НӨАТ-ын буцаан олголтын талаар Татварын ерөнхий газрын дарга Л.Зориг мэдээлэл хийлээ. Тэрбээр “www.ebarimt.mn цахим хуудсанд 620 мянга 409 иргэн бүртгүүлснээс 482 мянга 587 нь овог нэр, данс, банкны мэдээлэл, регистрийн дугаараа бүрэн оруулж, 34.5 тэрбум төгрөгийн буцаан олголт авах эрх үүссэн. Үүнийг дагаад татварын бүртгэл сайжирч, татварын албанд бүртгэлтэй бизнес эрхлэгчдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн оны гүйцэтгэлээр дотоодын бараанд ногдуулдаг Нэмэгдсэн өртгийн албан татварын орлогын хэмжээ 553.2 тэрбум төгрөгт хүрч, 2015 оны гүйцэтгэлээс 70 орчим тэрбум төгрөгөөр давсан байна. Өөрөөр хэлбэл энэ жил 700 орчим тэрбум төгрөгийн нэмэлт худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн гэсэн үг.
Мөн буцаан олголтын нөхцөл, шаардлага хангасан 482,587 татвар төлөгч иргэний 34.5 тэрбум төгрөгийн гүйлгээ хийлгэхээр хүргүүлснээс 2017 оны 02 дугаар сарын 03 -ны 17:00 цагийн байдлаар 461,865 татвар төлөгч иргэнд 33.8 тэрбум төгрөгийн буцаан олголтыг олгосон нь мөнгөн дүнгээр нийт буцаан олголтын 97.0 хувийн гүйцэтгэлтэй байна.
www.ebarimt.mn цахим хуудсанд мэдээллээ бүрэн баталгаажуулаагүй 137 мянга 822 иргэн байна. Эдгээр хүмүүс энэ сарын 15-ны дотор овог нэр, банк, дансны дугаар болон регистрийн дугаараа оруулснаар нийт нэг тэрбум төгрөг буцаан авах юм. Харин өнөөдөр 20 мянга 722 иргэний дансанд 700 сая төгрөг шилжүүлнэ. Ингэснээр мэдээллээ баталгаажуулсан иргэдийн буцаан олголт дуусах юм” гэв.
Холбоотой мэдээ
-
bi (February 06, 2017 4:30:40 pm )
manaix xynagdaj bn geed oroxgvi bn deerees ni 12sariin 18nii toxiroloortaarsan sugalaanii xonjwor ni oroxgvi bn shdee uramshuulal shiljvvlsen geed bxgvi bna ymar uchirtai ym be
-
ЦАГААН САР (February 06, 2017 4:33:59 pm )
ЗӨВ ШҮҮ
2 Comments