antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 3, 2017 11 comments

Монгол эрдэмтэн нээлт хийлээ

нийтлэсэн Admin

11

Эрдэмтэд олон улсад нэр хүндтэй шинжлэх ухааны сэтгүүлд бүтээлийнхээ тухай хэвлүүлснээр судалгааных нь ажлын үр дүнг дэлхий хүлээн зөвшөөрдөг гэдэг. Тэгвэл Японы RIKEN Үндэсний шинжлэх ухааны хүрээлэнд дархлал судлаачаар ажилладаг, анагаах ухааны доктор Д.Нямбаяр “Nature” сэтгүүлд тухайн нээлтийн нэгдүгээр зохиогч буюу эрдэм шинжилгээний төслийн гол удирдагчийн нэрээр бүтээлээ хэвлүүллээ.

Монголын шинжлэх ухааны түүхэнд анх удаа монгол хүн удирдсан төслийнхөө судалгааг “Nature” сэтгүүлд хэвлүүлсэн нь энэ аж. Тэрбээр дархлааны эсийн нэгэн төрөл, байгалийн “алуурчин” Т эсийн ялгаран хөгжих арга замын талаар нээлт хийсэн аж.

Энэ нь дархлааны эсийн ялгаран хөгжлийн онолыг сууриар нь өөрчилж, шинэ түвшинд гаргах нээлт юм байна. Түүнчлэн харшил үрэвсэл, дархлааны тогтолцооны элдэв эмгэг, хорт хавдрыг дархлааны эсээр эмчлэх аргад дэвшил гаргахад түлхэц болох магадлалтай. Энэ судалгааг хийхийн тулд тэрбээр 10 гаруй жилийн хөдөлмөр зарцуулжээ.

Д.Нямбаяр нь 2001 онд Анагаах ухааны их сургуулийг хүний их эмч мэргэжлээр төгсөөд Японы Хоккайдогийн үндэсний их сургуульд, 2006 онд докторын зэрэг хамгаалсан юм байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • ЦАГААН САР (February 03, 2017 4:42:28 pm )

    АМЖИЛТ

  • 123 (February 03, 2017 9:33:35 pm )

    neelt hiisen bol mongoldoo noimer hed we luwsanwandan guai, dulaan uuseh uzegdliig neesen bas neg neelt (uuchlaarai neriig ni sanahgui bna) bii, suhbaatar guain neg geed oor bii eu, saihan l bna daa,bayr hurgei

  • Зочин (February 03, 2017 11:37:09 pm )

    Магтая

  • Zochin (February 04, 2017 2:42:18 pm )

    Bayr hurgie.Amidrald emchilgeend ahits bolhuits neelt baigaacai,boloocoi

  • монгол хүн (February 04, 2017 3:34:54 pm )

    Bayar hurgie

  • ''ПП (February 05, 2017 12:36:09 pm )

    МОНГОЛ ЭР ХҮН ТАНИАР БАХАРХАЖ БАЙНА.

  • orchin (February 05, 2017 5:03:52 pm )

    orchin nuhtsul tsalin hamgamjiin delhiin tuvshind ugch bailgaj chadval MGL hun evreichuudiin tolgoi deer tsahiur hagalna daa, daanch unuudur MGL hunii une tsene unelemj yu ch alga

  • ах (February 05, 2017 5:33:42 pm )

    Их сайн байна.Таниар монголчууд бахархаж байна.Коммунистууд үхэж дуусаасай.

  • Зочин (February 05, 2017 7:05:07 pm )

    Баяр хүргэж амжилт хүсье.Жил ирэх тусам нэмэгдэж, залуужаад бга харшил гэдэг хэцүү өвчнийг эмчлэх аргыг бушуухан нээгээрэй.

  • Зочин (February 05, 2017 9:13:45 pm )

    Мундаг юмаа. Ийм хүнээ уг нь магтаад өнгөрөх биш. Шагнал урамшууллаар булмаар юм. Хаана байнаа нөгөө баячууд маань. Нүүрэндээ үстэй адгуусыг санаанд багтамгүй үнээр авдаг, бөх амжилт гаргалаа гэхэл олон өрөө байр, ланд 200, лексус 570 аар шагнаад байдаг эрхэмүүд нүдээ аниад өнгөрөхгүй байлгүй.

  • Anonymous (February 06, 2017 12:29:28 am )

    Амжилт хүсье,энэ эрчээрээ дэлхийн том эрдэмтний нэг болоорой.

antalya rent a car