busdadaa saad hii Gi taimiin bag uud amjilttai yavaach dee udahgui medeelel harnaa bid hvleetstei bgaa shvv

  • иргэн (February 08, 2017 11:20:19 am )

    Та одоо яг одоо мөнгөө буцааж ав тэгэхгүй бол хоцорсон байна

antalya rent a car