antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 6 comments

Хяналтгүй төрөөс төрсөн тэрбумтнууд ба хүчгүй хууль!

нийтлэсэн Admin

picture__39

Манай нийгэмд гажуудал их байгаа. Нэгэнтээ л эрх мэдлийг атгасан бол бүрэн эрхийнхээ хугацааг дуустал хуулийг гууль болгодог,  бусармаг үйлдлүүдийг нь хэн ч таслан зогсоож чаддаггүй харамсалтай жишиг тогтжээ. Ерөөс эрх мэдлийг дагасан хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхгүй бол эрх мэдэлтнүүд хуулийг цаасан дээр сараачсан хэнд ч хэрэгцээгүй хэдэн үгс болгож дуусч байна. Зөвхөн хэсэг бүлгийн эрх ашигт нийцсэн хууль гээчийг үйлдэж байна. Эрх мэдлээр түрий барин хуулийн эсрэг бүрэн бүрэлдхүүнээрээ ажиллаж байна. Энэ бол өнөөгийн бодит дүр зураг л даа. Тиймээс ч иргэд олон нийт төрийн эрх мэдлийг жинхэнэ утгаар нь өөрсдийнхөө гарт байлгахын тулд эрх олгож илгээсэн хүмүүстээ эргээд хяналт тавьдаг байх хэрэгтэй байгаа юм. Түүнчлэн төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд байгаа алдаа дутагдалтай зүйлсийг харсан ч, хараагүй царайлдагаа болих хэрэгтэй байгаа юм. Төрд тавих хяналтад иргэн бүр хүчээ нэгтгэх ёстой билээ. Хуульч, судлаач Х.Бат-Ялалтын тухайд энэ чиглэлээр хамгийн их дуугардаг, хэлж ярьдаг. Тэрчлэн “Дүрмээс дордсон хууль” –ийн талаар тэрбээр бичсэнийг энд ишлэн хүргэж байна.

“Төрийн хяналт, шалгалтын тухай ойлголт ихээхэн өөрчлөгдсөн байна. Орчин цагийн төрийн хяналт шалгалтын байгууллагын түүхийг судлан үүссэн шалтгаан, нийгэмд гүйцэтгэж ирсэн үүргийг тогтоох юм бол ихээхэн сонирхолтой зүйл ажиглах болно.

Монгол улсын төрийн хяналт шалгалтын байгууллагын орчин цагийн түүхийг 1921 оны ардын хувьсгалаас өнөөдрийг хүртэлх цаг хугацаанд хамааруулж ойлгох нь зүйтэй.

Анх хувьсгалын дараа хувьсгалт хатуу сахилга бат, ёс журам тогтоож, хөрөнгө мөнгийг хайрлан хамгаалж, тогтоол шийдвэрийг чанд биелүүлж байх нь хувьсгалын амин чухал эрх ашгийн асуудал, хувьсгалын ялалтыг хангах нэг үндсэн арга байсан байна. 1921.4-р сард Ардын түр засгийн газраас тушаасныг зөрчиж, Хиагтад гарсан гал түймрээс аварсан бараа, зүйлээс хувьдаа авсан Бямбажав гэгчийг донгодон шийтгэж, 5-р сард албан хэргийг цалгардуулж хувийн хэргийг урьдал болгов гэж бэйс Сумъяаг Ардын журамт цэргийн дэд жанжин ба баруун замын цэргийн жанжны тушаалаас огцруулж оронд нь Х.Чойбалсанг томилж байснаас  төрийн дотоод хяналт шалгалтын тусгай эрх бүхий байгууллага байгуулах зайлшгүй шаардлага үүсч байжээ.

Төрийн хяналт шалгалтын үүсэл, сэдэл нь төрийн албанд сахилга бат, ёс зүйг сахиулах, хөрөнгө мөнгийг үр ашигтай зарцуулахад хяналт тогтоох, төрийн тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах зэрэг шаардлагатай шууд холбоотой байгааг бид дээрх жишээ баримтуудаас харж болно.

Төрийн хяналт шалгалтын тухай ойлголт нь 1990-ээд оныг хүртэл энэ л утгаараа хөгжиж ирсэн байдаг бөгөөд Хянан байцаах хэлтэс |1922-1925 он|, Хянан байцаах яам |1925-1926|, Эдийн засгийн зөвлөлийн дэргэдэх Хянан байцаах хэлтэс |1926-1930 он|, Хянан байцаах яам |1930-1932 он|, 1932-1940 онд төрийн хянан байцаах тусгай байгууллага байгаагүй ч ижил төстэй байгууллага Ардын төрийн хянан шалгах алба нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байж.  Засгийн газрын тогтоол тушаалын биелэлтийг хянан шалгах тасаг ба хэлтэс  |1940-1947 он|, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Улсын байцаан шалгах газар |1947-1949 он|, Улсын хянан шалгах комисс |1949-1956 он| Хянан шалгах яам |1957-1959 он|, Улсын хянан шалгах комисс |1959-1972 он|, Ардын хянан шалгах байгууллага, яам |1972-1990 он| нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн байна.

1990-ээд онд Монгол улсад өрнөсөн Ардчилсан хувьсгалын үр дүнд төрийн дотоод хяналтын агуулгад ихээхэн өөрчлөлт орсон нь өнөөдрийн нийгмийн гажуудлыг үүсгэх үндсэн шалтгаан болсныг энд заавал онцгойлон дурдах ёстой.  Төрийн хянан шалгах хороо |1995-2003 он|, Үндэсний Аудитын газар |2003-одоог хүртэл|нэртэйгээр төрийн хянан шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа мэт харагдаж байгаа боловч төрийн хяналт шалгалтын тухай ойлголт үндсэн агуулгаа алдсан болохыг дээрх байгууллагуудын мөрдөж байсан дүрэм, журам, хууль тогтоомжуудаас илэрхий харж болох юм.

husnegt

Ажилчин, хөдөлмөрчин ангийн эрх ашгийг хамгаалж, хүн хүнээ дарлан мөлжих явдалтай хатуу тэмцэж, төрийн албан хаагчдад төрийн хууль тогтоомжийг сахин мөрдөхийг шаардаж, төсвийн хөрөнгө мөнгийг үр ашигтай, хэмнэлттэй байдлаар зарцуулах, албаны сахилга бат, ёс журмыг мөрдүүлэхийн төлөө олон нийтийн, ард иргэдийн оролцоотойгоор ажилладаг байсан байгууллага одоо нэр төдий ямар ч хүч чадалгүй байгууллага болон хувирсан нь хэнд ашигтай байгаа юм бэ?Маш тодорхой зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг байсан байгууллагын зорилго, үйл ажиллагаа яагаад суларч, бүдгэрч, ойлгомжгүй байдалд хүрч дээрээс нь олон нийтийн оролцоотой хэрэгждэг байсан үйл ажиллагаа алдагдсан бэ?

Юмс үзэгдлийг үзэх үзэл, олон ургальч үзэл, хувь хүний эрх, эрх чөлөөг өргөтгөж хуульчилсан нь аливаа төрийн өмчийг завших, шамшигдуулах боломжийг давхар олгосон болохыг та бид одоо маш сайн ойлгож үр дүнд нь төрөөс төрсөн тэрбумтан, хөрөнгөжсөн хурандаа нар гэх мэт нэр томъёонуудыг өргөнөөр хэрэглэдэг болсноор дээрх асуултуудад хариултуудыг авч байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • бат (February 07, 2017 9:56:06 am )

    1990 онд байгуулсан АИХурал УБХурал гэсэн хоёр танхимтай парламентыг устгаснаар энэ бүх гажуудал чинь бий болсон Одоо дахин хоёр танхимтай парламентийг байгуулбал өнөөгийн хэлээд яриад гаслаад байгаа бүх муу юм арилна Гэхдээ АИХуралд хэнээс ч айхгүй хэнд ч худалдагддаггүйгээр нь МоАХолбооны хөгшин партизануудыг сонговол бүр амархан арилна

  • АН-дорж (February 07, 2017 12:00:14 pm )

    jamar ch chuuli cherehggui muu chynee alz zailuul

  • CHANCE@XXK (February 07, 2017 1:15:21 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • ODorjpurew (February 07, 2017 10:15:20 pm )

    Дээрэмчин сэтгэлгээтэй нэрс бухий цагдаагий албан хаагчидад хариуцлга тооцож ЩОРОНД хийж байж монгол улс хегжне!!!

  • баагий (February 08, 2017 12:32:09 am )

    Хуучинаас нь дээрдүүлж чадахгүй л бол шинэчлэх хэрэггүй л дээ. Одоо бол дандаа эрх ашгаа хамгаалсан шинэчлэл хийдэг учраас төрийн удирдлага дээрээс доод шатандаа хүртэл луйвараар баяжихын төлөө сонгуульд идэвхийлэн оролцдог юм.

  • Anonymous (February 08, 2017 10:48:15 am )

    hamjlagt niigem hahuuld idegdsen

antalya rent a car