antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 Comments are off

Өнгөрсөн онд Афганистанд 11 мянга гаруй иргэн амь үрэгдэж, шархаджээ

нийтлэсэн Admin

1486436863589939ff1423aӨнгөрсөн онд Афганистанд амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн тоо өмнөх оныхоос даван 11 мянга гаруйд хүрчээ.

Даваа гарагт тус улсын нийслэл Кабул хотод НҮБ хэвлэлийн бага хурал хийж, тус улсад өнгөрсөн онд амь үрэгдэж, шархадсан хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн байна.

НҮБ-ын албаны хүмүүсийн хэлснээр, байлдааны ажиллагаа болон террорист халдлагын улмаас 3498 иргэн амь үрэгджээ. Энэ нь 2015 оныхоос 60 орчмоор цөөрсөн тоо юм.

Харин шархадсан хүмүүсийн тоо 450-аар нэмэгдэн 7920 болсон байна.

Шархадсан болон амь үрэгдсэн хүмүүсийн тоо нийлээд 11 418 болжээ.

“Талибан” болон “Лалын улс” босогчдын бүлэглэлүүд халдлага үйлдэх нь нэмэгдсэн нь олон хүн шархдаж, амь үрэгдэхэд нөлөөлсөн гэж НҮБ үзэж байна.

2014 онд олон улсын эвслийн цэргийн хүчний ихэнх нь Афганистанаас гарснаас хойш тус улсад террорист халдлага үйлдэх нь нэмэгджээ.

Афганистанд байрлаж буй цэргүүдийнхээ тоог АНУ 10 мянгаас 5500 болгон цөөрүүлэхээр анх төлөвлөж байсан боловч өнгөрсөн онд төлөвлөгөөгөө өөрчлөн 8400 цэргийг тус улсад үлдээсэн юм.

Г.Доржханд

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car