antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2017 24 comments

Д.Оюунхорол: Албаны өрөөнд гитар тоглож суугаагүй. Би архи ч уудаггүй

нийтлэсэн Admin

14863529765897f250b67a7

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол өнөөдөр мэдээлэл хийлээ. Сүүлийн үед сошиалаар түүнтэй холбоотой  таагүй мэдээлэл олон гарсан. Тиймээс энэхүү мэдээллүүдэд албан ёсоор тайлбар өгөхөөр ийнхүү мэдээлэл хийж байгаа гэв.

Тэрбээр мэдээллийнхээ эхэнд “Өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсыг аялал жуулчлалыг хөгжүүлэхэд энэ Засгийн газар, БОАЖЯ ямар ажил хийж байгаа, сүүлийн 25 жилийн хугацаанд аялал жуулчлалын салбар хэрхэн яаж хөгжив, эдийн засагт ямар өгөөжтэй байсан зэрэг асуудлаар хэлэлцсэн. Энэ үеэр миний өгсөн мэдээллийг буруу ташаа ойлгож, олон нийтийн сүлжээгээр гуйвуулан цацаж, нийгмийг талцуулсан. Үүнийг зохион байгуулалттай гэж харж байгаа учраас тайлбар өгч байна. Монголын аялал жуулчлалын салбарт одоогийн байдлаар 54 мянган хүн ажиллаж байна. Зуны саруудад улирлын чанартай орлого олдог. 2016 онд манай улсад 404 мянган жуулчин ирсэн. Манай эдийн засагт 312 сая ам.долларын орлогыг олсон. Аялал жуулчлалаас олсон мөнгө нь олон хүнд жигд тарж очдог онцлогтой. Тиймээс аялал жуулчлалын салбарыг утаагүй үйлдвэрлэл гэж нэрлэж байгаа. Ажилгүйдэл ядуурлыг бууруулахад хамгийн бодитой хувь нэмэр оруулж байгаа гэж үздэг салбар юм.

1990 оноос хойш аялал жуулчлалын салбар тийм ч сайн хөгжиж чадсангүй. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр хөгжлийн үйл явц нь өрнөж эхэлсэн. Яагаад хөгждөгггүй. Яагаад 400-500 мянган жуулчин ирэхээс өөрөөр олон хүнийг татаж чадахгүй байна вэ гэдэг асуудалд дүгнэлт хийх шаардлагатай гэж Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанд гишүүд ярьсан.

Цаашдаа аялал жуулчлалыг хэрэгжүүлэхэд ямар бодитой арга хэмжээ авах, хэрэгжүүлэх шаардлагатай вэ гэдэг асуудалд яам арга хэмжээ авч ажиллаж байгаа. Уулын толгой болгоноо ухаж, мал нь уух усгүй болох вий. Эх дэлхийдээ бид юу үлдээж өгөх вэ гэх асуулт монгол төрийн бодлогын анхаарлын төвд байх ёстой гэж боддог. Орхон голын асуудлаар хуулийн байгууллагад хандаж, 14 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Одоо удахгүй алтны улирал эхэлнэ. Энэ үеэр гол горхи бохирдуулах ажиллагаа хийгдвэл зогсоох ёстой. Оронд нь бид юу хийх ёстой вэ. Аялал жуулчлалаа хөгжүүлэх ёстой. Яаж жуулчдыг татаж, ирүүлэх вэ гэдэг ажлыг хийж байна. Гэтэл энэ ажлыг маань мушгин гуйвуулж, буруу ташаа мэдээлэл тарааж байна.

Жуулчдын тоо яагаад нэмэгддэггүй вэ. Нэгдүгээрт, Визний асуудал хүндрэлтэй байдаг гэж гадны жуулчид үздэг. Өөрөөр хэлбэл, интернэтээр визээ авч болдоггүй. Заавал тус улсын Элчин сайдын яам, консулын газар хандаж виз авдаг. Энэ тохиолдолд жуулчдын монгол руу хандах хандлага муу байдаг нь олон улсын байгууллагуудын хийсэн судалгаагаар гарсан.

Хоёрдугаарт, Агаарын тээврийн үнэ өндөр. Олон улсын зах зээл дээр аялалын бүтээгдэхүүн зарлагдсаны дараа нисэхийн үнээ зарладаг. Өөрөөр хэлбэл, иргэний агаарын тээврийн үйлчилгээ зах зээлийн эдийн засгийн хэрэгцээг хангаж чадахгүй байна. Тиймээс энэ асуудлыг зохицуулах шаардлагатай байгаагаа Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанд ярьсан.

Гуравдугаарт, Жуулчны бүтээгдэхүүний нэр төрөл цөөн байна. Өөр хоорондоо ялгаа байхгүй, өндөр үнэтэй. Аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадварыг бууруулж байна. Тиймээс монгол орныг зорин ирж байгаа хүмүүст төрөл бүрийн үзэж харах зүйл хомс байна гэж ярьдаг. Тиймээс төрийн зүгээс дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байна гэж бодлого тодорхойлсон.

Тодруулбал, нэгдүгээрт Улаанбаатарыг аялал жуулчлалын үүд хот болгож, хөгжүүлэх шаардлагатай.

Хоёрдугаарт, Хөвсгөл орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зарим асуудлыг шийдвэрлэх

Гуравдугаарт, Хэнтий аймагт аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх

Тиймээс монгол улсад ирэх жуулчдыг аль болох хөнгөлөлттэй, 6-9 сарын хооронд гуравхан сарын дотор монголд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа

-Таны албан өрөөндөө гитар тоглож байгаа зураг дэлгэгдлээ. Таныг согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж иргэд талцаж байна?

-Тэр зургыг гаргаж тавьсанд би бас гайхсан. Нэгдүгээрт, төрийн албан өрөө биш. Би худлаа ярихыг хүсдэггүй. Төрийн ордны өрөө ч биш, БОАЖЯ-ны өрөө ч биш. Би байгуулсан сургуульдаа охиныхоо өрөөнд амралтаараа сонгуулийн өмнө очсон үеийн зураг байна лээ. Согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Зураг дарах хэрэггүй гээд гараараа хааж байгааг харсан байх. Би ядарсан үедээ гитар тоглодог. Тоглох ч дуртай. Архи огт ууж чаддаггүй. Миний бие ч хүлээж авч чаддаггүй юм.  Тэр зургийг тараасан хүнийг би мэдэж байгаа. Тэр хүнд хүн чанарын хэлтэрхий байна уу даа гэж би бодож байна.

Б.Чимэг


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

24 Comments

  • Иргэн (February 06, 2017 12:39:18 pm )

    Орон нутгийн аялал жуулчлалаар бөөнөөрөө барилгачид, Буйр нуурын загасыг дуусгах, өвс хадаж авах, төрөл бүрийн эмийн ургамал, чулуу, алт зэрэг ховор зүйл ухах, тоосгоны үйлдвэр байгуулж ажиллуулах зэргээр монголын баялагийг ухах, ашиглах, монгол охидтой гэр бүл болох, 1000-т малчин болох юм бишүү. Хэвлэл мэдээллээр Налайхад төрж буй 7 хүүхдийн 1 нь хятадын хүүхэд гэсэн байсан тул их болгоомжлох хэрэгтэй бус уу. Цаана чинь 20-30 сая эхнэргүй залуус зогсож бна. “Хятад хүргэнээ ав” зургийг харсан биз дээ.

  • МУ-ын иргэн, цэвэр халх цустан (February 06, 2017 1:22:39 pm )

    Хүн удам аа бодолгүй л яахав, гэхдээ өөрийн тань шийдвэр арай л биш, Хятадчилах бодлого тань арай л биш байна.

  • Hurel (February 06, 2017 2:02:32 pm )

    Hujaaguudiig vizgui oruulna gedeg ugend ni tohiroh hariult yuuch alga hudlaa baahan ayalal juulchlal yarichihjee debil avgai humuusiig uur shigee mal gej bodood bainuu ene lalar mungunii tuluu yuuch hiihees butsahgui baigaada setgel hangaluun amidarch chadahgui shunaliin tip yaaj olon myangan oyutnuudad erdem olgono geed amid yavj chadaj baina ichihgui yumdaa ulaan tsaim hujaa nariig vizgui oruulbal ayalal juulchlald hugjil ireh geed baina gej hutsaj ulichihaad odoo barag bi tegeegui zugeer l hun tatah zorilgoor l geh maygiin yum yarij matarddag bainsde nuguuguh chin pska

  • Modun (February 06, 2017 3:02:21 pm )

    Iim teneg abgaig bucaaj tataach

  • УЛС ШИГ УЛС БОЛОЁ ГЭВЭЛ ТӨРӨӨ ЦЭВРЭЛ АЖИЛЖ ЧАДАХГҮЙГ НЬ ЗОРИГТОЙ СОЛЬ (February 06, 2017 3:08:36 pm )

    ГАДНЫХАН ВИЗ АВХАД ХҮНДРЭЛТЭЙ ГЭЖ БНА ҮҮНИЙГ АМАРХАН БОЛГОЖ БОЛОХ БОЛХООС ХЯТАДУУДЫГ ВИЗГҮЙ ОРУУЛДАГ БАЙЖ БОЛОХГҮЙ ЖУУЛЧДЫГ ЯАВАЛ ТАТАХ ВЭ ГЭНЭ МОНГОЛД ИРЭЭД ХӨДӨӨ ХОТОД ХААНА Ч ЗОЧИД БУУДАЛ НЬ НААД ЗАХЫН ШААРДЛАГА ХАНГАСАН ЦЭВЭРХЭН ХАЛУУН ХҮЙТЭН УСТАЙ, БИЕ ЗАСАХ ГАЗАР НЬ БОЛОВСОН ЦЭВЭРХЭН БАЙХ ЁСТОЙ ҮҮНЭЭС АВХУУЛААД Л ҮЙЛЧИЛГЭЭ НЬ ТӨЛБӨРИЙН ҮНЭТЭЙГЭЭ ТОХИРДОГГҮЙ ХӨДӨӨ БОЛ БҮР ХЭЦҮҮ САЙХАН БАЙГАЛД ГАРААД Л ИЛ БИЕ ЗАСАХ БОЛДОГ ШҮҮ ДЭЭ. АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР МӨН Л ХЭЦҮҮ АЯЛАГЧИД АМИА АЛДАХ АСУУДАЛ БАЙНГА ШАХУУ ЭХЛЭЭД ЭНЭ БҮГДИЙГ ЦЭГЦЛЭХ ХЭРЭГТЭЙ ҮЗВЭР Ч МАШ МАРУУХАН САЙХАН ЗУРАГ РЕКЛАМДААД Л БАЙДАГ ИРЭЭД ҮЗЭХ ГЭХЛЭЭР ЭНЭ ТЭНД ХОГ НОВШИНДОО БАРИГДСАН Л БАЙДАГ ИЙМ УЧРААС БҮГДИЙГ ӨӨРСДӨӨ ХИЙ ӨӨРСДӨӨСӨӨ ШАЛТГААЛАХ БҮХНЭЭ ЦЭГЦЛЭЖ БАЙЖ ЖУУЛЧДЫГ ТАТНАА САЙД ГУАЙ.

  • Иргэн (February 06, 2017 3:54:14 pm )

    Төрд гарсан авгай чуул их худлаа ярьж биеэ өмөөрөх юмаа өөрийнх нь зураг мөнл ббна

  • товчхон (February 06, 2017 4:55:34 pm )

    царай зүс гэж алтан загасны эмгэн шиг энэ нэг шидэл чинь явж явж худалч хулгайч тэгээд бас урвагч одоо бүр өөрийнхөө өврийг түнтийлгэхийн тулд улс орны тусгаар тогтнолыг зарж үрэх дээрээ тулцан энэ хэдэн сахалтай сахалгүй чавганц нарыг бүгдийг нь буулгаж хаях хэрэгтэй өр ширийг нь авсан эздээр нь төлүүлэх хэрэгтэй

  • баагий (February 06, 2017 7:29:30 pm )

    хятадуудыг визгүй оруулна Гадаад харилцааны яам Манай яам хоёр дээр хуулийн төсөл боловсоруулж энийг төр бодлогоор дэмжих ёстой балай балай юм яриал бичлэг чинь хүртэл нетээр гараал байгаа энэ ярьсан зүйлдээ ямар ч хариу хэлээгүй байна шүү дээ

  • Irgen (February 06, 2017 8:15:37 pm )

    Hudalch bolon uls turiin yanhan

  • mongol (February 06, 2017 10:17:06 pm )

    xulgaich xudalch novsh

  • Anonymous (February 06, 2017 10:46:51 pm )

    ene gajig arxichin avgaigiin avchirsan neg udriin aylalaar irsen ter xeden saya xujaanuud n xed ni avilgachin gaalchid aylal juulchlaliin bauguullaguudtai xuivaldaj xarlaj uldex uu , oilgomjtoi sh de, teged etsest ni mongol sunux um bna

  • Зүчи (February 07, 2017 3:07:55 am )

    Хятадууыг оруулна гэдгээ дахин дахин батлан хэллээ.

  • архи уудаггүй ээ (February 07, 2017 3:37:45 am )

    МАНд чинь АРХИ УУДАГ ХҮҮХНҮҮД ГЭЖ БАЙХГҮЙ юм шигээ дандаа л уудаггүй гэсэн хүүхнүүд олширлоо хаха үнэн болтугай

  • архи уудаггүй ээ (February 07, 2017 3:37:45 am )

    МАНд чинь АРХИ УУДАГ ХҮҮХНҮҮД ГЭЖ БАЙХГҮЙ юм шигээ дандаа л уудаггүй гэсэн хүүхнүүд олширлоо хаха үнэн болтугай

  • архи уудаггүй ээ (February 07, 2017 3:37:45 am )

    МАНд чинь АРХИ УУДАГ ХҮҮХНҮҮД ГЭЖ БАЙХГҮЙ юм шигээ дандаа л уудаггүй гэсэн хүүхнүүд олширлоо хаха үнэн болтугай

  • Anonymous (February 07, 2017 7:11:27 am )

    Heleh ch muu ug alga

  • зочин (February 07, 2017 8:35:25 am )

    Бохь зажилж
    Боов иднэ
    Суудлаа олохгүй
    Сул холхино
    Бусдын яриаг
    Талимааран ширтэнэ
    Төрийн дөлбааны өмнө
    Гитар барьж хашгирна
    Ээ дээ энэ хүүхнүүд үү
    Эрээ цээрээгүй болж дээ
    Төр барьж
    Түнтийтлээ цадна
    Өөрсдөө болж байвал
    Ард түмэн хамаагүй
    Сошиалаар шүүмж хүртээд
    Хэнэг ч үгүй тайлбар тавина

  • зочин (February 07, 2017 11:32:35 am )

    Бохь зажилж
    Боов иднэ
    Суудлаа олохгүй
    Сул холхино
    Бусдын яриаг
    Талимааран ширтэнэ
    Төрийн дөлбааны өмнө
    Гитар барьж хашгирна
    Ээ дээ энэ хүүхнүүд үү
    Эрээ цээрээгүй болж дээ
    Төр барьж
    Түнтийтлээ цадна
    Хятадуудыг визгүй болгон гээд
    Хэнэг ч үгүй тайлбар тавина

  • unshigch (February 07, 2017 2:31:57 pm )

    Ichih nyyrendee eleg naasan balai avgai.Yamaa mergejliin bys chadvargyi gar hol bologsdooroo dyyrgeed yaj mongo ideh ve geed gahai tsarailaad syyj baidag shunaliin tulam.

  • Zochin (February 07, 2017 3:54:57 pm )

    Oyunhoroliig ogtsruulj MAN-aas hun chanartai bolovsroltoi shunalgui eh oron ard tumnee boddog uur huniig BOAJ-iin yamnii said bolgo.

  • зочинзочинЗОЧИНзочинзочинзочинззочиночинзочинзочинзочинззочиночинззочиночинзочин (February 07, 2017 6:56:00 pm )

    Оюунхорол чинь ноён нуруутай хүн шүү.Төрийн ажил хийвэл гитар ч барьж болохгүй гэсэн хууль хаана байна. Энэ сэтгүүлчид гэж хүний муу үзэх гэсэн юмнууд ,худал үнэн мэдээлэл хийнэ жаахан ёс зүйтэй баймаар юм. 70-80 аад онд сонин хэвлэлд ганц үг алдсан байхад дараа нь залруулдаг байлаа хэвлэлийн редактор маш сайн байсан Одоо алдаа оноо, худал үнэн хамаа замбараагаа алдсан арай дэндүү үүнийг засаж янзалмаар юм.

  • Anonymous (February 07, 2017 9:20:04 pm )

    Muu lalriin gaj chavgants

  • Хөх чоно (February 07, 2017 10:50:57 pm )

    хөгийн новшнуудаас салах цаг болсон

  • цочин (February 08, 2017 12:01:49 pm )

    танай нам гархаарал энэ хужаа нар монголд олноор ориж ирэх юмаа онгцоор дүүрэн шувуу ачаад яваж байна лээ чи хахуул аваад шувуу зараад байгаа юм бишүү зохионч гэсэн эх оронч байгаач чинии амдрал овоол дээшээ гарсан юм одоо эх орноо бодооч эх орон чинь та нарын хүчээр ядарч байна шүү дээ

antalya rent a car