antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2017 13 comments

Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн БНХАУ-ын иргэн хил зөрчиж байгаад баригджээ

нийтлэсэн Admin

1486427834589916ba4b864Энэ сарын 5-нд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-ын иргэн Ли Жан гэгч 42 настай эрэгтэй 16.00 цагийн орчимд цагаан өнгийн “Prado-150” хятад улсын дугаартай автомашинтай хилийн хаалтыг дайран нэвтэрсэн хэрэг гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээгээр БНХАУ-ын иргэн Ли Жан нутагтаа онц ноцтой гэмт хэрэг үйлдэн Монгол руу зугтаасан байна. Ингэхдээ БНХАУ-ын хоёр ч хилийн хаалтын торыг машинаараа дайрч нэвтрээд манай улсын хил рүү орж иржээ. Тэрээр Замын-Үүд сумаас хойш 41 километр газарт зугтаасан байна. Түүнийг сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн, Хил хамгаалах алба, Тагнуулын албатай хамтран таслан зогсоожээ. Уг хэргийг харъяаллын дагуу Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын хэлтэст шилжүүлэн шалгаж эхэлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • zochin (February 07, 2017 9:47:52 am )

    ingej l taarna, Mongol hyatadiin gemt heregtnuudiin uurleh gazar boloh ni de, tur ni sul doroig medej bgaa, manai avilgachid ni mungunuus hoyor nudee uhaj uguhuus butsahaa bsan humuus bolson uchraas haatsailaad l ungurnu, Er ni manai turiin baiguulagiinhan Hyatad, uvurlugch nariig haraad bayarlaad baidag yum bilee, nudend ni shuud mungu haragddag boltoi, mongolchuudaa ochihoor hyalalzaj tsehelzeed … unen ineedtei,

  • Тулга (February 07, 2017 9:50:00 am )

    Оюунхорол руу их яарч дээ

  • Anonymous (February 07, 2017 10:21:08 am )

    oyunkhoroloog bizgui bolgotson bgaa geed dairch baigaa biz deeee

  • Anonymous (February 07, 2017 10:22:20 am )

    hil orchimiin juulchillal

  • Баяр (February 07, 2017 10:32:19 am )

    Тэнд гэмт хэрэг үйлдээд үхэн хатан зугтаж яваа хар хятад Оюунхорол гишүүнтэй ямар холбоо байхав дээ. Манайхан арай л тэнэг шүү. Хил зөрчсөн тэр нөхөрт хатуу цээрлэл хүлээлгэх хэрэгтэй.

  • balbar (February 07, 2017 10:42:03 am )

    yu balai yum bee ulsiin hil ees 41 km dotogsh orno gej . tsereguudiin buu sumgui bsan yumuu esvel buudaj bolohgui bsan yumuu

  • зочинБи (February 07, 2017 11:09:20 am )

    Баяр гэж сэтгэгдэл бичсэн нөхөр юм ойлгодоггүй эргүү толгой юмаа Оюунхоролтой холбож бичсэн хүмүүс ёгтолж бичээд байна МАНгарууд ийм ч юм ойлгох чадваргүй нүдэнд нь мөнгөнөөс өөр юм харагдахаа больсон хүмүүс юмаа

  • зочин (February 07, 2017 11:51:12 am )

    Оюунхоролтой охолдох гэж яарсан биз

  • Зочин (February 07, 2017 1:44:52 pm )

    Оюунхоролын монгол руу визгүй оруулж байгаа эхний хужаа байна. Манай хуулийнхан анзаараагүй юм шиг явуулаад байхгүй наадах чинь шууд Оюун хорол найз дээрээ очих байсан юм.

  • Ачу (February 07, 2017 3:21:24 pm )

    Энд нэг Монгол сайд авгай хилийн зах орчимоор визгүй хятадуудыг зорчуулчих гээд яараад байсиймаа даанч кккккккк

  • irgen (February 07, 2017 3:31:25 pm )

    ounhoroliin hamaatan gesen sh de ene hujaa

  • зочин (February 07, 2017 4:48:42 pm )

    эгчийнхээ үгийг буруу ойлгоод явж байгаа л даа .эгч нь очоод учрыг тайлбарлаж өгөөд үдээд өгчих зайлуул

  • Anonymous (February 07, 2017 6:23:55 pm )

    Elberiin duu bish biz

antalya rent a car