antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 6, 2017 18 comments

Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн гэгддэг П.Сугар “Цэц”-ээр хамгаалуулж, Ч.Ганзориг хүүгээрээ төр түшүүлж явна

нийтлэсэн Admin

527-1374724545middle

“Жаст” группийн захирал Ш.Батхүү гэж нөхөр  Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрээр батлан даалт гаргуулан гадаадын банкнаас их хэмжээний зээл авсан асуудал хэдэн жилийн өмнөх л дөө. Харин балаг нь жинхэнэ утгаараа одоо гарч буй юм.  Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн хороо, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад 109 сая ам.долларыг яаралтай төлж барагдуул гэх албан бичиг Олон улсын шүүхээс ирсэн гэх  мэдээлэл бий. Тэгэхээр уг асуудлыг үүсгэлцсэн нөхдүүдтэй хариуцлага ярих тухай асуудал эргэн сөхөгдөх ёстой. Ш.Батхүүгээс гадна Ч.Ганзориг, Д.Сугар нар юм.

erdenettt

“Жаст” групп 2009-2010 оны хооронд “Английн “Стандарт” банкнаас гурван удаагийн гэрээгээр 109.9 сая ам.доллар зээлэхдээ “Эрдэнэт”-ээр батлан даагч хийлгүүлсэн гэх асуудал яригдсан бол Ш.Батхүү эрхэм энэ талаар ярихдаа  “Манай групп “Эрдэнэт”  үйлдвэрт шатахуун нийлүүлэх  гэх мэт маш олон төрлийн  үйлчилгээ үзүүлдэг. 1997  оноос хойш найдвартай  хамтарч ажилласан учраас  баталгаа гаргаж өгсөн. Би 2008  оны үйл явдлыг ярьж байна.  Төрийн өмчийн хорооны дарга  Д.Сугар баталгаа гаргаж өгөх  боломжтой гэсэн цохолт хийж  өгсөн. Олон жил хамтарч  ажилласнаа бодоод “Эрдэнэт”  үйлдвэр баталгаа гаргасан.  Үүнээс хойш “Стандарт”  банк наас хэд хэдэн удаа зээл  авсан. Бид сүүлд авсан зээлээ  зориулалтын дагуу ашиглаагүй нь буруутай” хэмээн хэлсэн байдаг.

  Харин ТӨХ-ны дарга асан Д.Сугар хэлэхдээ “Өнгөрөгч 2007 оны арав болон арваннэгдүгээр сард нэг яриа болсон юм. Юу вэ гэвэл, “Улаанбаатар төмөр зам” ТӨХК санхүүгийн хүндрэлд орж “Эрдэнэт” үйлдвэрийн баяжмалыг зөөхөд саатал гарсан юм. Тэр үед “Жаст” групп “Эрдэнэт” үйлдвэрт шатахуун нийлүүлдэг байсан. Тус үйлдвэрийн баяжмалын гэрээ хэлцэлд ч  энэ компани оролцож байлаа. Тухайн үед “Эрдэнэт”  үйлдвэрийн ерөнхий  захирлаас Оросын талын захирал бид хоёрт хүсэлт ирсэн юм.  Тэрхүү хүсэлтэд “Аж  ахуйн хүндрэлээс гарах нэг арга байна. Жаст группийн  борлуулалт, гэрээг нь барьцаа болгож аваад “Стандарт” банкинд баталгаа гаргаж өгье. Ингэснээр “Жаст” мөнгө олчих юм бол төмөр замыг хүндрэлээс гаргачихна” гэсэн асуудлыг тавьсан. Ингээд 2007 онд баталгаа гаргаж, Стандарт банкнаас 20 сая ам.долларыг “Жаст” групп зээлсэн юм. “ гэсэн байгаа. Тэгэхээр энд нэг зүйлийг зориуд тодотгоход, Д.Сугар болохоор 2007 оны хэргийг яриад байгаа бол Ш.Батхүүгийн хувьд 2008 оны хэргийг ярьж байна гэж хэлээд байгаа юм.

Эндээс харахад Ч.Ганзориг захирал “Жаст” группийн төлөө ихээхэн зүтгэл гаргаж, Д.Сугар болоод Оросын талын захирал хоёртоо хүсэлт тавьж, гүйсэн харагдаад байна. Хэрэв Д.Сугар л Ч.Ганзоригийгоо “жийж”, зориуд ийм зүйл яриагүй бол, яах аргагүй л “Жаст”-д том тус хүргэсэн хүн нь Ч.Ганзориг гэдгийг ойлгож болохоор байгаа юм. Тэрчлэн Д.Сугар дарга “…Энэхүү их хэмжээний зээлийн асуудал Олон улсын шүүх цагдаад очоод байдал хүндэрвэл “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд өөрсдийгөө хамгаалах нотлох баримтуудаа сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэр үед ажиллаж байсан хүмүүс ч хичээн оролцож  “Эрдэнэт” үйлдвэрээ энэ асуудлаас салгаж авах ёстой гэж бодож байна.” хэмээн ярьснаас үзэхэд “Жаст”-ын балгаас болж хэдүүлээ дээлээ нөмрөхгүй шүү гэсэн сануулгыг ч дайж бас болох билээ.

Ямар ч байсан Эрдэнэт үйлдвэрээр баталгаа гаргуулж зээл авсан энэ асуудалд оролцоотой Д.Сугар гуай Цэцэд суугаа бол Ч.Ганзориг хүүгээ төрийн түшээ болгочихсон додигор яваа.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

18 Comments

  • Anonymous (February 06, 2017 12:11:12 pm )

    Ганзориг Эрдэнэтээс ёстой хагартлаа баяжсан. наад өрөө Ганзоригоор төлүүл

  • бат (February 06, 2017 1:03:26 pm )

    Эрдэнэтийн 49% аас энэ чинь Монгол улсыг илүү хохироож байгааг Монголчууд ойлгон биздээ

  • Зочин (February 06, 2017 1:49:10 pm )

    Ардчилсан намынхан Эрдэнэтийн 49%-г хүний гараас салган авчирч байхад МАН-ийнхан Монголын ард түмний мэдлийн 51%-г нь тавьж туух ч гэж дээ. Хэн нь эх орончид вэ. Ард түмэн минь ээ. хэлээд өгөөч.

    • Anonymous (February 06, 2017 2:13:57 pm )

      Эрдэнэтийн 49 хувийг авсан хүмүүс аль болох татвараас зайлсхийж тонож дээрэмдэж байгаа.Татвараа ядаж өмнөх үе шигээ төлөөд явж байгаа бол маньд хэн эзэн нь байх сонин биш.Энэ цаашид бүр огт ашиггүй ажиллаж байна гээд татвар өгөхөө ч болино. Тэр цагт чи Ардчилсан намынхан Эрдэнэтийн 49%-г хүний гараас салган авчирсан гээд бахархаад сууж байгаарай????

    • зочин (February 07, 2017 10:34:32 am )

      хоюулаа хулгайч асуугаад байгаа юм бол хариулья. өөрөө мэдэхгүй байна уу,мангараа?

  • Тулга (February 06, 2017 2:20:16 pm )

    МАН51%+ АН49%=100% юм үлдсэн юмуу хүмүүсээ

  • Anonymous (February 06, 2017 2:37:10 pm )

    ийм даварчихсан хулгайч нарыг яаж ч чадахгүй л болохоор хууль гэж юм байгаад яахийн ?????????? харин айл ухсан, хармаа суйлсан, зодоон хийсэн гэх мэт нөхдүүдийг бол дор нь барьж аваад шоронд хийчихдэг, утга алга даа

  • төрөө цэвэрлэе (February 06, 2017 3:56:51 pm )

    ТӨРөө өрөнд оруулсан АН, МАН ын луйварчин баячуудыг яах ёстой вэ? ЭРДЭНЭТэд ажлаад хөлгүй их баяжсан луйварчдыг шударга гэх үү? Яахаараа төрд ажлаад хэмжээлшгүй ихээр баяждаг байна аа? Энэ шударга ёс уу? НАМ сонгож төр бариулсаны гайг одоо иргэд амсаж байна.

    • ХОХЬ Та нарыг хэн сонго гэсэн юм (February 06, 2017 4:05:50 pm )

      ЭД гэр ингэж хэхэхэ хариулна

  • zochin (February 07, 2017 8:42:00 am )

    Ene neg dolir ongorhoi nudtei hen bilee Sugar gesen bxaa ih tom gardaa huuli tsagdaad bol shuud salaabch ugdug gej bgaa manai namiin hamgiin tom hulgaich shuu

  • naruto (February 07, 2017 11:01:32 am )

    сугарыг албан тушаалаас нь огцруулаад шалгаач ээ .яачихсан төр вэ, яачихсан хууль вэ хэний талд үйлчлээд байна . мөнгө хараад үхлээ ву

  • Anonymous (February 07, 2017 1:02:29 pm )

    Луйвар хийсээр байгаад Сугар ядаргаанд оржээ, хөөрхий.

  • CHANCE@XXK (February 07, 2017 1:13:05 pm )

    Hudaldaa naimaa Online chigleleer ajilah baraa buteegdehuun borluulah
    Surtahclah ajiluudiig hiij huitsetgene.
    Ta doorhi linkeer orj delgerengui medeelel awna uu ? BURTGUULSNII DARAA TANII MAIL RUU /SERTIFICATTAI BONUSTAI BELEG OCHIH BOLNO.
    • Ажлын байранд тавигдах шаардлага
    http://Cash4Visits.com/ref.php?refId=345172 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

  • Улс тор судлаач. (February 07, 2017 2:55:37 pm )

    Нэгэнт Ч.Сайханбилэгийн Засгийн газрын гаргасан тогтоол нь хууль зорчсон болохоор Ундсэн Хуулийн 45 дугаар зуйлийн 45.2-д “засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгуй бол Засгийн газар оороо буюу УИХ хучингуй болгоно” гэж зааснаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг хучингуй болгох естой. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын тогтоолыг Ж.Эрдэнэбатын Засгийн газар нь хучингуй болгохгуй байсаар оноодрийг хурснийг бодоход тухайн уед сангийн сайд байсан Ж.Эрдэнэбат нь АШИГ СОНИРХОЛЫН ЗОРЧИЛТЭЙ, ХАМСААТАН БОЛОХ НЬ ТОДОРХОЙ. Иймд одоогийн УИХ нь С.Сайханбилэгийн засгийн газрын тогтоолыг хучингуй болгож, зохион байгуулалттайгаар гэмт хэрэг хийсэн байж болзошгуй нохдуудийн хэргийг хууль хяналтын байгууллагаар шалгуулж тогтоолгох нь ШУДАРАРГА ЕСОНД НИЙЦЭХ БОЛНО. Харин Эрдэнэтийн 51 хувь, элдэв шахааны бизнес хийдэг асуудлыг дараа нь шалгах нь зуйтэй юм. Туунээс биш Эрдэнэтийн 49 хувь буюу торийн омчийг хууль бус шийдвэр гаргуулж хулгай хийсэн асуудалтай Эрдэнэтийн 51 хувийг хольж хутгаж ярих нь ХУЛГАЙГАА НУУХ гэсэн НЭГЭН АРГА ЮМ.

  • зочин (February 07, 2017 5:05:56 pm )

    сугардаггүй сугарын үйлдэл ч эрдэнэтийн 49-оос илүү хортой шүү

  • Зочин (February 10, 2017 8:08:51 am )

    Эрдэнэт бол МАН ын хөрөнгийн суурь гэдэгтэй хэнч эргэлзэхгүй.Сугардаггүй Сугар Эрдэнэтийг бусьнуулж хаад ичихч үгүй Үндсэн хуулийн шүүхэд заларч байгааг МАН ын дампуурал гэхээс өөрөөр юу гэхэв дээр.Ард түмэнд нүд байна уу.

  • Зочин (February 10, 2017 8:15:28 am )

    Ганзориг яаж баяжсаныг шалгахад л хангалттай.түүний нуусан мөнгийг Отгонбилэгийнхтэй хамт илрүүлэее.МАн шахах болон бусад шившгийн дэлгэе..Дорлигжав мэтийн нөхдийн хамт илрэх гээд байвал бүр сайн.Хоёр нам ийм зүйлээр тохирдог ийг давхар илрүүлэх.

  • Зочин (February 10, 2017 8:18:05 am )

    Хулгайчийн хүү хулгайн тухай ярих уу?

antalya rent a car